Т.Бат-Оргилын эрх зөрчигдсөн байж болзошгүй гэж тайлбар авсан

Иргэн Т.Бат-Оргил өөрийн пэйж хуудсаараа дамжуулан "Ерөнхий сайдад хүргүүлсэн шаардлагын дагуу Сүхбаатар дүүргийн прокурорын газраас дуудаж уулзсан" гэсэн мэдээллийг өөрийн сошиал хуудаснаа оруулжээ.

Түүний энэхүү мэдээллийн талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч С.Батсүрэн дараах тайлбарыг өгчээ. Тэрбээр"Иргэн Т.Бат-Оргил тэргүүтэй иргэдээс ирүүлсэн шаардлагад тусгасан зарим асуудал нь прокурорын байгууллагад харьяалагдаж байгаа учраас дуудаж уулзсан. Өөрөөр хэлбэл, шаардлагад дурдсан асуудал нь үзэл бодлоо илэрхийлсэн иргэнийг шүүх, прокурорын зөвшөөрөлгүйгээр баривчилж, саатуулсан гэх асуудал яригдсан. Энэ нь хүний эрх зөрчигдсөн байж болзошгүй байгаа тул үүнийг тодруулахаар дуудаж уулзсан" гэсэн юм.гэв.

Төстэй мэдээ