2021-10-28

Л.Халтар гуай, гурван жил дуншсан замын ажил дуусах нь чухал байна

Зам тээврийн салбарыг утгаар нь самарчихсан суугаа Л.Халтар сайд өчигдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Дарханы зам хэзээ дуусах нь яах вэ. Хамгийн чухал нь энэ ажил эхэлсэнд байгаа юм. Олон өдрийн үргэлжилсэн бороо болон ковидоос шалтгаалж замын ажил удааширсан нь үнэн. Эхлүүлсэн ажил дуусна. Бид ирэх онд ашиглалтад оруулахаар зорьж байна" гэх хөгийн тайлбар өгч олныг бухимдуулав.

Ирэх онд энэ байдал давтагдаж Дарханы зам бахь байдгаараа байж, салбарын сайд нь дахин “зун бороо хур ихтэй байлаа" гэж арьсаа хамгаалж тэнгэр хангайд буруугаа тохоод явж байх вий. 

Уг нь Дарханы зам 2019 онд ашиглалтад орох ёстой ч чадваргүй, унхиагүй 3 сайд 2 ч засгийн балгаар хойшилсоор байгаа. Өөрөөр хэлбэл, мөнгө нь бэлэн, компаниуд нь шалгарчихсан хэрнээ салбар яамны зохион байгуулалт муугаас үүдэж ийнхүү иргэд эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байна.

Цагийн сайханд 224 км энэ замыг суудлын тэргээр хоёр цаг 30 минутад туулчихдаг байв. Харин одоо бол хаа сайгүй үүссэн нүх сүв бүрийг тойрох гэж үе үе огцом тормоз гишгэсээр дөрвөн цаг гаруй явж байна. Хот хоорондын зорчигч тээврийн автобусны тухайд бүр ч ярилтгүй. 

Яг үнэндээ Дарханы замд хурд хэтрүүлснээс бус ухсан нүх, ангал тойрох гэж осол гаргах нь ихэссэн гэдгийг жолооч нар болоод мэргэжлийн байгууллагынхан хэлдэг, ярьдаг.

Өөрөөр хэлбэл, 6.5 тэрбум төгрөгөөр баригдсан түр зам дээр өнгөрсөн хугацаанд зам тээврийн 70 шахам осол болж, зургаан хүн амь насаа алдаж, 20 орчим хүн бэртэж гэмтсэн гэх мэдээллийг Тээврийн цагдаагийн албанаас өгч байсан. Эндээс харахад МАН 65-уулаа гарсан хэрнээ Дарханы замыг хуулж буцааж тавиагүйн балгаас болж эрдэнэт хүний амь нас олноороо сүйдсэн.

Мөн ЗТХЯ-ны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга асан Х.Оргил-Эрдэнэ Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нэгдүгээр багц буюу баруун аймгууд руу салах тойргийн уулзвараас 52-ын давааны ар хүртэлх 37.26 км замын ажлын гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж” компанийн эрх бүхий албан тушаалтнаас 20.000 юанийн хахууль авсан нь баримтаар нотлогдсон. Энэ мэт үйлдэл нь “Ханцуй доторх наймаалцал нь  дуусаагүй учраас замын ажил зогсонги байна” гэж бодоход, хархад хүргэж буй юм.

Ийм байхад Л.Халтар сайд иргэдээ даапаалж   “Дарханы замаар бид инээгээд алхах өдөр ирнэ” гэж нэг их оновчтой сайхан үг олоод хэлчихсэн хүн шиг маасайж байхаар Дарханы замын ажил дуусах нь чухал байна” гээд хэлчихсэн бол ард түмний сэтгэлд ч өег байх байлаа. Уг нь таныг дэд сайд байх үед эхэлсэн ажил шүү дээ. Тиймээс  гурав дахь жилдээ дуншиж байгаа энэ ажил дуусах нь л чухал байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 1 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асууд...

Дараагийн мэдээ

Муулахад ч учир бий

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (1)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
  • Зочин • 1 сар өмнө Хариулах
    Халтараа зайлаачээ чи
Голомт банк “Ажлын байрны нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж байна
ЭТТ-ын ажилчид дархлаа дэмжих нэмэлт III тунгийн вакцинд хамрагдаж байна
“Монгол бахархал”тоглолтыг ЭМ-ийн салбарын 600 ажилтанд үнэгүй үзүүлнэ
Нийслэлийн төсвөө хэлэлцэж, төлөвлөгөөгөө тодорхойлж байна
Бүртгэл дуусахад  120 минут үлдлээ
Шинэхэн  улаан буудайгаар хийсэн шинэ гурил идэх нь
1000+ СЭРГЭН ХӨГЖИХ ГОЛУУД’’ олон улсын санаачилгад Ази тивээс “Туул гол” анхлан нэгдлээ
Голомт банк “Infosys Finacle Innovation Awards”-аас “COVID Response Innovation” шагнал хүртлээ
Визийн зөвшөөрлийн хүсэлтийг 12 сарын 1-нээс цахимаар хүлээн авна
Онцойгийнхонд  хурандаа цол олгов
МАН XXX их хурлаараа даргаа баталгаажуулна
Ирэх сараас визийн зөвшөөрлийн хүсэлтээ цахимаар өгнө
Хоногт 711 тохиолдол бүртгэгдэж 7 хүн нас баржээ
Д.Эрдэнэчимэгийг бүдрүүлж Д.Зүмбэрэллхамд боломж олгов уу
Н.Алтанхуяг: УБТЗ их л өндөр үнээр даргаа тавих нь дээ
Нээлтээ жилийн өмнө хийсэн Оюутны спортын V наадам дахин өнжих нь
“Уран ХАС” орчин үед хэрхэн амьдрах бол
Говь-Алтайд газар хөдөлжээ
Онцгой байдлынхнаас тусламж хүсчээ
Хүлээгдэж байсан гэрээт ажилчдыг явууллаа
Батлан хамгаалахын сайд БНСУ-ыг зорино
Төмөр замын өрийн асуудлыг хэлэлцэнэ
РЦНК-д “Гэм зэм” амилна
Б.Болор-Эрдэнэ ээ, татвар төлөгчдийн мөнгөөр тоглохоо больж үз
Монголчууд тамирчдаасаа амжилт горилох хэрэггүй
Тойргоо бус Тасганы овоог манагч
Даргын үг хамгийн “том” ХУУЛЬ
Оросын талаас Х.Хэрлэнг УБТЗ-ын даргаар томилоход эргэлзэж байна
Танд сонголт бас шийдэл бий
Авлигатай тэмцэнэ гэж том дуугарсан Ерөнхий сайд бууж өгч, С.Мөнхнасанг ИНЕГ-т томиллоо
Төрийн үйлчилгээнийхэн ДАГАВАР ХҮҮХЭД үү
Барууны хяналтын автожин ашиглалтад орлоо
Нүүрсний экспортын асуудлаар зөвлөлдөх уулзалт боллоо
"Увс чацаргана", "Хэрлэн Хивс", "Бинсэ" ХК-ийн хувьцааны ханш өсөлттэй байжээ
А.Энхманлай тамга, тэмдгээ гардав
Ази, Номхон далайн бүлгийн Парламентын гишүүдийн хурал боллоо
З.Мэндсайхан сайд өмнөх жилээс илүү их амжилттай байгааг онцолжээ
Драмын тайзнаа шагнал асгарлаа
Монгол, Энэтхэгийн боловсролын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв
Үнийн өсөлт буурч байгааг онцолжээ
Увс аймагт газар хөдөлжээ
Вакцины III тундаа 50 хувь нь хамрагдвал танхимаар хичээллэнэ
Ардын багш, академич, профессор Ч.Авдай Хөдөлмөрийн баатар боллоо
Дундговьд хамгийн олон тохиолдол бүртгэгджээ
Онцгойгийнхон үнэнийг нуусан уу
Завханчууд Засаг даргынхаа шийдвэрийг эсэргүүцэж эхэлжээ
Б.Бямбадорж дарга аа, Хонхорт юу болоод байна вэ
Говь-Алтайд газар хөдөлжээ
МАН их хурлаараа юу шийдэх бол
Л.Оюун-Эрдэнэ сайд аа, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун Замын-Үүдийг бүр дордуулчихлаа
Сарын хугацаанд архи согтууруулах ундаа худалдан борлуулахгүй
Э.Цэндбаатар аа үзүүлээд өг
Маргааш огцрох сайд нар
Маргаашийн 06:00 цагаас хөл хорио тогтооно
 Тэтгэврийг нь авахын тулд нас барсан эхийнхээ цогцсыг хадгалж байжээ
Ж. Мөнхбат УИХ-ын гишүүний бүрэн эрхээ "АЛДАХГҮЙН тулд БУЛТЖЭЭ"
Талибчууд телевизийн сэтгүүлчийн толгойд буу тулгаж, хүчээр мэдээ уншуулжээ
"Хуан Жу Гэг" буюу Жао Вэй улс төрийн золиос болж, улсаасаа дүрвэжээ
Афган мэргэн буудагчийг Талибанчууд гэр бүлийнхнийх өмнө цаазалжээ
АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд маш их гомджээ
"Оргил"-ын Ж.Ганбаатар, Л.Оюун-Эрдэнийг эзгүйчлэв
Цүнх баригч Ч.Мэндбаяр ШОРОНД
Монголын дипломат ажилтнууд хар тамхийг Монголоос авчирсан гэж мэдүүллээ
Ерөнхийлөгчийн албаа өгсөн Х.Баттулгыг нөхдийнх нь хамт дахин шалгана
Дасгалжуулагч нараа шүүмжилсэн Олимпийн тамирчин бусад улсаас орогнол хүсч байна
Б.Батбаяр: М.Лхагвагэрэлийг анх шигшээд авахад гайхаж байсан
Дундын зуучлагчгүй махны худалдаа маргаашнаас эхэлнэ
Талибанд үлдсэн Америкийн зэвсгүүд тэдэнд нэмэр болох уу
Шатахуун түгээгчийг буудаж хөнөөжээ
Тусгаарлагдаж байсан 14 настай охин хүчиндүүлжээ
МАН-ыг бужигнуулах маапааныг АН эхлүүлжээ
МАН-ын зодооны дараа ээлжит бусыг зарлана
Хотын даргын ах дүү нар Богд-Уул, Нүхт, Зайсангийн 15.5 га газарт эзэн суужээ
А.Сарнай нөхөртөө амьдрал бэлэглэжээ
Хууль зүйн сайдын ДУУЛИАНТ баривчилгаа юу болов
Х.Баттулга хувийн компаниудаараа дамжуулан “хөл” штабуудаа “нээжээ”
УУХҮ-ийн сайд Г.Ёндон маргааш ОГЦОРНО
Булганы залуу “Ухань хотоос ирсэн” гэж согтуурхжээ
Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татаж, нэр дэвшихгүй боллоо