Афганистаны телевизийн мэдээллийн хөтлөгч зэвсэглэсэн Талибанчуудын сүрдүүлгэнд автаж, толгойдоо буу тулгуулсан байдалтай эфирт хүчээр мэдээ уншжээ.
Зэвсэгт этгээдүүд телевизийн барилга руу дайран орж, талибуудыг магтан дуулахыг мэдээллийн хөтлөгчөөс шаардсан бөгөөд шаардлагыг нь хүлээн авах дургүй байсан түүнийг амь насанд нь заналхийлж ийнхүү хүчээр хийлгэсэн байна.
Уг бичлэгийг телевизийн студидээс цахимаар тараасан ба Афганистанд нөхцөл байдал хүндэрлээ гэх тайлбартайгаар цацжээ. Ердөө 42 секундийн дотор тус бичлэгийг дэлхий дахинаас 1 сая гаруй удаа үзсэн бөгөөд энэ бол Афганистан дахь сая сая хүмүүсийн толгойд байгаа айдсын нэг нотлох баримт болж байна гэв.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334