Цэнхэр үстэд биш Цагдаад итгэнэ

Өнгөрсөн 5 дугаар сарын 16-нд тэмээчин Н.Байгалмаа зуурдаар нас барсан тухай мэдээлэл олны сэтгэлийг хирдхийлгэсэн. Түүнийг амь насаа алдсны дараа олон хүн гашуудаж, яагаад нас барчихав, юунаас болов хэмээн олон ч таамгийг дэвшүүлж байсан.

Гэтэл хоёр сар гаруйн хугацаанд нам гүмхэн байсан талийгаачийн хадам ээж, олноо Цэнхэр үст Цэрэн хэмээн танигдсан Э.Цэрэндолгор өнгөрсөн хоногуудад өөрийн цахим хуудаснаа “Н.Байгалмаа Э гэх хүнтэй хамт байж байгаад хайлсан, түүнийг цагдаагийнхан нууцлаж байна” хэмээн мэдэгдэж, олныг талцуулаад авсан. 

Энэ үйл явдлын дараа ЦЕГ-ын ХМТ-ийн дарга Б.Баатархүү “Тэмээчин Н.Байгальмаа агсан  нас барах үедээ Э гэх хүнтэй хамт байгаагүй. Энэ ташаа мэдээлэл. Цагдаа болон Онцгой байдлын алба хаагчид хэргийн газарт ажиллаж, талийгаачийн мэдээллийг танилцуулсан. Түүнээс хоёр хүн амиа алдсаныг нэг гэж мэдээлэх шалтгаан байхгүй” гэх тайлбарыг өгч Цэнхэр үст Цэрэнг олон нийтэд худал мэдээлэл тараасан гэдгийг нь нотолсон.

Үүний дараа Цэрэн бас л өөрийнхөө мэдээллийг үнэн хэмээсэн ч өчигдөр УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа талийгаач Н.Байгальмааг ганцаараа байсан гэдгийг нь бас л нотолсон юм.

Тэгэхээр Цэнхэр үст Цэрэн яагаад талийгаачийн нэр хүндэд ноцтойгоор халдаж түүнийг үхсэн хойно нь ч амар тайван байлгахгүй зовооно гэж олон нийт түүнийг буруутгаж байна.

Цэрэнгийн энэхүү үнэн худал нь мэдэгдэхгүй аймшигтай мэдээлэл нь иргэдийг хууль, хяналтын байгууллагын мэдээ, мэдээлэлд үл итгэх байдалд хүргэж байна. Тиймээс олон нийтэд илтэд худал мэдээлэл тарааж буй Цэрэнд зохих газрууд анхааруулга өгч Эрүүгийн хуульд заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэгт тооцогддог" юм шүү гэдгийг хэвлэлээр дайж сануулав.

Ямартай ч хүн болгон хуульд захирагдаж баталгаатай эх сурвалжийн мэдээлэлд итгэх учраас олон нийт Цэрэнд биш Цагдаадаа итгэнэ гэдгийг хэлмээр байна.

 

Төстэй мэдээ