Ж.Болд дарга аа, ХҮЧИРХИЙЛЭГЧ ЦАГДАА ЧИНЬ ХҮНИЙ АМИНД ХҮРЭХ НЬ

Өнгөрсөн зургаадугаар сард УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрээ зодож танхайрсан хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж нийгэмд дуулиан тарьсан.

Энэ мэтээр  хаалганы цаана чимээгүйхэн үйлдэгддэг гэр бүлийн хүчирхийлэл улам их гаарч хүчирхийлэгчид, эрх мэдэл албан тушаалаараа дулдуйдаж хэргийг, хэрэг биш болгож буй харамсалтай мэдээллийг бид хүргэж байна.

Тодруулбал, СХД-ийн 2 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Ахлах дэслэгч Д.Харцага цоожтой хаалганы цаана чимээгүйхэн хүчирхийлэл үйлдэж  эхнэрээ үхлүүт болтол нь зоддог ч түүнийг мэргэжил нэгт нөхдүүд нь хаацайлаад авч үлддэг байна. Аргаа барсан түүний эхнэр олон ч удаа тус дүүргийн 2 дугаар хэлтсийн даргад гомдол гаргаж арга хэмжээ авахыг хүсдэг ч амжилт олдоггүй аж.

Ингээд хохирогч бүсгүй аймшигтайгаар, удаа дараа зодуулж арга буюу цагдаагийн 102-т дуудлага өгдөг ч бас л тэд тоолгүй хүчирхийлэгч Д.Харцагыг тэр дор нь суллаад явуулдаг байна. Угтаа бол д дарга нь ч тоохгүй, цагдаа нь ч тоохгүй байсаар хүчирхийлэгч Д.Харцага улам ихээр даварч эхнэрийнхээ баруун, зүүн хавиргыг хугалснаар арга буюу Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс түүнд хавтаст хэрэг нээж, эрүүгийн хэрэг үүсгэсэн ч бас л явцгүй болж Д.Харцага албаны нэр хүндээ ашиглаж мэргэжил нэгтнүүдийнхээ буянд наранд хүчирхийллээ үйлдэж гэмгүй хүний дүр эсгэн ажлаа хийсээр явна.

Тухайлбал, уг хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтсээс тусгай субьектийн асуудал хэмээн Нийслэлийн цагдаагийн газрын Дэд ахлагч н.Анар гэр байцаагчид шилжүүлсэн аж. Гэтэл н.Анар  гэгч Д.Харцагын эхнэр, хохирогч бүсгүйгээс ганцхан удаа тайлбар, мэдүүлэг авсан хэрнээ гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдсэн хүчирхийлэгч этгээдээс болон түүний ойр дотны найз нөхөд, аав ээж гээд бүхий л хүмүүсээс хохирогч бүсгүйг буруутгасан мэдүүлгийг олон удаа авчээ.

Уг нь хуулиараа бол н.Анар гэгч этгээд хохирогчоос болсон үйл явдлыг баримт нотолгоотойгоор нэг биш удаа мэдүүлэг авах ёстой. Гэтэл харгис нөхрийнхөө гарт хэзээ амь насаа алдахаа мэдэхгүй байгаа хөөрхий бүсгүйг буруутгаж хүчирхийлэгч Д.Харцагаас олонтаа мэдүүлэг авсан нь тэрбээр хуулийг яаж хэрэгжүүлж буйг харуулж байна.

Тиймээс ЦЕГ-ын Ж.Болд дарга аа, танай алба хаагчид чинь хүчирхийлэгчийг улам өөгшүүлж хүний амь нас хөнөөх, зам мөрийг нь тавиад өгчихлөө.

Ийм учраас та энэ асуудалд яаралтай анхаарлаа хандуулж СХД-ийн 2 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Ахлах дэслэгч Д.Харцага гэгчид яаралтай арга хэмжээ авахгүй бол хөөрхий бүсгүй нэг л өдөр нарт хорвоогоос үрээ орхиод явах нь гэдгийг танд сануулах байна.

Бид дараагийн удаа уг хэрэг шүүхээр шийдэгдсэн эсэх, хэрэг хэрхэн яаж замхарч буй тухайг эргэн мэдээлэх болно.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

 

Төстэй мэдээ