Барак Обамагийн санал болгосон энэ зун унших 11 НОМ

"At Night All Blood Is Black" by David Diop Дэлхийн I дайны үеэр францтай тулалдаж байсан сенегал цэргүүдийн тухай өгүүлэх түүхэн роман. Франц хэлээр бичигдсэн энэхүү романыг Анна Мосчовакис англи хэл рүү орчуулсан бөгөөд уг роман 2021 оны Олон Улсын Бүүкерийн шагналыг хүртсэн юм.

2. "Land of Big Numbers" by Te-Ping Chen Хятадын өөр өөр нөхцөл байдал, аж амьдралыг өгүүлэх 10 хэсгээс бүрдэх богино түүхүүд бүхий тууж. Бээжинд "Wall Street Journal" сэтгүүлийн сурвалжлагчаар ажиллаж байсан зохиогчийн анхны эл бүтээл шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад буй.

3. "Empire Of Pain" by Patrick Radden Keefe АНУ-ын эм үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэгч "Purdue Pharma" компаний үүсгэн байгуулагч 3 үеийн гэр бүлийн талаар уг ном өгүүлнэ.

4. "Project Hail Mary" by Andy Weir Шинжлэх ухааны уран зөгнөлт энэхүү романд задгай сансраас дэлхийг аварч буй дунд сургуулийн багшийн тухай өгүүлэх аж.

5. "When We Cease to Understand the World" by Benjamín Labatut Альберт Эйнштейн, Фриц Хабер, Александр Гротендиек гэх мэт шинжлэх ухаанч, математикчдын амьдралын түүхийг энэхүү номонд зураглажээ.

6. "Under a White Sky: The Nature of the Future" by Elizabeth Kolbert Пулитцерын шагналт зохиолч Колберт хүн төрөлхтөн, үсрэнгүй хөгжил эцэстээ дэлхий ертөнцийг ямар байдалд хүргэх тухай уг номоо бичжээ.

7. "Things We Lost to the Water" by Eric Nguyen Хоёр хүүгээ Вьетнамд үлдээгээд АНУ-руу цагаачилж буй аавын амьдралын тухай энэхүү роман өрнөнө.

8. "Leave the World Behind" by Rumaan Alam Өнгөт арьст болон цагаан арьст хоёр гэр бүлийн амьдралаар дамжуулан арьс өнгөний ялгаварлан гадуурхалт, анги давхарга, гэр бүлийн асуудлуудыг уг номонд хөнджээ.

9. "Klara and the Sun" by Kazuo Ishiguro 2017 онд Нобелийн шагнал хүртсэн Казүо Ишигүро уг романдаа хиймэл оюун ухааны нүдээр хүмүүсийн амьдралыг зөгнөн бичжээ.

10. "The Sweetness of Water" by Nathan Harris Иргэний дайны төгсгөл үеийн Америкийн амьдралыг харуулах уг номыг Опрагийн номын клубээс мөн санал болгож байв.

11. "Intimacies" by Katie Kitamura Олон улсын шүүхэд орчуулагчаар ажиллаж буй эмэгтэйн амьдралын ээдрээн дагуу уг ном өрнөнө. Олон улсын харилцаа, аж амьдрал, хууль эрх зүйн тухай хөндөгдөх аж.

Төстэй мэдээ