2021-11-25

Н.Алтанхуяг: УБТЗ их л өндөр үнээр даргаа тавих нь дээ

УИХ-ын нэгдсэн чуулганы эхэнд Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Төслийн танилцуулгад “Сангийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хооронд “МОН-П1”, “МОН-П2” дамжуулан зээлдүүлэх гэрээг эргүүлэн төлөх нөхцөлтэйгөөр 2000 оны аравдугаар сарын 25-ны өдөр байгуулсан.

“Улаанбаатар төмөр зам” ХНН нь 2007 хүртэл зээлийн гэрээний хуваарийн дагуу зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг Сангийн яаманд цаг хугацаанд нь төлж байсан. Гэвч 2007-2014 онд зээлийн гэрээний хуваарьт заасан дүнгээр зээл, зээлийн хүүгийн төлбөрийг дутуу төвлөрүүлж, 2014 оноос зээл, зээлийн хүүгийн төлбөрийг огт төлөөгүй байна.

“Улаанбаатар төмөр зам” ХНН нь 1998-2015 онд өөрийн хэрэгцээнд импортолсон дизелийн түлшний онцгой албан татварт 73.8 тэрбум төгрөгийг төлсөн бөгөөд уг хэмжээгээр “МОН-П1”, “МОН-П2” зээлийн гэрээний дагуу тооцсон алданги, хүү, үндсэн төлбөрөөс суутган тооцсон.

Дээрх зээлийн үлдэгдлийг Сангийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН, Зам, тээврийн хөгжлийн яам хамтран тооцоход зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл “Монголбанк”-ны 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн ханшаар 131.034.925.477.09 төгрөг байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2019 оны арванхоёрдугаар сард ОХУ-д хийх айлчлалын үеэр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн сангийн хөрөнгийг өсгөх тухай санамж бичгийг байгуулахыг санал болгосон ч Оросын талаас зээлийн үлдэгдэл төлбөрийн талаар санал нийлэхгүй байсан. Тиймээс уг санамж бичиг байгуулагдаагүй болно. Иймд Улсын Их Хурлын тогтоолын төсөлд зээлийн үлдэгдлийн тодорхой хэсгээр дүрмийн санг нэмэгдүүлэх, үлдэх хэсгийг боломжит нөхцөлөөр 2021-2025 онд улсын төсөвт эргэн төлөх нөхцөлөөр төлөх, зээлийн үлдэгдлийг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөр царцааж, иенийг төгрөгт шилжүүлэх болон тус өдрөөс хойш үүссэн хүү, алдангийн төлбөрөөс чөлөөлөх, тусгасан” гэжээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Гадаадаас зээл авалгүй яах вэ. Гэхдээ эрхэм гишүүд нэг зүйлд анхаармаар байна. Тэр зээлээрээ юу босгож, бүтээж байгаа вэ гэдгээ анхаармаар байна. Надад нэг горимын санал байна. Хэдүүлээ УИХ-аас Ажлын хэсэг байгуулмаар байна. Төмөр замын асуудал дээр. Нэг их шалгаж, ухаад байхгүй ер нь төмөр зам цаашид яаж явах ёстой, яаж амьдрах ёстой юм гэдгийг тодорхой болгох хэрэгтэй байна. Үндсээр нь юм аа хийхгүй бол Монгол, Оросын хамтарсан хамгийн дампуу байгууллага байна

Бид УБТЗ-ын авсан зээлийг төлөөд ч энэ байдлаараа явбал тэд олигтой ажиллаж чадахгүй. УБТЗ дөрөв дэх даргаа тавих гээд чадахгүй арчаагүй царайлаад сууж байна. Монгол Улс УБТЗ-ын даргаа томилж чадахгүй шившиг болж байна. Богдхан төмөр замыг ямар өртгөөр босгох юм. УИХ-ын гишүүдэд энэ талаар мэдэж байгаа зүйл байна уу. Оростой хамтарсан ганц компани нь УБТЗ. Бусдыг нь хулгай дээрэм хийгээд дуусгасан. Үлдсэн ганц компаниа цаашид зөв авч явах хэрэгтэй. Тээврийн бизнес дэлхийд үнэ нь өсөөд бүүм болж байхад бид нар арчаагүйгээсээ болоод алдагдалтай ажиллаж байна. Ашиг гэвэл хэдхэн тэрбум. Ийм байж болохгүй. Бизнесийн байгууллагын бизнесийн чиглэлээр нь ажиллуулах ёстой. Бусад улсад дэд бүтцээ төмөр зам нь өмчлөөд бусад хөдлөх бүрэлдэхүүнийг хувийн компаниудад өгч менежментийг хийдэг. Энэ хэрээрээ төмөр зам нь ашигтай ажилладаг. Гэтэл монголчууд төмөр замынхаа өрийг төлнө гээд сууж байна. УБТЗ их л өндөр үнээр даргаа тавих нь дээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асууд...

Дараагийн мэдээ

Хоногт 711 тохиолдол бүртгэгдэж 7 хүн нас баржээ

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Голомт банк “Ажлын байрны нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж байна
ЭТТ-ын ажилчид дархлаа дэмжих нэмэлт III тунгийн вакцинд хамрагдаж байна
“Монгол бахархал”тоглолтыг ЭМ-ийн салбарын 600 ажилтанд үнэгүй үзүүлнэ
Нийслэлийн төсвөө хэлэлцэж, төлөвлөгөөгөө тодорхойлж байна
Бүртгэл дуусахад  120 минут үлдлээ
Шинэхэн  улаан буудайгаар хийсэн шинэ гурил идэх нь
1000+ СЭРГЭН ХӨГЖИХ ГОЛУУД’’ олон улсын санаачилгад Ази тивээс “Туул гол” анхлан нэгдлээ
Голомт банк “Infosys Finacle Innovation Awards”-аас “COVID Response Innovation” шагнал хүртлээ
Визийн зөвшөөрлийн хүсэлтийг 12 сарын 1-нээс цахимаар хүлээн авна
Онцойгийнхонд  хурандаа цол олгов
МАН XXX их хурлаараа даргаа баталгаажуулна
Ирэх сараас визийн зөвшөөрлийн хүсэлтээ цахимаар өгнө
Хоногт 711 тохиолдол бүртгэгдэж 7 хүн нас баржээ
Д.Эрдэнэчимэгийг бүдрүүлж Д.Зүмбэрэллхамд боломж олгов уу
Н.Алтанхуяг: УБТЗ их л өндөр үнээр даргаа тавих нь дээ
Нээлтээ жилийн өмнө хийсэн Оюутны спортын V наадам дахин өнжих нь
“Уран ХАС” орчин үед хэрхэн амьдрах бол
Говь-Алтайд газар хөдөлжээ
Онцгой байдлынхнаас тусламж хүсчээ
Хүлээгдэж байсан гэрээт ажилчдыг явууллаа
Батлан хамгаалахын сайд БНСУ-ыг зорино
Төмөр замын өрийн асуудлыг хэлэлцэнэ
РЦНК-д “Гэм зэм” амилна
Б.Болор-Эрдэнэ ээ, татвар төлөгчдийн мөнгөөр тоглохоо больж үз
Монголчууд тамирчдаасаа амжилт горилох хэрэггүй
Тойргоо бус Тасганы овоог манагч
Даргын үг хамгийн “том” ХУУЛЬ
Оросын талаас Х.Хэрлэнг УБТЗ-ын даргаар томилоход эргэлзэж байна
Танд сонголт бас шийдэл бий
Авлигатай тэмцэнэ гэж том дуугарсан Ерөнхий сайд бууж өгч, С.Мөнхнасанг ИНЕГ-т томиллоо
Төрийн үйлчилгээнийхэн ДАГАВАР ХҮҮХЭД үү
Барууны хяналтын автожин ашиглалтад орлоо
Нүүрсний экспортын асуудлаар зөвлөлдөх уулзалт боллоо
"Увс чацаргана", "Хэрлэн Хивс", "Бинсэ" ХК-ийн хувьцааны ханш өсөлттэй байжээ
А.Энхманлай тамга, тэмдгээ гардав
Ази, Номхон далайн бүлгийн Парламентын гишүүдийн хурал боллоо
З.Мэндсайхан сайд өмнөх жилээс илүү их амжилттай байгааг онцолжээ
Драмын тайзнаа шагнал асгарлаа
Монгол, Энэтхэгийн боловсролын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв
Үнийн өсөлт буурч байгааг онцолжээ
Увс аймагт газар хөдөлжээ
Вакцины III тундаа 50 хувь нь хамрагдвал танхимаар хичээллэнэ
Ардын багш, академич, профессор Ч.Авдай Хөдөлмөрийн баатар боллоо
Дундговьд хамгийн олон тохиолдол бүртгэгджээ
Онцгойгийнхон үнэнийг нуусан уу
Завханчууд Засаг даргынхаа шийдвэрийг эсэргүүцэж эхэлжээ
Б.Бямбадорж дарга аа, Хонхорт юу болоод байна вэ
Говь-Алтайд газар хөдөлжээ
МАН их хурлаараа юу шийдэх бол
Л.Оюун-Эрдэнэ сайд аа, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун Замын-Үүдийг бүр дордуулчихлаа
Сарын хугацаанд архи согтууруулах ундаа худалдан борлуулахгүй
Э.Цэндбаатар аа үзүүлээд өг
Маргааш огцрох сайд нар
Маргаашийн 06:00 цагаас хөл хорио тогтооно
 Тэтгэврийг нь авахын тулд нас барсан эхийнхээ цогцсыг хадгалж байжээ
Ж. Мөнхбат УИХ-ын гишүүний бүрэн эрхээ "АЛДАХГҮЙН тулд БУЛТЖЭЭ"
Талибчууд телевизийн сэтгүүлчийн толгойд буу тулгаж, хүчээр мэдээ уншуулжээ
"Хуан Жу Гэг" буюу Жао Вэй улс төрийн золиос болж, улсаасаа дүрвэжээ
Афган мэргэн буудагчийг Талибанчууд гэр бүлийнхнийх өмнө цаазалжээ
АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд маш их гомджээ
"Оргил"-ын Ж.Ганбаатар, Л.Оюун-Эрдэнийг эзгүйчлэв
Цүнх баригч Ч.Мэндбаяр ШОРОНД
Монголын дипломат ажилтнууд хар тамхийг Монголоос авчирсан гэж мэдүүллээ
Ерөнхийлөгчийн албаа өгсөн Х.Баттулгыг нөхдийнх нь хамт дахин шалгана
Дасгалжуулагч нараа шүүмжилсэн Олимпийн тамирчин бусад улсаас орогнол хүсч байна
Б.Батбаяр: М.Лхагвагэрэлийг анх шигшээд авахад гайхаж байсан
Дундын зуучлагчгүй махны худалдаа маргаашнаас эхэлнэ
Талибанд үлдсэн Америкийн зэвсгүүд тэдэнд нэмэр болох уу
Шатахуун түгээгчийг буудаж хөнөөжээ
Тусгаарлагдаж байсан 14 настай охин хүчиндүүлжээ
МАН-ыг бужигнуулах маапааныг АН эхлүүлжээ
МАН-ын зодооны дараа ээлжит бусыг зарлана
Хотын даргын ах дүү нар Богд-Уул, Нүхт, Зайсангийн 15.5 га газарт эзэн суужээ
А.Сарнай нөхөртөө амьдрал бэлэглэжээ
Хууль зүйн сайдын ДУУЛИАНТ баривчилгаа юу болов
Х.Баттулга хувийн компаниудаараа дамжуулан “хөл” штабуудаа “нээжээ”
УУХҮ-ийн сайд Г.Ёндон маргааш ОГЦОРНО
Булганы залуу “Ухань хотоос ирсэн” гэж согтуурхжээ
Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татаж, нэр дэвшихгүй боллоо