Хятадын тамирчныг допинг хэрэглэсэн гэх худал мэдээлэл тараажээ

Энэтхэг Улсын хэвлэл мэдээллээр Хятадыг тамирчинг допинг хэрэглэсэн гэх худал мэдээлэл тараажээ.

"Asian News International”-ээс гаргасан уг мэдээнд, “Хүндийн өргөлтийн спортын төрөлд эмэгтэйчүүдийн 49 кг-т өрсөлдөж алтан медаль хүртсэн БНХАУ-ын тамирчин Хоу Жихуйг допинг хэрэглэсэн байх магадлалтай гэсэн бөгөөд Токиод үлдэж сэргээгч бодисны эсрэг нэмэлт шинжилгээ хийлгэсэн. Энэ нь тогтоогдвол медалийг хурааж тус төрөлд хоёрдугаар байр эзлэсэн Энэтхэгийн тамирчин Мирабай Чануг алтан медалиар шагнах болно” гэсэн байжээ.

Гэтэл Дэлхийн допингийн эсрэг агентлагаас тодруулахад энэ талаар ямар ч мэдээлэл аваагүй гэсэн ба Олон улсын олимпийн хорооны допингийн эсрэг процедурыг хэрэгжүүлж байгаа” гэжээ.

Мөн Хятадын хүндийн өргөлтийн холбооны албан тушаалтан ч “энэ бол зохиомол” гэж үгүйсгэсэн байна.

Уг худал мэдээлэл яагаад тархах болсныг мэдэхгүй байгаа ч эхлэл нь гэж үзэж буй “Asian News International” мэдээний агентлагийг шалгах болно гэв.

Төстэй мэдээ