Иранд Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдаж байна

Иран улсад 13 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгууль энэ Баасан гарагт зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн сонгуульд Ираны бүтээн байгуулалтын гүйцэтгэл намаас Абдулнасер Хеммати, Тэмцэгч эрдэмтдийн холбоо намаас Эбрахим Раиси, Исламын Ираны тэргүүн эсэргүүцэл намаас Мохсен Резай болон Тэргүүн Исламын хувьсгалын тогтвортой байдал намаас Амир-Хоссейн Газизаде Хашеми гэх олон жилийн улс төрийн туршлагатай эрхмүүд нэр дэвшиж байна.

Сонгуулийн комиссын мэдээлснээр Иранд 60 сая орчим сонгуулийн насныхан байдаг бөгөөд санал хураалт өглөө 7 цагаас эхэлж, оройн 7:30-д дуусна гэсэн юм.

Мөн сонгуулийн санал авах 72 мянга гаруй байр ажиллаж байгаагаас гадна цахимаар оролцох боломжтой гэнэ.

Түүнчлэн сонгуулийн нэгдсэн дүгийн мэдээллийг Бямба гарагийн үдээс хойш мэдэгдэх ажээ.

Төстэй мэдээ