2021-10-14

Шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаадаг жишиг ОХУ, манайд л байна

By Сэтгүүлч Б.Төгөлдөр.
  • 727
  • 0
  • 0

УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр болон гурван гишүүн энэ хуулийн төслийг өргөн барьжээ. Хууль санаачлагч Б.Энхбаяр “Нэн тэргүүнд хүний язгуур эрхийг хангахад чиглэсэн Үндсэн хууль болон бусад хууль дахь суурь зохицуулалтыг хэрэгжүүлэхийг зорьсон. 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчлэн найруулахад цоо шинээр оруулж ирсэн өөрчлөлт бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шинэчилсэн хуулийн чухамхүү нэг гол үзэл баримтлал нь шүүхийн хэлэлцүүлгийн үе шатыг хоёр хувааж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаан гэж заагласан. Гэтэл 2019 онд анхан шатны шүүх 26897 эрүүгийн хэрэг шийдвэрлэснээс 57 хэргийг цагаатгаж, 1345 хэргийг шүүхийн шатнаас прокурорт буцаасан, 2020 онд 13470 хэрэг шийдвэрлэснээс анхан шатны шүүх 76 хэргийг цагаатгаж, 1247 хэргийг прокурорт буцаасан. Прокурорт буцаасан нийт хэргийн 1231 нь урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас буцсан бол 1350 хэрэг нь шүүхийн хуралдааны шатнаас буцсан байна. Ийнхүү 2019-2020 онд анхан шатны шүүхээс буцаасан хэргийн талаас илүү хувийг шүүх хуралдааны шатнаас буцаажээ. Мөрдөгч, прокурор хууль зөрчсөн алдаагаа засах боломж олгосон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр бус гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг буцаасаар байгаа нь хэрэг дээрээ тийнхүү хоёр үе шатанд хуваахын утга учрыг алдагдуулсан хэрэг болсон.

Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохын өмнө буюу шүүхийн шатанд тухайн шүүх хуралдаанд яллах дүгнэлт үйлдэж орсон прокурорын “хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэж үзсэн” тайлбаргүй саналыг үндэслэж хэргийг прокурорт буцаах нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан шүүх эрх мэдлийн агуулга, эрүүгийн эрх зүйн суурь болсон гэм буруугийн зарчимд нийцэхгүй бөгөөд шүүгч, прокурорт авилга өгөх, шүүхээс хэргийг үнэн бодитойгоор шийдвэрлэх боломжийг хязгаарлах нөхцлийг бүрдүүлсэн.

Давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг прокурорт буцаах эрх хэмжээнээс үүдэн шүүгдэгчийн гэм бурууг шүүхээр дахин хэлэлцүүлэхэд хүргэж байгаа нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн шүүгдэгчийн гэм бурууг нэг л удаа шүүхээр эцэслэн шийдвэрлэх зарчмыг ноцтой зөрчиж байна.  Давж заалдах шатны шүүх 2019-2020 онд нийт 4988 эрүүгийн хэрэг шийдвэрлэснээс 502 хэргийг анхан шатны шүүхэд буцааж, 269 хэргийг прокурорт буцаасан байна. Харин Дээд шүүх 2019-2020 онд 1359 эрүүгийн хэрэг шийдвэрлэснээр 43 хэргийг анхан шатны шүүхэд буцааж, 71 хэргийг прокурорт буцаасан нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн процесс хуульд заасан шударга ёсны зарчим хэрэгжихгүй байгаагийн илрэл.

Шүүхийн практикт шүүх, прокурорын байгууллага эрх мэдэл, эд хөрөнгө, албан тушаалтай хүмүүс, улс төрд нөлөө бүхий этгээдийн дарамт шахалтад орох, авлигын сүлжээ бий болгох, хэргийг сунжруулсаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Тиймээс Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр болон хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял завшуулах үндсийг бий болгож байна гэж төсөл санаачлагч илтгэлдээ танилцуулсан. Нөгөө талаар мөрдөгч, прокурор нь нэгэнт шүүхээс буцаадаг заалт байгаа юм чинь гэсэн хайнга сэтгэхүйгээр дутуу шалгасан, хэргийн бодит байдал бүх талын нотлох баримтаар нотолж чадаагүй, “дутуу боосон” хэргийг шүүхээс чиглэл авчихья гэдэг байдлаар шүүхэд шилжүүлж, улмаар тодорхой чиглэл авч буцаалган тэр чиглэлийнхээ хүрээнд дахин ажиллагаа хийдэг хариуцлагагүй практик хөгжих үндэс болсон.

Яллагдагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан "ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх", мөн хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргуулах зэрэг эрхтэй. Харин шүүх хуралдаанаар нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэж зүйлчлэлийг хүндрүүлэх эсхүл шинээр ял сонсгохын тулд шүүхийн шатанд хэргийг прокурорт буцаах ерөнхий зохицуулалтыг хэрэглэж байгаа нь яллагдагч дээрх эрхээ бодитойгоор эдлэх боломжийг хязгаарлаж байгаа.

Иймд Үндсэн хуулиар баталгаажсан иргэний үндсэн эрх, суурь зарчмыг гажуудуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу шүүх хуралдаанаар тоггоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн зүйлчлэлийг хүндрүүлэх, эсхүл мөрдөн байцаалтын шатанд нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн тохиолдлуудыг шийдвэрлэж, шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах боломж олгох зорилгоор нэг удаа 30 хоногоор хойшлуулах нэн тодорхой зохицуулалтыг шинээр бий болгож болно” гэж үзсэн гэлээ.

Мөн ОХУ болон манай улсад л шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаадаг жишиг байна. Бусад улсуудад шүүх ийм шийдвэр гаргадаггүй. Хэрэгтэнд ял оноодог эсвэл гэм буруугүй гэсэн л шийдвэр гаргадаг. Манай улс 1936 оноос хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульдаа шүүхэд энэ эрхийг өгсөн гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асууд...

Дараагийн мэдээ

В.Путин: Европын газын хомстолд Америк бага ч гэсэ...

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Голомт банк “Тапатрип” аялал жуулчлалын компани хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 
Гаосюн хотын орон сууцанд гал гарч 46 хүн нас баржээ
Та үүнийг мэдэх үү
Таван настай охиныг буудаж хөнөөсөн Камерун цагдааг бүлэглэн дүүжилжээ
Польш Беларусийн хил дээр хана барихад 404 сая ам. доллар зарцуулна
У.Хүрэлсүх ээ, онц байдал зарлаж, огцорцгоо
Б.Пүрэвдорж. Хятадууд Монголын зах зээлийг эзэлж дууслаа
Хугацаат цэргийн албанаас халагдан ирж буй дайчдыг хүлээж авах арга хэмжээ боллоо
Үндэсний аудитын газар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтээ хүргүүллээ
Тусгай хэрэгцээт сургалтын хөтөлбөрт ашиглах монгол хэлтэй анхны цахим брайл төхөөрөмжийг Голомт банкнаас хандивлалаа
“Витамин ₮” урамшуулалт аяны ээлжит азтанууддаа баяр хүргэе!
Эхнэрээ КАЙФТАЙ  байлгахын тулд эргэдэг байшин барьж өгөв
"Парисын гранд слам" тэмцээн маргааш эхлэнэ
Иргэн Ц.Чинбат өлсгөлөн зарлаад 4 хонолоо
ГАЗРЫН ХАРИЛЦАА-ЦАХИМ ШИЛЖИЛТ аян үргэлжилж байна
Мянга гаруй алба хаагч цар тахлын халдвар авсан
ДАШТ-нд оролцох боксчид маргааш Европыг зорино
НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөрөө татвар төлөх боломжтой боллоо
Нийгмийн даатгалын талаарх багц хуулийн төслүүдийг өргөн барилаа
Путин Америк хөтлөгчид эмэгтэйчүүдийг гадуурхсан үг хэлэв
НӨАТ-ын мөнгийг энэ сардаа багтаан иргэдийн дансанд олгохоор ажиллаж байна
ЭТТ дуудлага худалдааны зар
Нарыг судлах хиймэл дагуулж хөөргөжээ
УИХ хаалттай хуралдаж байна
Халдварын улмаас 16 хүн нас барлаа
Жихадист лидер ал-Барнави үхсэн гэж зэвсэгт хүчнээс мэдэгдэв
Эрдэнэт хотод “Соёлыг түгээе” номын баяр боллоо
Монголын хоригдлууд алтан медалийн төлөө тоглоно
С.Одонтуяа Евразийн эмэгтэйчүүдийн III дугаар чуулга уулзалтад илтгэл тавилаа
Байден иргэддээ вакцинд хамрагдах шаардлага тавьжээ
Хөвсгөл аймагт газар хөдөлжээ
УИХ-ын нөхөн сонгуулийн санал өгөх байршлууд
“Улаанбаатар” кино наадмаар 9 орны 18 уран бүтээлийг толилуулна
Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын тайланг хэлэлцэнэ  
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
Туршилтын нисгэгч 346 хүний аминд хүрсэн хэргээр 100 жилээр яллагдах бололтой
Хүнсний дэлгүүрүүд 00:00 цаг хүртэл ажиллана.
Бямба гарагт худалдааны төвүүд АЖИЛЛАХГҮЙ
Авлигалч гэж ад үзэхийн оронд гэрээсээ газраа АВ
Хорлон сүйтгэгч Л.Халтар
УБТЗ-ын ТУЗ-ийн гишүүд Эрхүүд  очоод "ХӨГӨӨ" чиржээ
Засгийн газар “үүр хаяармагц” үрж эхэллээ
Хар дарсан өдрүүд чинь дуусаагүй байна
Г.Ёндон сайд аа, битгий дэмийр
Дундговь аймагт анхны урлагийн төрөлжсөн сургалттай анги нээжээ
Гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байгаа иргэдийн тоо буурч байна
Цагаан ордноос цахим ransomware-ийн эсрэг уулзалт зохион байгуулсан ч Оросыг урьсангүй
Н.Сугар:Гэрийн нас баралт  энэ долоо хоногт бүртгэгдээгүй
Тяньаньмэний аллагад зориулсан дурсгалын хөшөөг Хонконгийн Их Сургуулиас авахыг шаардав
Тайвань Хятадтай яасан ч дайтахгүй гэв
Л.Оюун-Эрдэнэ сайд аа, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун Замын-Үүдийг бүр дордуулчихлаа
Сарын хугацаанд архи согтууруулах ундаа худалдан борлуулахгүй
Э.Цэндбаатар аа үзүүлээд өг
Маргааш огцрох сайд нар
Маргаашийн 06:00 цагаас хөл хорио тогтооно
 Тэтгэврийг нь авахын тулд нас барсан эхийнхээ цогцсыг хадгалж байжээ
Ж. Мөнхбат УИХ-ын гишүүний бүрэн эрхээ "АЛДАХГҮЙН тулд БУЛТЖЭЭ"
Талибчууд телевизийн сэтгүүлчийн толгойд буу тулгаж, хүчээр мэдээ уншуулжээ
"Хуан Жу Гэг" буюу Жао Вэй улс төрийн золиос болж, улсаасаа дүрвэжээ
Афган мэргэн буудагчийг Талибанчууд гэр бүлийнхнийх өмнө цаазалжээ
АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд маш их гомджээ
"Оргил"-ын Ж.Ганбаатар, Л.Оюун-Эрдэнийг эзгүйчлэв
Цүнх баригч Ч.Мэндбаяр ШОРОНД
Монголын дипломат ажилтнууд хар тамхийг Монголоос авчирсан гэж мэдүүллээ
Ерөнхийлөгчийн албаа өгсөн Х.Баттулгыг нөхдийнх нь хамт дахин шалгана
Дасгалжуулагч нараа шүүмжилсэн Олимпийн тамирчин бусад улсаас орогнол хүсч байна
Б.Батбаяр: М.Лхагвагэрэлийг анх шигшээд авахад гайхаж байсан
Дундын зуучлагчгүй махны худалдаа маргаашнаас эхэлнэ
Талибанд үлдсэн Америкийн зэвсгүүд тэдэнд нэмэр болох уу
Шатахуун түгээгчийг буудаж хөнөөжээ
Тусгаарлагдаж байсан 14 настай охин хүчиндүүлжээ
МАН-ыг бужигнуулах маапааныг АН эхлүүлжээ
МАН-ын зодооны дараа ээлжит бусыг зарлана
Хотын даргын ах дүү нар Богд-Уул, Нүхт, Зайсангийн 15.5 га газарт эзэн суужээ
А.Сарнай нөхөртөө амьдрал бэлэглэжээ
Хууль зүйн сайдын ДУУЛИАНТ баривчилгаа юу болов
Х.Баттулга хувийн компаниудаараа дамжуулан “хөл” штабуудаа “нээжээ”
УУХҮ-ийн сайд Г.Ёндон маргааш ОГЦОРНО
Булганы залуу “Ухань хотоос ирсэн” гэж согтуурхжээ
Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татаж, нэр дэвшихгүй боллоо