АНУ Канадад 1 сая тун вакцин хандивлана

АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн дарга Антони Блинкен өнөөдөр мэдэгдэл хийж тус улсаас Канадад коронавирусын эсрэг вакцины 1 сая тунг хандивлах гэж байгааг хэллээ.

Тэрбээр энэ талаар, “Өнөөдөр АНУ-аас уг вирусыг тогтоон барих үүрэг амлалтынхаа хүрээнд өөрийн найз, холбоотон болох хөрш орондоо нэг сая тун вакцин бэлэглэхээр боллоо” гэсэн юм.

Хандивын вакцин нь Модерна компанийн үйлдвэрлэсэн коронавирусын эсрэг дархлаа тогтоох вакцин байх бөгөөд уг тунгаар дунджаар 500 мянган иргэнээ вакцинжуулах бүрэн боломжтой юм.  

Төстэй мэдээ