2021-10-15

Тусгай хэрэгцээт сургалтын хөтөлбөрт ашиглах монгол хэлтэй анхны цахим брайл төхөөрөмжийг Голомт банкнаас хандивлалаа

Та интернэтгүйгээр хэр удаан амьдарч чадах вэ. Гар утсаа ашиглахгүй, сошиал хаягуудаа хэрэглэхгүйгээр хэдэн өдөр болж чадах бол? Гар утас, компьютер, интернэт аль хэдийнэ бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болж, зөвхөн мэдээлэл авах, суралцах бус, ажил, амьдралаа залгуулах амин чухал хэрэгцээ болсон байна. Гэвч  цахим төхөөрөмжийг бидэнтэй адилхан өдөр тутамдаа хэрэглэх боломжгүй хүмүүс, хүүхдүүд бас бий. Тэд бол харааны бэрхшээлтэй хүмүүс. Тэдэнд мэдээллээр хангагдах, сурч мэдэх, хөгжих, бусдын адил амьдрах эрх бий.

Өнөөдөр хараагүй хүмүүсийн эрхийг хамгаалах “Дэлхийн цагаан таягтны өдөр” тохиож байна. Энэ өдрөөр Голомт банкны хамт олон Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийн сурагчдад бусдын тусламжгүйгээр интернэт орчинд суралцах, хөгжих, техник технологийн дэвшилтэй хөл нийлүүлэх эрхийг нь хангаж өглөө. Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд тус сургуулийн Мэдээлэл, технологийн хоёр танхимыг бүрэн засварласнаас гадна “Орбит рийдер” буюу цахим брайл төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн юм. Америк, Энэтхэгийн хамтарсан “Orbit research” компанид үйлдвэрлэсэн уг төхөөрөмж хараагүй хүүхдүүдийн сурах үйл явцыг хөнгөвчилж, брайл үсэг болон дуу унших програмын тусламжтайгаар ухаалаг төхөөрөмжийг бие даан ашиглах, хөгжих боломж олгож буйгаараа ач холбогдолтой. Мөн уг төхөөрөмжид монгол хэлний програм суулгаж, монгол брайл таниулсан хэлбэрээр анх удаа сургалтын хөтөлбөрт нэвтрүүлж буй түүхэн үйл явдал болж байгаа юм. Энэ үеэр 116 дугаар сургуулийн хамт олноос Голомт банкны хамт олонд баярласнаа илэрхийлж, “Талархал”-ын батламж гардуулж өглөө.

Сургалтын менежер Э.Нүрзэд: Харааны бэрхшээлтэй IT инженерүүдийг бэлтгэх суурь бүрдлээ

2021-2022 оны хичээлийн жилд манай сургуульд нийт 131 хүүхэд суралцаж байна. Стандартын дагуу нэг ангид 8-12 хүүхэд суралцдаг, нийт 47 багштай. Харааны бэрхшээлтэй дөрвөн багш бий. Хүүхдүүдтэй тулж ажиллах шаардлагатай учраас туслах багш нар ажилладаг. Сурагчдын маань 70 орчим хувь нь бүрэн хараагүй, 30 хувь нь сул хардаг. Хүүхдүүд мэдээллийн технологийн хичээлд их сонирхолтой. Техник технологийн эрин үед ухаалаг төхөөрөмжийн хэрэгцээ өдөр тутмынх болоод байна. Гэтэл харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд одоо л ийм боломж бүрдлээ. Энэ тулгамдсан асуудлыг маань олж харж, монгол хэлтэй цахим брайл төхөөрөмжтэй болгон, суралцах тэгш эрхийг бүрдүүлж өгсөн Голомт банкны хамт олонд багш, сурагчдынхаа өмнөөс маш их талархаж байгаагаа илэрхийлье. Голомт банк, “Хараагүй хүмүүсийн инновацийн хөгжлийн төв” ТББ хамтран цахим брайл төхөөрөмжид монгол хэлний програм суулгаж өгсөн. Мөн Мэдээллийн технологийн хоёр танхимыг маань 7 дугаар сард бүрэн засварлаж, тохижуулснаар сурагчид тав тухтай орчинд, хүчин чадал сайтай компьютер дээр цахим брайл төхөөрөмжөө ашиглан сурч, хөгжих боломжтой боллоо. Энэ бол боловсролд оруулж буй том дэмжлэг, хөрөнгө оруулалт шүү дээ.

Манай сургуулийн 12 дугаар ангийг жилд 4-5 хүүхэд төгсөж, 80 хувь нь их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцдаг. 2019 онд нэг хүүхэд ТИС-д IT чиглэлээр элссэн. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сургалтын хөтөлбөрт уг ухаалаг төхөөрөмжийг нэвтрүүлснээр одоо илүү олон хүүхэд энэ чиглэлээр суралцаж, ирээдүйд харааны бэрхшээлтэй IT инженерүүдийг бэлтгэх суурь боловсрол олгох боломжтой болж байна.

“Хараагүй хүмүүсийн инноваци хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн М.Цэнгэл: Хараагүй хүүхдүүд энэ төхөөрөмжийг ашиглаад жирийн сургуульд ч суралцаж чадна

Тэрбээр цахим брайл төхөөрөмжийн хөгжүүлэлт дээр ажиллаж, монгол хэлний програм суулгасан хүмүүсийн нэг юм.

Монгол Улс 1960 онд анх Орос улсын брайл програм дээр Ө үсэг нэмээд хэрэглэх болсноор хараагүй хүмүүс бичиг үсэг тайлагдаж эхэлсэн. 116 дугаар сургууль 1964 онд байгуулагдсанаасаа хойш брайл самбар, шүүр, бичгийн машин гэсэн хэрэгслүүдийг л брайлаар бичихэд ашиглаж байсан. 2004 онд Монголд анх удаа брайл хэвлэгч машин оруулж ирсэн. Энэ нь компьютер дээрээс крилл үсгийг брайл руу хувиргаад, тусгай цаасан дээр хэвлэдэг машин юм. Ийм аргаар хараагүй хүмүүст зориулан ном, сурах бичгийг хэвлэж, сургалтад ашиглаж байлаа. Компьютер дээр брайл үсгээр шууд ажиллах, бичих боломжгүй, заавал хэвлэнэ гэсэн үг. Брайл цаас нь бас нэлээд үнэтэй, ховор байдаг учраас зардал өндөр гардаг байлаа. Мөн дэлгэц дээрх текстийг уншдаг, монгол хэлтэй NVDA програм 2013 онд хэрэглээнд нэвтэрсэн. Уншдаг програм ашиглаж, мэдээллийг ойлгоод явж болох ч харааны бэрхшээлтэй хүмүүст бичгийн боловсрол маш чухал. Ухаалаг төхөөрөмжийг 100 хувь ашиглахын тулд текст уншдаг програмыг цахим брайл төхөөрөмжтэй хослуулах шаардлагатай. Цахим брайл төхөөрөмжийг 2018 онд анх удаа Монголд оруулж ирсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл програм хангамжийн хөгжүүлэлтийг тасралтгүй хийж, монгол хэлтэй, монгол брайлыг таниулсан анхны цахим брайл төхөөрөмж болж буйгаараа онцлог. Уг төхөөрөмжийг нийтийн номын сангуудад ашиглаж эхэлсэн хэдий ч тусгай хэрэгцээний, суурь боловсролын түвшинд анх удаа нэвтрүүлж байгаа юм.

Одоо компьютер дээрх материал, текст, хичээлийн хөтөлбөрийн файлыг энэ жижиг төхөөрөмжид хуулаад шууд брайлаар унших, текст бичих боломжтой болсон нь гол технологи юм. Голомт банкнаас 116 дугаар сургуульд 3 ширхэг цахим брайл төхөөрөмж хандивлалаа. Төхөөрөмжийн хөгжүүлэлтийг хийх төсөл дээр надаас гадна гурван хүн ажилласны нэг нь Хараагүйчүүдийн үндэсний холбооны МСҮТ-д багшилдаг, бүрэн хараагүй Ангараг-Эрдэнэ гэдэг залуу бий. Нөгөө хоёр нь гэрээт, хараатай ажилтан. Уг төхөөрөмжийн гарын авлага, цэс бүгд монгол хэл дээр байгаа. Мөн англи брайлтай учраас давхар англи хэлээ сайжруулах боломжтой. Уншдаг програм болон цахим брайл төхөөрөмж ашигласнаар аливаа мэдээллийг тухайн цаг мөчид нь, ямар ч нэмэлт үйл ажиллагаагүйгээр авах боломжийг хараагүй хүмүүст олгож буйгаараа маш их ач холбогдолтой. Цаашид хараагүй хүүхдүүд энэ төхөөрөмжийг ашиглаад жирийн сургуульд асуудалгүй суралцаж чадна. Технологийн боломж гэж үүнийг л хэлж байгаа юм. Голомт банкнаас өндөр технологийн энэ тоног төхөөрөмжийг ивээн тэтгэснээр хараагүй хүүхдүүдийн тусгай хэрэгцээт боловсролд технологийн маш том шинэчлэл болж байна. Энэ үйл явдал хараагүй хүмүүсийн эрхийг хамгаалах “Дэлхийн цагаан таягтны өдөр”-тэй давхцаж байгаад баяртай байна.

Цахим брайл төхөөрөмж болон Мэдээлэл, технологийн шинэ танхимыг 116 дугаар сургуулийн удирдлагад хүлээлгэн өгөх үеэр 8а ангийн сурагч М.Сод-Эрдэнэ “Би мэдээлэл технологийн хичээлдээ дуртай. Өмнө нь компьютер ашиглахад их бэрхшээлтэй байсан бол одоо цахим брайл төхөөрөмжөөр дамжуулаад интернэт чөлөөтэй хэрэглэх боломжтой боллоо. Мөн word програм дээр текст  бичиж чаддаг болсондоо баяртай байна” гэсэн юм. 

Түүх, нийгэм судлалын багш Д.Сарантөгс: Ухаалаг төхөөрөмжийг энгийн хүмүүс шиг хэрэглэх боломжтой боллоо

Хараагүй хүмүүсийн боловсрол, нийгмийн харилцаа, цаашид ажиллах, сурах амьдралд цахим брайл төхөөрөмж маш чухал. Хараагүй хүмүүс компьютер, интернэтийг энгийн хүмүүсийн адилаар хэрэглэдэг болбол нийгмийн харилцаанд ямар ч саадгүй оролцох боломжтой. Сургуулиа төгсөхдөө технологийн мэдлэг чадвартай болсон байвал дараа дараагийн шатны боловсрол эзэмшихэд тустай. Бид өдөр бүр уншиж, судалж, танин мэдэж, мэдээллийн урсгал дунд амьдарч байна. Харааны бэрхшээлтэй хүүхдүүд уг төхөөрөмжөөр дамжуулаад энэ боломжийг адилхан эдлэх юм. Хүссэн мэдээллээ монгол хэлтэй брайл төхөөрөмжөөр дамжуулан бүх л сошиал сувгаар авах боломжтой.

Би 1990-ээд онд 116 дугаар сургуулийг төгссөн. Дараа нь тухайн үеийн Багшийн их сургуулийг түүх, нийгэм судлал чиглэлээр төгсөөд төрөлх сургуульдаа эргэн ирж, 18 дахь жилдээ багшилж байна. Бидний үед самбар, шүүр гэдэг хэрэгслээ ашиглаад л лекцээ брайл үсгээрээ шивж бичдэг, гар хуруу эвэршээд бэрхшээл их байсан. Одоо технологи хөгжсөн, харааны бэрхшээлтэй хүүхдүүд энгийн хүүхдүүдтэй яг адилхан суралцах, хөгжих боломж  байгаа. Өртөг өндөр тусгай хэрэгцээний хэрэгслийг санхүүжүүлж, хүүхдүүдийг сурах боломжоор хангасан Голомт банкны хамт олонд маш их талархаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асууд...

Дараагийн мэдээ

Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсрол олгох бодлогы...

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Голомт банк “Ажлын байрны нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж байна
ЭТТ-ын ажилчид дархлаа дэмжих нэмэлт III тунгийн вакцинд хамрагдаж байна
“Монгол бахархал”тоглолтыг ЭМ-ийн салбарын 600 ажилтанд үнэгүй үзүүлнэ
Нийслэлийн төсвөө хэлэлцэж, төлөвлөгөөгөө тодорхойлж байна
Бүртгэл дуусахад  120 минут үлдлээ
Шинэхэн  улаан буудайгаар хийсэн шинэ гурил идэх нь
1000+ СЭРГЭН ХӨГЖИХ ГОЛУУД’’ олон улсын санаачилгад Ази тивээс “Туул гол” анхлан нэгдлээ
Голомт банк “Infosys Finacle Innovation Awards”-аас “COVID Response Innovation” шагнал хүртлээ
Визийн зөвшөөрлийн хүсэлтийг 12 сарын 1-нээс цахимаар хүлээн авна
Онцойгийнхонд  хурандаа цол олгов
МАН XXX их хурлаараа даргаа баталгаажуулна
Ирэх сараас визийн зөвшөөрлийн хүсэлтээ цахимаар өгнө
Хоногт 711 тохиолдол бүртгэгдэж 7 хүн нас баржээ
Д.Эрдэнэчимэгийг бүдрүүлж Д.Зүмбэрэллхамд боломж олгов уу
Н.Алтанхуяг: УБТЗ их л өндөр үнээр даргаа тавих нь дээ
Нээлтээ жилийн өмнө хийсэн Оюутны спортын V наадам дахин өнжих нь
“Уран ХАС” орчин үед хэрхэн амьдрах бол
Говь-Алтайд газар хөдөлжээ
Онцгой байдлынхнаас тусламж хүсчээ
Хүлээгдэж байсан гэрээт ажилчдыг явууллаа
Батлан хамгаалахын сайд БНСУ-ыг зорино
Төмөр замын өрийн асуудлыг хэлэлцэнэ
РЦНК-д “Гэм зэм” амилна
Б.Болор-Эрдэнэ ээ, татвар төлөгчдийн мөнгөөр тоглохоо больж үз
Монголчууд тамирчдаасаа амжилт горилох хэрэггүй
Тойргоо бус Тасганы овоог манагч
Даргын үг хамгийн “том” ХУУЛЬ
Оросын талаас Х.Хэрлэнг УБТЗ-ын даргаар томилоход эргэлзэж байна
Танд сонголт бас шийдэл бий
Авлигатай тэмцэнэ гэж том дуугарсан Ерөнхий сайд бууж өгч, С.Мөнхнасанг ИНЕГ-т томиллоо
Төрийн үйлчилгээнийхэн ДАГАВАР ХҮҮХЭД үү
Барууны хяналтын автожин ашиглалтад орлоо
Нүүрсний экспортын асуудлаар зөвлөлдөх уулзалт боллоо
"Увс чацаргана", "Хэрлэн Хивс", "Бинсэ" ХК-ийн хувьцааны ханш өсөлттэй байжээ
А.Энхманлай тамга, тэмдгээ гардав
Ази, Номхон далайн бүлгийн Парламентын гишүүдийн хурал боллоо
З.Мэндсайхан сайд өмнөх жилээс илүү их амжилттай байгааг онцолжээ
Драмын тайзнаа шагнал асгарлаа
Монгол, Энэтхэгийн боловсролын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв
Үнийн өсөлт буурч байгааг онцолжээ
Увс аймагт газар хөдөлжээ
Вакцины III тундаа 50 хувь нь хамрагдвал танхимаар хичээллэнэ
Ардын багш, академич, профессор Ч.Авдай Хөдөлмөрийн баатар боллоо
Дундговьд хамгийн олон тохиолдол бүртгэгджээ
Онцгойгийнхон үнэнийг нуусан уу
Завханчууд Засаг даргынхаа шийдвэрийг эсэргүүцэж эхэлжээ
Б.Бямбадорж дарга аа, Хонхорт юу болоод байна вэ
Говь-Алтайд газар хөдөлжээ
МАН их хурлаараа юу шийдэх бол
Л.Оюун-Эрдэнэ сайд аа, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун Замын-Үүдийг бүр дордуулчихлаа
Сарын хугацаанд архи согтууруулах ундаа худалдан борлуулахгүй
Э.Цэндбаатар аа үзүүлээд өг
Маргааш огцрох сайд нар
Маргаашийн 06:00 цагаас хөл хорио тогтооно
 Тэтгэврийг нь авахын тулд нас барсан эхийнхээ цогцсыг хадгалж байжээ
Ж. Мөнхбат УИХ-ын гишүүний бүрэн эрхээ "АЛДАХГҮЙН тулд БУЛТЖЭЭ"
Талибчууд телевизийн сэтгүүлчийн толгойд буу тулгаж, хүчээр мэдээ уншуулжээ
"Хуан Жу Гэг" буюу Жао Вэй улс төрийн золиос болж, улсаасаа дүрвэжээ
Афган мэргэн буудагчийг Талибанчууд гэр бүлийнхнийх өмнө цаазалжээ
АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд маш их гомджээ
"Оргил"-ын Ж.Ганбаатар, Л.Оюун-Эрдэнийг эзгүйчлэв
Цүнх баригч Ч.Мэндбаяр ШОРОНД
Монголын дипломат ажилтнууд хар тамхийг Монголоос авчирсан гэж мэдүүллээ
Ерөнхийлөгчийн албаа өгсөн Х.Баттулгыг нөхдийнх нь хамт дахин шалгана
Дасгалжуулагч нараа шүүмжилсэн Олимпийн тамирчин бусад улсаас орогнол хүсч байна
Б.Батбаяр: М.Лхагвагэрэлийг анх шигшээд авахад гайхаж байсан
Дундын зуучлагчгүй махны худалдаа маргаашнаас эхэлнэ
Талибанд үлдсэн Америкийн зэвсгүүд тэдэнд нэмэр болох уу
Шатахуун түгээгчийг буудаж хөнөөжээ
Тусгаарлагдаж байсан 14 настай охин хүчиндүүлжээ
МАН-ыг бужигнуулах маапааныг АН эхлүүлжээ
МАН-ын зодооны дараа ээлжит бусыг зарлана
Хотын даргын ах дүү нар Богд-Уул, Нүхт, Зайсангийн 15.5 га газарт эзэн суужээ
А.Сарнай нөхөртөө амьдрал бэлэглэжээ
Хууль зүйн сайдын ДУУЛИАНТ баривчилгаа юу болов
Х.Баттулга хувийн компаниудаараа дамжуулан “хөл” штабуудаа “нээжээ”
УУХҮ-ийн сайд Г.Ёндон маргааш ОГЦОРНО
Булганы залуу “Ухань хотоос ирсэн” гэж согтуурхжээ
Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татаж, нэр дэвшихгүй боллоо