Г.Дамдинням: Л.Халтар сайд биднийг гөлөг төөрүүлж байгаа юм шиг харьцаж байна

Өнөөдөр УИХ-ын Байнгын хорооны хурлаар Дарханы замын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар ЗТХ-ийн сайд Л.Халтарын мэдээллийг сонссон. Энэ талаар тус Байнгын хорооны гишүүн Г.Дамдиннямтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Дарханы чиглэлийн замыг ирэх оны 10 сард ашиглалтад оруулна гэж байна. Энэ хэр бодитой тооцоолол вэ?

-Шуудхан хэлэхэд үүнд итгэхгүй байна. Монгол орны найман аймаг болон босоо чиглэлийн төв магистраль замын ажил эхлээд 3 дахь жилдээ ороод явж байна. Гэтэл гүйцэтгэл нь 50 хувьдаа ч хүрээгүй байна. Би бол үүнд үнэхээр сэтгэл дундуур байгаа.

Азийн хөгжлийн банк /АХБ/ болон Европын сэргээн босголтын банк /ЕСББ/-наас хэдэн зуун сая долларын зээл аваад хэрэгжиж байгаа төсөл. Энэ ажлыг тухайн үед ЗТХ-ийн дэд сайд байсан, одоо ЗТХ-ийн сайд Л.Халтар анхнаас нь хариуцаад явж байгаа хүн.  Одоогийн байдлаар ЗТХЯ, АХБ, гүйцэтгэгч компаниуд гэсэн үндсэн гурван оролцогч  тал байгаа.

-Та Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүний хувьд энэ замын ажилд ихээхэн анхаарч байх шиг харагддаг.

-Дарханы зам гэхээр би л нэг үүнтэй холбогдчихсон, ЗТХ-ийн сайдтай асуудалтай хүн шиг зууралдаад явдаг байлаа. Тэгээд аргаа бараад Орхон, Сэлэнгэ, Төв, Дархан уул аймгаас сонгогдсон гишүүдтэйгээ хамтраад Эдийн засгийн байнгын хороонд асуудал оруулаад  ажлын хэсэг байгуулан ажиллахаар болж байна.  Ирэх долоо хоногт Эдийн засгийн байнгын хорооны тогтоол нь гараад баталгаажаад явна. Өөрөө ажлын хэсгээ ахлаад явна.

-Салбарын яамтай хэр гар нийлж ойлголцож байна вэ?

-Миний хувьд ЗТХЯ-тай харилцахад  үнэхээр хүнд. Сайдыг нь дуудахаар ирэхгүй. Байнгын хорооны хурал дээр дуудаад асуулт асуухаар хариулт өгөхгүй, эсвэл гараад явчихна. Албан бичгээр асуулт явуулахаар асуусан асуултаас тэс өөр хариулт өгдөг. Яг л нэг гөлөг төөрүүлж байгаа юм шиг байдлаар харилцаж байна л даа.

Засгийн газрын болон УИХ-ын тухай хуулиар сайд нар УИХ-д хүндэтгэлтэй хандах үүрэгтэй. Яагаад гэвэл ард түмэн биднийг төлөөлөөд ажилла,  шаардлага тавь, хэрэгтэй хууль тогтоомжийг боловсруулж батла гээд сонгоод явуулсан. Тийм учраас бид нар энэ дээр ажиллах ёстой, сайд нарыг шахаж шаардах үүрэгтэй.  Энд хувийн ямар нэгэн асуудал алга. Надад зам тээвэртэй холбоотой бизнес ч байхгүй.  Тэднээс хүсч байгаа юм байхгүй. Ганцхан энэ зам л дуусах ёстой. Өнгөрөсөн зуны туршид үндсэндээ хоёр сарын хугацаанд ЕСББ-ны санхүүжилт гацсан.

-Яагаад...

-ЗТХЯ энэ төслийн нэгжээ байгуулаагүй учраас гацсан. Төсөлд шаардлагатай мэргэжилтнүүдээ авч чадаагүй байсан. Ингээд Сангийн сайд ЕСББ-тай тусгайлан уулзаж хүсэлт тавьсаны үр дүнд нэг удаагийн санхүүжилт аваад явж байна. Дараа нь Хятадын ямар ч туршлаггүй, машин техникгүй, ажиллах хүчгүй компанийг тендерт сонгон шалгаруулчихсан.  Энэ компаниуд нь Монголын компаниудыг туслан гүйцэтгэгчээр авч ажиллуулчихаад төлбөр мөнгийг нь төлдөггүй.

Тэгээд та нар яагаад ийм юм хийгээд байна вэ гэхээр бид нар Ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгчийн ажилд оролцохгүй ээ. Тийм хууль эрх зүйн  зохицуулалт байхгүй гэдэг.

Ер нь энэ замын ажлын 50 хувийг анхнаасаа ямар ч машин техникгүй, ажиллах хүчгүй, чадваргүй компанид өгчихсөн юм билээ. 

-Тэр чинь аль багц билээ?

-Азийн хөгжлийн банкны хоёр, дөрөвдүгээр багц дээр асуудал яригдаж байна гэсэн үг. Тэгээд хоёр жил боллоо. Одоо  хохирлын асуудал яригдаж байна. Энэ тендерийг хэн ямар шийдвэрээр ийм чадваргүй компаниудад өгчихсөн юм, захиалагчийн хувьд ЗТХЯ шууд болон шууд бус хохирол тооцсон юм байна уу, үүнийг хууль хяналтын байгууллагаар шалгуулсан юм байна уу гэхээр “Бидэнд  ямар нэгэн хохирол тодорхойгүй  байгаа  учраас хэнийг яаж шалгуулах учраа олохгүй байна” гэж урдаас хариулдаг. Ийм л сайдтай сууж байна л даа.

-Цаг хугацаа алдаж байгаа нь хохирол биз дээ?

-Тэгэлгүй яахав. Цаг хугацаа алдана гэдэг асар их хохирол. Энгийн нэг прусстэй жолоочоор жишээлэхэд Баянчандманиас Урьхан орох замаар яваад үз. Тэр замаар жижиг тэрэг  50 км/цагаас доош хурдтай явах байтугай бараг танк ч явахад хэцүү зам болчихсон байгаа. Дараачийн хэсэг нь байна. Баруунхараагаас Хонгор хүртэлх зам. Түр замынх нь асуудлыг одоо болтол шийдээгүй.  Би иргэддээ ний нуугүй хэлье. Ирэх хавар, зун энэ хоёр хэсэг дээр зорчиход мөн ч их зүдрэнэ дээ.

-Нийтдээ 90 км бил үү?

-Тийм.

- Энэ багцууд дээр ажиллаж байгаа  гүйцэтгэгч компаниудыг солих талаар Эдийн засгийн байнгын хороон дээр ямар нэгэн шийдвэр гарсан уу?

-Гүйцэтгэгч компанийг саяхан сольсон. Үндсэндээ сарын дотор хоёр гүйцэтгэгч нь солигдоод шинэ  гүйцэтгэгч нар ороод ажлаа эхлээд явж байна.

Ер нь цаашдаа бид дотоодын аж ахуйн нэгжүүдээрээ хийлгэж буух эзэн буцах хаягтай  компаниудаар л гүйцэтгүүлж байх нь зөв юм байна.

-Одоо энэ багцуудын ажил хэдэн хувьтай явж байна.

-Нийт багцуудын ажил төлөвлөгөөнөөс дунджаар 40 хувийн хоцрогдолтой яваа. Нийт 10 багцаас  гурван багцийнх нь ажил дуусах шатандаа явж байна. Бусад нь болоогүй байна.

-Тэгэхээр ирэх оны 10 дугаар сард хүлээлгэж өгнө гэдэг эргэлзээтэй л юм байна...

-Шууд л хэлье. Эргэлзээтэй гэж дээ, бараг л худлаа даа.

-Ингэж хоцрогдож яваагийн гол шалтгаан нь юу вэ?

-Хоцрогдлыг гурван шалтгаанаар тайлбарладаг. Нэгдүгээрт, байгаль цаг агаарын улмаас гэж. Зарим хэсэг дээр 64 хоног бороо орсон гэдэг мэдээлэл ирдэг юм. Үүнийг УЦУОШГ-аас асуухад өнгөрсөн жил ердийн үеийнхээс  1,7 дахин их бороо  орсон. Тэгэхээр энэ тоо үнэн гэдэг юм. Үүнийг бол хүлээн зөвшөөрнө, ойлгоно.  Хоёрдугаарт, коронавирусийн халдварын улмаас гэдэг. Гэтэл бид ийм халдварын нөхцөл байдал дунд хоёр жил ажиллаж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл эрсдэл угаасаа тодорхой. Бид нар үүнтэй хамт байна. Ийм нөхцөл байдал тодорхой байхад энэ асуудлыг зохицуулж бүтээн байгуулалтаа үргэлжлүүл  гэж энэ хүнийг сайдаар томилж ажилуулж байгаа. Тэгэхээр сайд өөрөө хариуцлагаа хүлээгээд зохицуулаад, чадаж байгаа юмаа чадаад, чадахгүйгээ үнэнээ хэлээд ажиллах ёстой байхгүй юу. Тийм атал коронавирус гээд  нэг эзэн биегүй юм руу хамаг бурууг чихээд байдаг.  Угаасаа бүгд л коронавирусийн нөхцөл байдалд ажиллаж байгаа шүү дээ.

-Тэгэхээр та Дарханы замын гацаа салбарын сайдтай холбоотой гэж хэлэх гээд байна уу?

-Зохион байгуулалтын асуудал. Энэ бол хоцрогдлын гурав дахь шалтгаан. Сүүлийн энэ хоёр асуудлыг хүлээн зөвшөөрч болохгүй. Учир нь нэгдүгээрт, коронавирусийн асуудлыг тооцож төлөвлөж  ажлаа зохицуулах ёстой.  Хоёрдугаарт, олон нийтэд мэдээлж байх ёстой.  Энэ ард иргэд чинь бас ажил амьдралаа төлөвлөх хэрэгцээ байгаа .

Иргэдийг харахаар би энэ хүнтэй л нэг асуудалтай юм шиг үзээд байна гэж харагддаг байх. Бодит байдал дээр Л.Халтар энэ яамыг гурван жил толгойлж байгаа хүн. Нэгэнт энэ салбарыг хариуцаж байгаа бол хариуцсан шиг л хариуцах ёстой.

УИХ-ын гишүүн  гүйцэтгэх засаглалын ажлыг хийгээд яваад байж болохгүй. Тиймээс шахна, шаардана. Иргэдийн бухимдал байдлыг илэрхийлнэ. Хэлнэ. Энэ утгаараа би үндсэн ажлаа хийгээд л явж байгаа байдал нь энэ. 

-Мэдээлэл өгсөнд баярлалаа

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 1 1 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асууд...

Дараагийн мэдээ

Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 125 иржээ

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (1)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
  • William • 2 долоо хоног өмнө Хариулах
    Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны дараа бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааны дараа тэд надад үлдэгдэл мөнгөө өгдөг, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, мөнгө бол хамгаалалт юм. Зөв газраа хайж байгаа хүмүүст Бөөрөө зарж, эрүүл мэндээ хадгалахын тулд та эмнэлэгтэй холбогдож болно [drmax.hospital@gmail.com] Хүмүүс өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад өөрт байхгүй зүйлээ аваад эрүүл хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [drmax.hospital@gmail.com]
Голомт банк “Ажлын байрны нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж байна
ЭТТ-ын ажилчид дархлаа дэмжих нэмэлт III тунгийн вакцинд хамрагдаж байна
“Монгол бахархал”тоглолтыг ЭМ-ийн салбарын 600 ажилтанд үнэгүй үзүүлнэ
Нийслэлийн төсвөө хэлэлцэж, төлөвлөгөөгөө тодорхойлж байна
Бүртгэл дуусахад  120 минут үлдлээ
Шинэхэн  улаан буудайгаар хийсэн шинэ гурил идэх нь
1000+ СЭРГЭН ХӨГЖИХ ГОЛУУД’’ олон улсын санаачилгад Ази тивээс “Туул гол” анхлан нэгдлээ
Голомт банк “Infosys Finacle Innovation Awards”-аас “COVID Response Innovation” шагнал хүртлээ
Визийн зөвшөөрлийн хүсэлтийг 12 сарын 1-нээс цахимаар хүлээн авна
Онцойгийнхонд  хурандаа цол олгов
МАН XXX их хурлаараа даргаа баталгаажуулна
Ирэх сараас визийн зөвшөөрлийн хүсэлтээ цахимаар өгнө
Хоногт 711 тохиолдол бүртгэгдэж 7 хүн нас баржээ
Д.Эрдэнэчимэгийг бүдрүүлж Д.Зүмбэрэллхамд боломж олгов уу
Н.Алтанхуяг: УБТЗ их л өндөр үнээр даргаа тавих нь дээ
Нээлтээ жилийн өмнө хийсэн Оюутны спортын V наадам дахин өнжих нь
“Уран ХАС” орчин үед хэрхэн амьдрах бол
Говь-Алтайд газар хөдөлжээ
Онцгой байдлынхнаас тусламж хүсчээ
Хүлээгдэж байсан гэрээт ажилчдыг явууллаа
Батлан хамгаалахын сайд БНСУ-ыг зорино
Төмөр замын өрийн асуудлыг хэлэлцэнэ
РЦНК-д “Гэм зэм” амилна
Б.Болор-Эрдэнэ ээ, татвар төлөгчдийн мөнгөөр тоглохоо больж үз
Монголчууд тамирчдаасаа амжилт горилох хэрэггүй
Тойргоо бус Тасганы овоог манагч
Даргын үг хамгийн “том” ХУУЛЬ
Оросын талаас Х.Хэрлэнг УБТЗ-ын даргаар томилоход эргэлзэж байна
Танд сонголт бас шийдэл бий
Авлигатай тэмцэнэ гэж том дуугарсан Ерөнхий сайд бууж өгч, С.Мөнхнасанг ИНЕГ-т томиллоо
Төрийн үйлчилгээнийхэн ДАГАВАР ХҮҮХЭД үү
Барууны хяналтын автожин ашиглалтад орлоо
Нүүрсний экспортын асуудлаар зөвлөлдөх уулзалт боллоо
"Увс чацаргана", "Хэрлэн Хивс", "Бинсэ" ХК-ийн хувьцааны ханш өсөлттэй байжээ
А.Энхманлай тамга, тэмдгээ гардав
Ази, Номхон далайн бүлгийн Парламентын гишүүдийн хурал боллоо
З.Мэндсайхан сайд өмнөх жилээс илүү их амжилттай байгааг онцолжээ
Драмын тайзнаа шагнал асгарлаа
Монгол, Энэтхэгийн боловсролын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв
Үнийн өсөлт буурч байгааг онцолжээ
Увс аймагт газар хөдөлжээ
Вакцины III тундаа 50 хувь нь хамрагдвал танхимаар хичээллэнэ
Ардын багш, академич, профессор Ч.Авдай Хөдөлмөрийн баатар боллоо
Дундговьд хамгийн олон тохиолдол бүртгэгджээ
Онцгойгийнхон үнэнийг нуусан уу
Завханчууд Засаг даргынхаа шийдвэрийг эсэргүүцэж эхэлжээ
Б.Бямбадорж дарга аа, Хонхорт юу болоод байна вэ
Говь-Алтайд газар хөдөлжээ
МАН их хурлаараа юу шийдэх бол
Л.Оюун-Эрдэнэ сайд аа, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун Замын-Үүдийг бүр дордуулчихлаа
Сарын хугацаанд архи согтууруулах ундаа худалдан борлуулахгүй
Э.Цэндбаатар аа үзүүлээд өг
Маргааш огцрох сайд нар
Маргаашийн 06:00 цагаас хөл хорио тогтооно
 Тэтгэврийг нь авахын тулд нас барсан эхийнхээ цогцсыг хадгалж байжээ
Ж. Мөнхбат УИХ-ын гишүүний бүрэн эрхээ "АЛДАХГҮЙН тулд БУЛТЖЭЭ"
Талибчууд телевизийн сэтгүүлчийн толгойд буу тулгаж, хүчээр мэдээ уншуулжээ
"Хуан Жу Гэг" буюу Жао Вэй улс төрийн золиос болж, улсаасаа дүрвэжээ
Афган мэргэн буудагчийг Талибанчууд гэр бүлийнхнийх өмнө цаазалжээ
АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд маш их гомджээ
"Оргил"-ын Ж.Ганбаатар, Л.Оюун-Эрдэнийг эзгүйчлэв
Цүнх баригч Ч.Мэндбаяр ШОРОНД
Монголын дипломат ажилтнууд хар тамхийг Монголоос авчирсан гэж мэдүүллээ
Ерөнхийлөгчийн албаа өгсөн Х.Баттулгыг нөхдийнх нь хамт дахин шалгана
Дасгалжуулагч нараа шүүмжилсэн Олимпийн тамирчин бусад улсаас орогнол хүсч байна
Б.Батбаяр: М.Лхагвагэрэлийг анх шигшээд авахад гайхаж байсан
Дундын зуучлагчгүй махны худалдаа маргаашнаас эхэлнэ
Талибанд үлдсэн Америкийн зэвсгүүд тэдэнд нэмэр болох уу
Шатахуун түгээгчийг буудаж хөнөөжээ
Тусгаарлагдаж байсан 14 настай охин хүчиндүүлжээ
МАН-ыг бужигнуулах маапааныг АН эхлүүлжээ
МАН-ын зодооны дараа ээлжит бусыг зарлана
Хотын даргын ах дүү нар Богд-Уул, Нүхт, Зайсангийн 15.5 га газарт эзэн суужээ
А.Сарнай нөхөртөө амьдрал бэлэглэжээ
Хууль зүйн сайдын ДУУЛИАНТ баривчилгаа юу болов
Х.Баттулга хувийн компаниудаараа дамжуулан “хөл” штабуудаа “нээжээ”
УУХҮ-ийн сайд Г.Ёндон маргааш ОГЦОРНО
Булганы залуу “Ухань хотоос ирсэн” гэж согтуурхжээ
Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татаж, нэр дэвшихгүй боллоо