Хятад "Арбидол" 19.500, Оросынхыг 36.000 төгрөгөөр тогтлоо

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас Covid-19 цар тахлын эсрэг эмчилгээнд хэрэглэж буй эмийн үнийг худалдаалах хязгаарыг тогтоосон байна.

Тухайлбал, "Арбидол" (ОХУ-д үйлдвэрлэсэн) эмийн жижиглэнгийн үнийн дээд хязгаарыг 36.000 төгрөг, бөөний үнийг 27.720 төгрөг. Харин БНХАУ-аас импортлож буй "Арбидол"-ын жижиглэнгийн үнийг 15.000, бөөний үнийг 19.500 төгрөг байхаар тус тус зохицуулжээ.

Энэ талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Ццэцэгсайхан: "Сүүлийн үед вирусын эсрэг эмийн бөөний болон жижиглэнгийн үнэ нэмэгдсэн гэх асуудал гарсан учраас үнийн хязгаарыг тогтоож байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд эмийн үнийн дээд хязгаарыг Засгийн газар тогтооно гэж заасан ч маш олон жил хэрэгжээгүй. УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний үнийн  тухай хуульд эмийн үнийн зохицуулалтыг заасан нэг бүлэг тусгасан. Эмийн үнэд төрөөс зохицуулалт хийх шаардлагатай байгаа нь Covid-19-ийн үед эмийн үнийн хөөрөгдөл харуулсан" гэлээ. 

Тус газраас вирусын эсрэг эмчилгээнд хэрэглэж буй гурван төрлийн эмийг үйлдвэрлэгчээс гарч байгаа үнэ, лиценз авахдаа бичигдсэн үнэ зэрэг дээр судалгаа хийснээр үнийн хязгаарлалт тогтоожээ. Тодруулбал, эмийн сангуудаар:

  • Украйн улсад үйлдвэрлэсэн "Арбивир" эмийн жижиглэнгийн үнэ  21500 төгрөг, бөөний үнэ 2795 төгрөг
  • БНХАУ-аас импортлодог "Арбидол" эмийн жижиглэнгийн үнэ 15000 төгрөг, бөөний үнэ 19500 төгрөг
  • ОХУ-д үйлдвэрлэсэн "Арбидол" эмийн жижиглэнгийн үнэ 36000 төгрөг, бөөний үнэ 27720 мянган төгрөгөөр тус тус худалдаалахаар болж байна.

Covid-19-ийн үед эмнэлзүйн шинж тэмдэг хүндэрсэн тохиолдолд эмчилгээнд хэрэглэж буй "Фавивир" эмийн үнийн дээд хязгаарыг 30-38 мянган төгрөг байхаар тусгасан бол "Ремдесивир" эмийг 140-199 мянган төгрөгийн хооронд борлуулахаар шийдвэрлэжээ.

Төстэй мэдээ