МАН-ын дотоод зодоон туйлдаа хүрэв үү

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын дэргэд Авлигын эсрэг комисс байгуулж ажлын хэсгийн ахлагчаар нь итгэлт анд Х.Нямбаатараараа удирдлуулахаар болсон. Тэрбээр энэхүү комиссыг байгуулснаар хоёр жилийн хугацаанд авлигыг жигших нийгмийн шинэ соёлыг бий болгоно хэмээн сүртэйгээр олонд мэдэгдсэн. Түүний энэхүү хийрхэл, лоозогнол ард түмний эгдүүцлийг төрүүлж хий хоосон лоозогнох биш  ажил хэрэг болгох хэрэгтэй гэж шүүмжилж байв.

Ямартай ч тэрбээр авлигачидтай тэмцэнэ. Тэмцэх тэмцэхдээ намынхаа нөхдүүдтэй тэмцэнэ гэж бас л попроод амжив. Уг нь түүнд намынхаа авлигачидтай тэмцэх хангалттай хугацаа байсан ч тэрбээр тэмцээгүй. Учир нь Л.Оюун-Эрдэнэ сайд эрх мэдэлгүй хэн ч биш байхдаа “олигархуудтай тэмцэх тэмцлээ эхэллээ. Ард түмэн та нар намайг дэмжээрэй. Би зовж олсон энэ тэмцлээ эрх мэдэл албан тушаалаар солихгүй. Ямар ч албан тушаалд очихгүй”  хэмээн дүн өвлийн хүйтнээр Сүхийн талбайд мэдэгдэж байсан нь саяхан.

 Тэгвэл өдгөө тэрбээр  эрх мэдлийн оройд гарсан ч  илүү их эрх мэдлийг гартаа авахын тулд энэхүү Авлигын эсрэг үндэсний комиссыг байгуулж ахлагчаар нь  өөрийн итгэлт анд Х.Нямбаатарыг томилсон нь нэг л итгэл үнэмшил төрүүлэхгүй байгааг нуух юун.

Хэрвээ тийм биш байсан бол тэрбээр 15 жилийн түүхтэй АТГ-аар хийх ёстой ажлыг хийлгэж авлилгачдыг залхаан цээрлүүлэх бүрэн боломж нь бий. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ сайд дээрх байгууллагыг үгүйсгэж ажлаа хийж чадахгүй байсан учраас Засгийн газрын хажуу бөөрөнд Авлигын эсрэг комисс байгууллаа гэх хардлагыг олонд төрүүлчихэв.

Юутай ч эрхэм сайдад зөвлөхөд” авилгалчдаа халахгүйгээр авилгалтай тэмцдэггүй юмаа. Л.ОЮУН-ЭРДЭНЭ САЙД АА, Үнэхээр авилгалтай тэмцье гэвэл төрийн бүх удирдах албан тушаалд меритээр сонгох шалгаруулалт зарла. Чадалтай нь ажилдаа шалгараад үлдэг” гэж учир мэдэх хүмүүс танд энэ үгийг дайлаа шүү.

Эцэст нь таны байгуулсан Авлигын эсрэг комисс намынхаа эрх мэдлийг гартаа авахын тулд хэн нэгнийг хэлмэгдүүлэх зэвсэг бүү байгаасай гэж хүсэх байна.

Төстэй мэдээ