1309 хүнээс халдвар илэрч, 6 хүн нас барлаа

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр Тэрбээр "Сүүлийн 24 цагт 1309 хүнээс халдвар илэрч, нийт халдварын тоо улсын хэмжээнд 152,539 болж нэмэгдэв.

Дотоодын халдварыг задалж танилцуулбал,

  • 511нь Улаанбаатар хотод
  • 798 нь хөдөө орон нутагт батлагджээ.

Мөн хугацаанд 41-80 насны 6 хүн эндлээ.Ингэснээр халдварын улмаас нийт нас баралтын тоо 755 болж байна.

Түүнчлэн 24 цагийн хугацаанд эмнэлгээс 2997 хүн эдгэрч эмнэлгээс гарч нийт эдгэрсэн хүмүүсийн тоо 144,245 болж өсч байна.

Өнөөдрийн байдлаар биеийн байдал нь

  • Хөнгөн 5937
  • Хүндэвтэр 2846
  • Хүнд 934
  • Нэн хүнд 207 хүн эмчлүүлж байна.

 

Төстэй мэдээ