0-6 насны хүүхдүүд парк болон хоолны газарт үйлчлүүлэхгүй зөвхөн салхилж зугаалах боломжтой

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркын үйл ажиллагаа долдугаар сарын 24-өөс эхлэн өдөр бүр 10:00-22:00 цагт ажиллаж буй.  Гэхдээ цар тахлын үед үйл ажиллагаа явуулах тул Нийслэлийн Онцгой Коммисоос тавьж буй шаардлагын дагуу үйлчлүүлэгчдэд хэд хэдэн шаардлагыг тавьсаны дотор зөвхөн зургаан наснаас дээш насны хүмүүст үйлчилэхээр болсон нь иргэдийн дунд шүүмжлэлийг ихээр дагуулсан. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн паркын зүгээс 0-6 насны хүүхдүүд тоглоом болон хоолны газарт үйлчлүүлэхгүй зөвхөн салхилж зугаалах боломжтой байх зохицуулалт хийжээ.

Үүнээс гадна паркийн үүдээр ороход,

  • Биеийн халуунаа хэмжүүлэх
  • QR код уншуулах
  • Хүн хоорондын зайг 2 метр барих
  • Маск зүүж үйлчлүүлнэ гэжээ.

 

Төстэй мэдээ