С.Амарсайхан:Ирэх сарын 1-нээс хойш нэг ч иргэний ар гэрээс эм, тариа нэхэхгүй

Ковидын халдвар авсан иргэдийг эмнэлэгт хэвтүүүлэн эмчлэхдээ ар гэрээс нь  эм, тариа авахуулдаг тухай хэл ам гарсан.

Үүнийг таслан зогсоохын тулд ирэх сарын 1-н хүртэл шаардлагатай арга хэмжээ, зохион байгуулалт хийх үүргийг Шадар сайд С.Амарсайхан Эм, эмийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт өглөө.

Тэрбээр "Коронавируст халдварын үед хэрэглэх эм тарианы нөөц хангалттай бий. Гэвч үйлдвэрлэгч болон нийлүүлэгчтэй холбоотойгоор үнийн зөрүүтэй байдал их байна. Мөн тодорхой нэр төрлийн эмийн бүтээгдэхүүний хангалт дутмаг байгаа юм. 

Наймдугаар сарын 1-нээс хойш нэг ч иргэнийг гэрээсээ эм тариа авчрахыг шаардах ёсгүй. Эм тариа байхгүй учир гэрээсээ авчир гээд явуулах тохиолдол байна. Тухайн иргэн санхүүгийн чадвар сул бол амь насаараа хохирох эрсдэлтэй. Иймээс дахин ийм явдал гаргахгүйн тулд наймдугаар сарын 1-н хүртэл шаардлагатай арга хэмжээгээ авч, наймдугаар сарын 1-нээс хойш хугацаанд иргэдийн ар гэрээс эм тариа авахуулахгүй байх үүргийг өгч байна" гэлээ. 

Төстэй мэдээ