2021-09-16

Угаар мэдрэгчид дохиолол суурилуулж хянана

By Сэтгүүлч О.Сарантуяа.
  • 2128
  • 0
  • 0

“Утаагүй, угааргүй, ухаалаг хэрэглэе” уриатай “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” гурван сарын аяны нээлт боллоо. Аяныг  Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, НЗДТГ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, “Таван толгой түлш” XXК болон бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй юм.

“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяны нээлтийн үеэр Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн 189 мянган өрх сайжруулсан түлш хэрэглэдэг. Эдгээр өрх сайжруулсан түлш түлдэг болоод гурав дахь өвөлтэйгөө золгож байна. Сайжруулсан шахмал түлшний хэрэглээ жил тутамд өсөж байгаа. 2019-2020 оны өвөл нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд нийтдээ 446 мянган тонн сайжруулсан шахмал түлш түлсэн бол 2020-2021 оны өвөл  708 мянган тонн болж өссөн. Үүний 504 мянган тонн шахмал түлшийг үнийн дүнгийн 75 хувийн хөнгөлөлттэйгөөр худалдан авсан. Энэ жилийн хувьд мөн 50 хувийн хөнгөлөлт эдэлж, шуудай түлш тутмыг 1875 төгрөгөөр худалдан авч байгаа. Ийн хямд үнийн бодлого барихын сацуу утаагүй, угааргүй, ухаалаг хэрэглээг нэвтрүүлэхэд анхаарч байна” гэлээ.

Айл өрхүүд галлагааны улиралд сайжруулсан шахмал түлш түлснээр Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулагч бодисууд ялангуяа тоос, тоосонцрын хэмжээ 40-50 хувиар буурсан байна. Сайжруулсан түлш хэрэглэгч 200 мянга орчим өрхийн 700 мянга гаруй иргэний эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор  гурван сарын аяныг зохион байгуулж байгаа юм.

Аяны хүрээнд угаарын хийн хордлогод өртөж болзошгүй өндөр эрсдэлтэй  63.620 өрхийн угаар мэдрэгчид дохиолол суурилуулж, “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс 24 цагийн турш хянана. Өндөр эрсдэлтэй хэрэглэгчдэд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон олон хүүхэдтэй, хүүхдүүдээ гэртээ харах хүнгүй үлдээдэг, нэн ядуу, зуух, яндангийн битүүмжлэл алдагдсан, яндангаа хөөлөх боломжгүй айл өрхүүдийг багтаажээ. Тухайн айл өрхөд угаар алдагдах үед Хэрэглэгчдэд үйлчлэх төвд мэдээлэл ирэх бөгөөд эрсдэлийг бага, дунд, их, аюултай, онц аюултай гэх зэргээр үнэлэн, айл өрхүүдийг аюулаас авран хамгаалах юм. “Энэ жилийн хувьд нийт угаарын дуудлагын 70 орчим хувь нь борооны улиралд гал түлсэн айлуудаас ирсэн. Хүмүүс бороо ормогц гал түлчхээд үдэш нь түлш бүрэн шатсан эсэхийг шалгалгүй, өрхөө битүүлээд унтаж байгаагаас угаарын хийн аюул нүүрлэдэг. Түүнчлэн яндан, зуухаа хөөлөөгүй, зуухны соролт таталт муудсан, зуух, яндангийн битүүмж алдагдсанаас угаарын хий ялгарч байгаа. Тиймээс ноднин жил “Яндангаа хөөлье” аян зарлаж 30 гаруй мянган өрхийн янданг хөөлж байсан. Сүүлийн үед иргэд сайжруулсан түлшээ түлж сурч байна” гэж Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга Ч.Буянжаргал өгүүлж байна.

Иргэд угаарын хий мэдрэгч авахаас цааргалдаг, авсан ч цэнэг нь дууссан байх нь элбэг байдаг. Зах зээл дээр 15-30 мянган төгрөгийн үнэ ханштай угаарын хий мэдрэгчийг өрх бүр худалдан авч заншихын чухлыг мэргэжилтнүүд онцолж байна

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асууд...

Дараагийн мэдээ

Франц Исламын улсын удирдагчийг хөнөөжээ

Холбоотой мэдээ

Голомт банк “Тапатрип” аялал жуулчлалын компани хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 
Гаосюн хотын орон сууцанд гал гарч 46 хүн нас баржээ
Та үүнийг мэдэх үү
Таван настай охиныг буудаж хөнөөсөн Камерун цагдааг бүлэглэн дүүжилжээ
Польш Беларусийн хил дээр хана барихад 404 сая ам. доллар зарцуулна
У.Хүрэлсүх ээ, онц байдал зарлаж, огцорцгоо
Б.Пүрэвдорж. Хятадууд Монголын зах зээлийг эзэлж дууслаа
Хугацаат цэргийн албанаас халагдан ирж буй дайчдыг хүлээж авах арга хэмжээ боллоо
Үндэсний аудитын газар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтээ хүргүүллээ
Тусгай хэрэгцээт сургалтын хөтөлбөрт ашиглах монгол хэлтэй анхны цахим брайл төхөөрөмжийг Голомт банкнаас хандивлалаа
“Витамин ₮” урамшуулалт аяны ээлжит азтанууддаа баяр хүргэе!
Эхнэрээ КАЙФТАЙ  байлгахын тулд эргэдэг байшин барьж өгөв
"Парисын гранд слам" тэмцээн маргааш эхлэнэ
Иргэн Ц.Чинбат өлсгөлөн зарлаад 4 хонолоо
ГАЗРЫН ХАРИЛЦАА-ЦАХИМ ШИЛЖИЛТ аян үргэлжилж байна
Мянга гаруй алба хаагч цар тахлын халдвар авсан
ДАШТ-нд оролцох боксчид маргааш Европыг зорино
НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөрөө татвар төлөх боломжтой боллоо
Нийгмийн даатгалын талаарх багц хуулийн төслүүдийг өргөн барилаа
Путин Америк хөтлөгчид эмэгтэйчүүдийг гадуурхсан үг хэлэв
НӨАТ-ын мөнгийг энэ сардаа багтаан иргэдийн дансанд олгохоор ажиллаж байна
ЭТТ дуудлага худалдааны зар
Нарыг судлах хиймэл дагуулж хөөргөжээ
УИХ хаалттай хуралдаж байна
Халдварын улмаас 16 хүн нас барлаа
Жихадист лидер ал-Барнави үхсэн гэж зэвсэгт хүчнээс мэдэгдэв
Эрдэнэт хотод “Соёлыг түгээе” номын баяр боллоо
Монголын хоригдлууд алтан медалийн төлөө тоглоно
С.Одонтуяа Евразийн эмэгтэйчүүдийн III дугаар чуулга уулзалтад илтгэл тавилаа
Байден иргэддээ вакцинд хамрагдах шаардлага тавьжээ
Хөвсгөл аймагт газар хөдөлжээ
УИХ-ын нөхөн сонгуулийн санал өгөх байршлууд
“Улаанбаатар” кино наадмаар 9 орны 18 уран бүтээлийг толилуулна
Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын тайланг хэлэлцэнэ  
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
Туршилтын нисгэгч 346 хүний аминд хүрсэн хэргээр 100 жилээр яллагдах бололтой
Хүнсний дэлгүүрүүд 00:00 цаг хүртэл ажиллана.
Бямба гарагт худалдааны төвүүд АЖИЛЛАХГҮЙ
Авлигалч гэж ад үзэхийн оронд гэрээсээ газраа АВ
Хорлон сүйтгэгч Л.Халтар
УБТЗ-ын ТУЗ-ийн гишүүд Эрхүүд  очоод "ХӨГӨӨ" чиржээ
Засгийн газар “үүр хаяармагц” үрж эхэллээ
Хар дарсан өдрүүд чинь дуусаагүй байна
Г.Ёндон сайд аа, битгий дэмийр
Дундговь аймагт анхны урлагийн төрөлжсөн сургалттай анги нээжээ
Гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байгаа иргэдийн тоо буурч байна
Цагаан ордноос цахим ransomware-ийн эсрэг уулзалт зохион байгуулсан ч Оросыг урьсангүй
Н.Сугар:Гэрийн нас баралт  энэ долоо хоногт бүртгэгдээгүй
Тяньаньмэний аллагад зориулсан дурсгалын хөшөөг Хонконгийн Их Сургуулиас авахыг шаардав
Тайвань Хятадтай яасан ч дайтахгүй гэв
Л.Оюун-Эрдэнэ сайд аа, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун Замын-Үүдийг бүр дордуулчихлаа
Сарын хугацаанд архи согтууруулах ундаа худалдан борлуулахгүй
Э.Цэндбаатар аа үзүүлээд өг
Маргааш огцрох сайд нар
Маргаашийн 06:00 цагаас хөл хорио тогтооно
 Тэтгэврийг нь авахын тулд нас барсан эхийнхээ цогцсыг хадгалж байжээ
Ж. Мөнхбат УИХ-ын гишүүний бүрэн эрхээ "АЛДАХГҮЙН тулд БУЛТЖЭЭ"
Талибчууд телевизийн сэтгүүлчийн толгойд буу тулгаж, хүчээр мэдээ уншуулжээ
"Хуан Жу Гэг" буюу Жао Вэй улс төрийн золиос болж, улсаасаа дүрвэжээ
Афган мэргэн буудагчийг Талибанчууд гэр бүлийнхнийх өмнө цаазалжээ
АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд маш их гомджээ
"Оргил"-ын Ж.Ганбаатар, Л.Оюун-Эрдэнийг эзгүйчлэв
Цүнх баригч Ч.Мэндбаяр ШОРОНД
Монголын дипломат ажилтнууд хар тамхийг Монголоос авчирсан гэж мэдүүллээ
Ерөнхийлөгчийн албаа өгсөн Х.Баттулгыг нөхдийнх нь хамт дахин шалгана
Дасгалжуулагч нараа шүүмжилсэн Олимпийн тамирчин бусад улсаас орогнол хүсч байна
Б.Батбаяр: М.Лхагвагэрэлийг анх шигшээд авахад гайхаж байсан
Дундын зуучлагчгүй махны худалдаа маргаашнаас эхэлнэ
Талибанд үлдсэн Америкийн зэвсгүүд тэдэнд нэмэр болох уу
Шатахуун түгээгчийг буудаж хөнөөжээ
Тусгаарлагдаж байсан 14 настай охин хүчиндүүлжээ
МАН-ыг бужигнуулах маапааныг АН эхлүүлжээ
МАН-ын зодооны дараа ээлжит бусыг зарлана
Хотын даргын ах дүү нар Богд-Уул, Нүхт, Зайсангийн 15.5 га газарт эзэн суужээ
А.Сарнай нөхөртөө амьдрал бэлэглэжээ
Хууль зүйн сайдын ДУУЛИАНТ баривчилгаа юу болов
Х.Баттулга хувийн компаниудаараа дамжуулан “хөл” штабуудаа “нээжээ”
УУХҮ-ийн сайд Г.Ёндон маргааш ОГЦОРНО
Булганы залуу “Ухань хотоос ирсэн” гэж согтуурхжээ
Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татаж, нэр дэвшихгүй боллоо