Монголын “Zeus” баг Өмнөд Ази бүсийг төлөөлж 47 мянган ам долларын шагналын сантай тэмцээнд оролцоно

Монголын “Zeus” баг Өмнөд Ази бүсийг төлөөлж 47 мянган ам долларын шагналын сантай тэмцээнд оролцоно

Өнгөрсөн 1-р сард “PUBG mobile” тоглоомын ДАШТ-ий гуравдугаар байр, дөрөвдүгээр сард “PUBG Mobile про лиг” Зүүн Азийн шатны тэмцээний дэд байрт орсон Монголын “Zeus” баг энэ сарын 22-25-нд болсон дэлхийн шилдэг 32 баг урилгаар оролцож, Дорно, Өрнө бүсэд хуваагдан аваргаа шалгаруулах PMWI (PUBG mobile world invitational - 2021) тэмцээнд оролцож, дөрөвдүгээр байр эзэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.

 Түүнчлэн “Zeus” баг тус тэмцээний дөрөвдүгээр байрын шагналын мөнгө болох 155 мянган ам.доллар (434 сая төгрөг)-ыг UNICEF-д хандивлах эрхтэй болсон юм.

Түүнчлэн “Zeus” баг “PUBG mobile” тоглоомын энэ зуны дараагийн том тэмцээн болох ирэх сарын 2-15-ны хооронд зохион байгуулагдах БНХАУ-ын “Huya cup: Mighty men all star - 2021" тэмцээнд уригджээ. 47 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд Өмнөд Ази болон Далайн бүсээс хоёрхон баг уригдсан бөгөөд Монголын “Zeus” баг Өмнөд Ази бүсийг төлөөлөн оролцоно.

Төстэй мэдээ