Ким Кардашян шалгагдаагүй криптовалют сурталчилсан хэрэгт буруутгагдлаа

Америкийн сошиал алдартан Ким Кардашяныг инстаграм дээрээ шалгагдаагүй криптовалют сурталчилсан гэж Их Британийн Санхүүгийн ёс зүйн газрын тэргүүн шүүмжиллээ.

Ким өөрийн 250 сая дагагчтай инстаграм хаяг дээрээ “Ethereum Max” гэх крипто жетоны сурталчилгааг байршуулсан байсан ба энэ нь үл мэдэгдэх хөгжүүлэгчдийн ердөө сар гаруй хугацааны өмнө бүтээсэн дижитал жетон тул ямар нэгэн найдвар, баталгаа байхгүйгээр зогсохгүй эрсдэлтэй зүйлд олныг уриалж байна тус газраас гэж дүгнэж буй юм.

Төстэй мэдээ