ЦЕГ-ын дарга нарыг огцруулахаар хуралдаж байна

Цагдаагийн албан хаагчид хоёр иргэнд хүч хэрэглэж хэрцгийгээр зодож байгаа бичлэг өчигдөр олон нийтийн сүлжээгээр цацагдсан.

Тэгвэл өнөөдөр дахин нэг бичлэг задарсан юм. Уг бичлэгт эрүүлжүүлэх байранд иргэний биед цагдаагийн албан хаагч халдаж амь насанд нь хүрсэн тухай бичлэг цацагдсан юм.

Эдгээр үйл явдалтай уялдуулж өнөөдөр 14:00  цагаас эхлэн МАН-ын удирдлагууд ЦЕГ-ын удирдлагуудыг солих асуудал болон шатахууны үнийн асуудлаар хуралдаж байна.ЦЕГ-ын удирдлагыг Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд огцруулдаг байна.

Төстэй мэдээ