“Хүчит шонхор” зах нууцаар тоглоомын газар ажиллуулж байжээ

Цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллага өчигдөр хамтарсан шалгалт хийжээ. Энэ шалгалтаар Чингэлтэй дүүргийн нутаг, “Хүчит шонхор” захад зөвшөөрөлгүй тоглоомын газар ажиллуулж байсан зөрчлийг илрүүлсэн байна.

Мөн БЗД-ийн  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Хос" гэдэг дэн буудал  нууцаар тоглоомын газар ажиллуулж байжээ. "Хос" буудлын хувьд  үйл ажиллагаа явуулахыг нь түр зогсоогоод байсан аж. 

Тухайн өдөр дээрх байгууллагууд хамтран 2112 аж ахуйн нэгж, байгууллагад шалгалт явуулахад 717 зөрчил илрүүлсэн бөгөөд эдгээрийн 558 нь Ковидоос урьдчилан сэргийлэх түр журмыг зөрчсөн байжээ. 

Төстэй мэдээ