2021-11-19

Байгаль орчны сэргэн мандалт ба "Хатуу самар"

Байгаль орчин аялал, жуулчлалын сайд Н.Уртнасанг салбарынхан нь одоо л хүлээн зөвшөөрч байгаа бололтой. Тодруулбал, энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг, тэдэнтэй холбогддог хүн бүр сайдыг саяхнаас “хатуу самар” гэх болжээ. Учрыг ухвал мань сайд салбарын хоцрогдол, хуваагдлыг арилгаж, бүгдийг нэг гараанаас зэрэг хөдөлж, хөгжихөд багагүй ажил зохион байгуулаад амжсан байна.

Мэдээж түүнийг тойрсон хэл ам мундахгүй их байсан. ХОВОР АНГИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ ШИЛЭН БОЛГОСОНД хэсэг бүлэг нөхөр багагүй бухимдаж, баахан баалсан. Тэр бүр олон нийт анхаараад байдаггүй ангийн зөвшөөрлийн цаана хэдхэн хүний бизнес цэцэглэн хөгжиж байсныг мань сайд үгүй хийчихсэн нь тэр. Тийм болохоор эсэргүүцэлтэй тулгарсан ч чимээгүй л өнгөрч байв.

Улирлын чанартай боловч ургаж гүйцээгүй байхаас нь түүчихдэг ХУШ МОДНЫ САМАРЫН зөвшөөрлийг энэ жил л гэхэд дөрвөн аймгийн есөн суманд өгсөн. Мэдээж хэн дуртай нь очоод самрыг, модыг, амьтдыг эргээд нөхөн сэргэхээргүй болгохоос урьдчилан сэргийлж, мэргэжлийн судлаач, эрдэмтдийн дүгнэлтэд үндэслэн, хуш модны самрын зөвшөөрлийг олгосон нь энэ. Гэвч орлогоо алдсан зарим “томчууд” нь эсэргүүцэл, дургүйцлээ илэрхийлсэн ч мэргэжилтнүүдийнхээ судалгаанд илүү итгэж, найдах нь тодорхой. Судлаачидтайгаа хамтарсан учраас тэр тухайн үед мөн л тайлбараа хийгээд эсэргүүцлийг нь хүлээн аваагүй.

Хоёр жилийн хугацаанд Монгол Улс байтугай дэлхий нийтийг түгшээж, чичрүүлсэн КОРОНАВИРУСЫН халдвар, тархалтаас болж 0 зогсолт хийчихсэн байсан АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР-ыг ч хөдөлгөөнд оруулахаар боллоо.

Аль ч үеийн БОАЖ-ын сайдуудын хувьд аялал жуулчлалын салбар орхигдож, алгуурлагдах, адлагдах хэмжээнд хүрчихсэн хувийн хэдэн ААН нь ёстой л бор зүрхээрээ болгож ирсэн. Харин энэ удаагийн 0 зогсолтыг үгүй хийж салбар яам, МҮХАҮТ-тай хамтран “Tourism Forum Mongolia-2021” чуулганыг “Шинэ хэвийн байдал-Аялал жуулчлалыг сэргээх стратеги’’ чуулганыг зохион байгуулсан.

Төр, хувийн хэвшлийнхэн “Ковидын үеийн болон дараах маркетинг, гадаад сурталчилгаа”, “Жуулчин тээвэрлэлтийн боломж ба шийдвэр”, “Зочлох үйлчилгээний чиг хандлага, стандарт” гэсэн үндсэн 3 сэдвийн хүрээнд ёстой л болохгүйг хэрхэн давж, боломжоо яаж олох вэ гэдэгт санаа нийлэн хэлэлцэж, тохирсон.

Тиймдээ ч 2022-2023 онд аялал жуулчлалын салбарыг хамгийн хурдан хугацаанд сэргээх зайлшгүй шаардлагатай гэдэг нэгдсэн ойлголттой болж, үүссэн нөхцөл байдлыг үнэлж, дүгнэн, ирээдүйн чиг хандлагад нийцсэн аялал жуулчлалын салбарыг сэргээх нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, гарц шийдлээ тодорхойлсон. Одоо тэд бэлтгэлээ базааж, хангаж, ирэх онуудын жуулчдаа хүлээж, бас үдэхээр зэхэх болжээ. Өмнө нь сайд нь ч, салбар нь ч хоёр тийшээ хараад, гөжөөд суучихдаг байсан үе ард хоцорч тэд нэг зүгт харж, ААН-үүд ашигтай байх, Монгол Улс гадаад ертөнцийг эх орондоо татах бүх боломжид хамтрахаар болсонд бусад салбарынхан ч ам сайтай байгаа аж.

Байгаль орчны салбарын байнгын анхаарлыг татдаг сэдэв нь цөлжилт, ой мод. Энэ асуудал ганц Монгол Улсын салбар яам ч биш дэлхий нийтийн толгойн өвчин байлаа. Муу дээр муухай, муухай дээр улцан гэгчээр манай улсын цөлжилттэй холбоотойгоор Азийн орнууд Монгол шар шороон шуурга гэж байн байн гомдол мэдүүлдэг ч болсон.

Тиймээс энэ асуудалд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхаарал хандуулж, НҮБ-ын индэр дээр “Тэрбум мод” тарих “амлалт” өгч эх орондоо ирмэгц ажил хэрэг болгож эхэлсэн.

Мэдээж салбар яамныхан нь “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН-д голлон оролцох нь дамжиггүй. Тэр ч утгаараа “Ойн салбарын үндэсний чуулган”-ыг 7 хоногийн хугацаанд салбарлан зохион байгуулж, хэлэлцэж, 8 бүлэг 28 заалт бүхий нэгдсэн зөвлөмжийг гаргасан.

Тэд зөвлөмждөө “Тэрбум мод” хөдөлгөөнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж, үүндээ Төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрхэн бий болгож, уялдуулахаа тусгажээ. Мөн “Саалиа бэлдэхээр саваа бэлд” -ж “Тэрбум мод”-той болохын тулд үндэсний чуулганаас гаргасан зөвлөмждөө Үр, тарьц, суулгацын нөөц бүрдүүлэлт, Агро-ойн аж ахуйг хөгжүүлэхээр болсон. Нэгэнт нөөцтэй, аж ахуйгаа хөгжүүлчхээр Цөлжилт, газрын доройтлыг бууруулах, Ой ашиглалт, ой модны үйлдвэрлэл, Хот, суурин газрын ногоон байгууламжууддаа ч анхааран ажиллах тухай бүгдийг багтаасан байна.

Тэр чимээгүйхэн ажиллаж байгаад цогц шийдлээ ийн бий болгочхож. Тиймээс л байгаль, орчин аялал жуулчлалын салбарынхан бидний ажлын сэргэн мандалтыг авч ирэхэд "хатуу самар" мэт сайд хэрэгтэй байж хэмээн ам сайтай байгаа ажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 3 Хаха 0 1 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 1 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асууд...

Дараагийн мэдээ

Допинг хэрэглэж, даваа наймаалцвал хатуу хариуцлаг...

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (3)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
  • Зочин • 1 долоо хоног өмнө Хариулах
    ene neeh aimar teneg saidaa garch irenguutee shuud buudaad bai alaad bai geed hashigachaad baisan aimar tenegee yaaj iim hun songodog bainaa
  • Дугарсүрэн Аялхл жуулчлалын төлөөлөл • 1 долоо хоног өмнө Хариулах
    Уртнасан сайдыг үнэлсээн. Аргагүй ажил хэрэгч юм байналээ
  • Ганчимэг Аялал жуулчлалын салбарбн төлөөлал • 1 долоо хоног өмнө Хариулах
    Уртнасан сайд Аялал жуулёлалынханыг нэг дор цуглуулж маш том ажил хийж чадсаан. Эрхэм сайдад баярлалаа. Амжилт хүсэе. Хүний хийсэн бүтээснийг үнэлж чаддаг баыцгаая Монголчуудаа.
Голомт банк “Ажлын байрны нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж байна
ЭТТ-ын ажилчид дархлаа дэмжих нэмэлт III тунгийн вакцинд хамрагдаж байна
“Монгол бахархал”тоглолтыг ЭМ-ийн салбарын 600 ажилтанд үнэгүй үзүүлнэ
Нийслэлийн төсвөө хэлэлцэж, төлөвлөгөөгөө тодорхойлж байна
Бүртгэл дуусахад  120 минут үлдлээ
Шинэхэн  улаан буудайгаар хийсэн шинэ гурил идэх нь
1000+ СЭРГЭН ХӨГЖИХ ГОЛУУД’’ олон улсын санаачилгад Ази тивээс “Туул гол” анхлан нэгдлээ
Голомт банк “Infosys Finacle Innovation Awards”-аас “COVID Response Innovation” шагнал хүртлээ
Визийн зөвшөөрлийн хүсэлтийг 12 сарын 1-нээс цахимаар хүлээн авна
Онцойгийнхонд  хурандаа цол олгов
МАН XXX их хурлаараа даргаа баталгаажуулна
Ирэх сараас визийн зөвшөөрлийн хүсэлтээ цахимаар өгнө
Хоногт 711 тохиолдол бүртгэгдэж 7 хүн нас баржээ
Д.Эрдэнэчимэгийг бүдрүүлж Д.Зүмбэрэллхамд боломж олгов уу
Н.Алтанхуяг: УБТЗ их л өндөр үнээр даргаа тавих нь дээ
Нээлтээ жилийн өмнө хийсэн Оюутны спортын V наадам дахин өнжих нь
“Уран ХАС” орчин үед хэрхэн амьдрах бол
Говь-Алтайд газар хөдөлжээ
Онцгой байдлынхнаас тусламж хүсчээ
Хүлээгдэж байсан гэрээт ажилчдыг явууллаа
Батлан хамгаалахын сайд БНСУ-ыг зорино
Төмөр замын өрийн асуудлыг хэлэлцэнэ
РЦНК-д “Гэм зэм” амилна
Б.Болор-Эрдэнэ ээ, татвар төлөгчдийн мөнгөөр тоглохоо больж үз
Монголчууд тамирчдаасаа амжилт горилох хэрэггүй
Тойргоо бус Тасганы овоог манагч
Даргын үг хамгийн “том” ХУУЛЬ
Оросын талаас Х.Хэрлэнг УБТЗ-ын даргаар томилоход эргэлзэж байна
Танд сонголт бас шийдэл бий
Авлигатай тэмцэнэ гэж том дуугарсан Ерөнхий сайд бууж өгч, С.Мөнхнасанг ИНЕГ-т томиллоо
Төрийн үйлчилгээнийхэн ДАГАВАР ХҮҮХЭД үү
Барууны хяналтын автожин ашиглалтад орлоо
Нүүрсний экспортын асуудлаар зөвлөлдөх уулзалт боллоо
"Увс чацаргана", "Хэрлэн Хивс", "Бинсэ" ХК-ийн хувьцааны ханш өсөлттэй байжээ
А.Энхманлай тамга, тэмдгээ гардав
Ази, Номхон далайн бүлгийн Парламентын гишүүдийн хурал боллоо
З.Мэндсайхан сайд өмнөх жилээс илүү их амжилттай байгааг онцолжээ
Драмын тайзнаа шагнал асгарлаа
Монгол, Энэтхэгийн боловсролын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв
Үнийн өсөлт буурч байгааг онцолжээ
Увс аймагт газар хөдөлжээ
Вакцины III тундаа 50 хувь нь хамрагдвал танхимаар хичээллэнэ
Ардын багш, академич, профессор Ч.Авдай Хөдөлмөрийн баатар боллоо
Дундговьд хамгийн олон тохиолдол бүртгэгджээ
Онцгойгийнхон үнэнийг нуусан уу
Завханчууд Засаг даргынхаа шийдвэрийг эсэргүүцэж эхэлжээ
Б.Бямбадорж дарга аа, Хонхорт юу болоод байна вэ
Говь-Алтайд газар хөдөлжээ
МАН их хурлаараа юу шийдэх бол
Л.Оюун-Эрдэнэ сайд аа, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун Замын-Үүдийг бүр дордуулчихлаа
Сарын хугацаанд архи согтууруулах ундаа худалдан борлуулахгүй
Э.Цэндбаатар аа үзүүлээд өг
Маргааш огцрох сайд нар
Маргаашийн 06:00 цагаас хөл хорио тогтооно
 Тэтгэврийг нь авахын тулд нас барсан эхийнхээ цогцсыг хадгалж байжээ
Ж. Мөнхбат УИХ-ын гишүүний бүрэн эрхээ "АЛДАХГҮЙН тулд БУЛТЖЭЭ"
Талибчууд телевизийн сэтгүүлчийн толгойд буу тулгаж, хүчээр мэдээ уншуулжээ
"Хуан Жу Гэг" буюу Жао Вэй улс төрийн золиос болж, улсаасаа дүрвэжээ
Афган мэргэн буудагчийг Талибанчууд гэр бүлийнхнийх өмнө цаазалжээ
АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд маш их гомджээ
"Оргил"-ын Ж.Ганбаатар, Л.Оюун-Эрдэнийг эзгүйчлэв
Цүнх баригч Ч.Мэндбаяр ШОРОНД
Монголын дипломат ажилтнууд хар тамхийг Монголоос авчирсан гэж мэдүүллээ
Ерөнхийлөгчийн албаа өгсөн Х.Баттулгыг нөхдийнх нь хамт дахин шалгана
Дасгалжуулагч нараа шүүмжилсэн Олимпийн тамирчин бусад улсаас орогнол хүсч байна
Б.Батбаяр: М.Лхагвагэрэлийг анх шигшээд авахад гайхаж байсан
Дундын зуучлагчгүй махны худалдаа маргаашнаас эхэлнэ
Талибанд үлдсэн Америкийн зэвсгүүд тэдэнд нэмэр болох уу
Шатахуун түгээгчийг буудаж хөнөөжээ
Тусгаарлагдаж байсан 14 настай охин хүчиндүүлжээ
МАН-ыг бужигнуулах маапааныг АН эхлүүлжээ
МАН-ын зодооны дараа ээлжит бусыг зарлана
Хотын даргын ах дүү нар Богд-Уул, Нүхт, Зайсангийн 15.5 га газарт эзэн суужээ
А.Сарнай нөхөртөө амьдрал бэлэглэжээ
Хууль зүйн сайдын ДУУЛИАНТ баривчилгаа юу болов
Х.Баттулга хувийн компаниудаараа дамжуулан “хөл” штабуудаа “нээжээ”
УУХҮ-ийн сайд Г.Ёндон маргааш ОГЦОРНО
Булганы залуу “Ухань хотоос ирсэн” гэж согтуурхжээ
Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татаж, нэр дэвшихгүй боллоо