Б.Ууганбат: 18 мянга гаруй иргэн, байгууллага зөвшөөрөл авах, жил бүр сунгуулах шаардлагагүй болж байна

  • 252
  • 0
  • 0

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ болон “Ковид-19” цар тахалтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш иргэдэд тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Дархлаажуулалтын болон “Ковид-19”-ийн шинжилгээний цэгийн байршил, ажиллах цагийн хуваарийн талаарх нарийвчилсан мэдээллийг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботоос авах боломжтой.

НЗДТГ-ын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбатаас зарим зүйлийг тодрууллаа. 

-Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарын ачаалал хэр байна вэ. Энэ долоо хоногт хэдэн дуудлага хүлээж авсан бэ?

-Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт 2021 онд нийт 109.102, сүүлийн долоо хоногт 1086 иргэн хандаж, мэдээ мэдээлэл авсан байна. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 10 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.40 минут байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг, даалгаврын дагуу “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан 2021 оны хоёрдугаар сарын 11-нээс Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарын үйл ажиллагааг 24 цагийн горимд шилжүүлэн ажиллаж байна.

-Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарын үйл ажиллагаатай холбоотой иргэдэд өгөх ямар мэдээ, мэдээлэл байна вэ?

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч арванхоёрдугаар сарын 20-нд А/987 дугаар захирамж гаргасны дагуу бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, “Ковид-19” цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах зорилготой ажиллаж байна.

Тус захирамжийн хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хуулиар тусгай зөвшөөрөл авахыг шаардсанаас бусад 74 төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын албанд бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг бүрдүүллээ. Ингэснээр нийслэлд бүртгэлтэй үйл ажиллагаа эрхэлж буй 18.664 иргэн, аж ахуйн нэгж байгууллага зөвшөөрөл авах, цаашид жил бүр сунгуулах шаардлагагүй болж байна. Мөн эдгээр иргэн, аж ахуйн нэгж байгууллага жил бүр төрийн 5-6 байгууллагад очих, 30-40 баримт бичиг бүрдүүлэх шаардлагагүй болж, цаг хугацааг хэмнэснээр төрийн албаны хүнд суртал, шат дамжлагыг бууруулахад бодитой үр дүн гарна.   

-Энэ шийдвэрийг ямар судалгаан дээр үндэслэж, хэрхэн гаргасан бэ?

-Дээрх шийдвэрийг гаргахад МҮХАҮТ-ын гаргасан хүнд суртлын индекс, Улаанбаатар хотын Худалдааны танхимаас хийсэн “Улаанбаатар хотын захиргааны байгууллагуудаас авдаг зөвшөөрлийн талаарх судалгаа”, Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаараар дамжуулан нийслэлийн нутаг дэвсгэрт жижиг, дунд худалдаа, үйлдвэрлэл эрхлэгч 131 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн санал, хүсэлтийг харгалзан үзсэн юм.

Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн гомдол, маргааныг хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлэх, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий зөвлөлийг байгуулсан.

-Хүнд суртал, чирэгдлийг бууруулахад иргэдийн оролцоо ямар байх вэ?

-Эдгээр асуудлаар жижиг, дунд, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаараар дамжуулан санал, хүсэлт, гомдол, мэдээллээ зөвлөлд гаргах боломжтой. Зөвлөл нь жижиг, дунд, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн талаарх гомдлыг хүлээн авч, хууль тогтоомжийн дагуу судалж, шуурхай шийдвэрлэхээс гадна жижиг, дунд, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг зохион байгуулахтай холбоотой асуудлаар зөвлөмж боловсруулна. Мөн зөрчил хийдлийг арилгах талаар санал боловсруулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид танилцуулах, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах юм.

-Иргэдэд юу гэж уриалах вэ?

-Жижиг, дунд, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас авч хэрэгжүүлж буй дээрх шийдвэр, бодлого, үйл ажиллагааг дэмжиж, үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах стандарт, шаардлага, холбогдох хууль тогтоомжийг биелүүлэхийн зэрэгцээ санал, хүсэлтээ хуваалцаж, идэвх санаачилгатай хамтран ажиллахыг уриалж байна. 

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асууд...

Дараагийн мэдээ

Шаньдун боомт 1.5 тэрбум тонн ачаа тээвэрлэх хүчин...

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Г.Занданшатар: Төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулахад цахим хөгжлийн бодлого нэн чухал
ХААН банкны үйл ажиллагаа хэзээ жигдрэх вэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзав
Хасах 53 хэмийн хүйтэнд гүйж уралджээ
63 мянган хүүхдийн мөнгийг дансанд нь шилжүүлээгүй
С.Амарсайхан: Олон нийтийг халварын эрсдэлээс сэргийлэн ажилласан байгууллагуудын нэг бол мэргэжлийн хяналтынхан
Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн үхлийн аюул дагууллаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх гүний уурхайтай болно
Хөрөнгө орлогоо мэдүүлэх албан тушаалтны тоо жилд 3000-аар нэмэгджээ
Төрийн анхан шатны үйлчилгээний талаарх судалгааны ажил хийж байна
Авлига албан тушаалын хэрэгтэй холбоотой 96.2 тэрбум төгрөгийн хохрилыг нөхөн төлүүлжээ
Дахиад л Э.Амартүвшин...
Нийслэлд 1232, орон нутагт 746 тохиолдол батлагджээ
Байдаг л үзэгдэл, битгий дэвэргэ
Ах, дүүс Монгол Улсын мэргэн боллоо
"Ардын хүү"-гээ дэмжицгээе
Түр амбулатриор хэн үйлчлүүлэх вэ
Б.Мөнхбат “Монголросцветмет”-ыг самарсаар байна
Ерөнхий сайд Якоб Стаусхолмтой хамтарсан мэдэгдэл хийнэ
Дулааны худгаас цогцос олджээ
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих хуулийн төслийг хэлэлцэнэ
Хайртай хүмүүсээ эрсдэлээс хамгаалцгаая
Ачаа, барааны үнийг бууруулахад хугацаа хэрэгтэй
Н.Тавинбэх сайд аа, ТНБД Б.Насантогтох чинь татвар төлөгчдийн мөнгөөр “тоглож дээ”
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалаагүй Б.Оюунгэрэл Ерөнхий сайдад юу зөвлөх гэж...
Чихэн дээр цэцэг ургуулсан 100 тэрбум иргэдийг чирэгдүүлэх нь
Дахиад л  зодуур
Л.Оюун-Эрдэнэ сайд хүүхдэд “ХАЙРГҮЙ”
Францын загвар зохион бүтээгч  таалал төгсжээ
Танхимын сургалт эхлэх асуудлыг удахгүй шийднэ
Теннисний ертөнцийнхөн Пэн Шуайг хайж байна    
Бар жилээ угтаж  гар улалын бүтээл урлаж байна
Ж.Сүхбаатар гишүүн ХЗБХ-г үнэлэв
Иргэдийн захиалгыг бүрэн нийлүүлжээ
Замын-Үүдийн хилээр нэвтэрсэн чингэлгийн мэдээллийг та харах боломжтой боллоо
Нийслэл рүү 551 шуудай түүхий нүүрс оруулахыг завджээ
Эрүүгийн 260 хэргийг шүүхэд шилжүүлжээ
ХЗБХ: Чуулганы хугацаанд 91 хуулийн төсөл, УИХ-ын 7, байнгын хорооны 10 тогтоолын төслийг хэлэлцжээ
Төсвийн орлогын урьд оны дутуу төлөлтийг барагдуулахыг үүрэг болгов
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Төрийн байгууллагууд мэдээллийг харилцан адилгүй ил тод мэдээлдэг 
Зах, худалдааны төвүүдэд хяналт тавьж ажиллав
Сайн дурынхан өвлийн олимпод зүтгэхэд бэлэн боллоо
Тээврийн зардал өссөн тул автомашины үнэ  нэмэгджээ
Мэдэгдэл
Нийгэм

Мэдэгдэл

0 81 2022-01-24
Улсын хэмжээнд 2089 тохиолдол шинээр батлагджээ
Эх орноо төлөөлж буй А.Бөртэ-Үжингээ дэмжээрэй
АНУ Украин дахь Элчин сайдын яамны ажилтнуудаа ирэхийг үүрэгдэв
Асгатын мөнгөний ордод нэмэлт хайгуул хийнэ
Сайд А.Ариунзаяа НҮБ-ын тусгай илтгэгч Рем Алсалемтай онлайн уулзалт хийлээ
Вакциныг хашраацгаая л даа
Л.Оюун-Эрдэнэ сайд аа, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун Замын-Үүдийг бүр дордуулчихлаа
Сарын хугацаанд архи согтууруулах ундаа худалдан борлуулахгүй
Э.Цэндбаатар аа үзүүлээд өг
Маргааш огцрох сайд нар
Маргаашийн 06:00 цагаас хөл хорио тогтооно
 Тэтгэврийг нь авахын тулд нас барсан эхийнхээ цогцсыг хадгалж байжээ
Ж. Мөнхбат УИХ-ын гишүүний бүрэн эрхээ "АЛДАХГҮЙН тулд БУЛТЖЭЭ"
Талибчууд телевизийн сэтгүүлчийн толгойд буу тулгаж, хүчээр мэдээ уншуулжээ
"Хуан Жу Гэг" буюу Жао Вэй улс төрийн золиос болж, улсаасаа дүрвэжээ
Афган мэргэн буудагчийг Талибанчууд гэр бүлийнхнийх өмнө цаазалжээ
АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд маш их гомджээ
"Оргил"-ын Ж.Ганбаатар, Л.Оюун-Эрдэнийг эзгүйчлэв
Цүнх баригч Ч.Мэндбаяр ШОРОНД
Монголын дипломат ажилтнууд хар тамхийг Монголоос авчирсан гэж мэдүүллээ
Ерөнхийлөгчийн албаа өгсөн Х.Баттулгыг нөхдийнх нь хамт дахин шалгана
Дасгалжуулагч нараа шүүмжилсэн Олимпийн тамирчин бусад улсаас орогнол хүсч байна
Б.Батбаяр: М.Лхагвагэрэлийг анх шигшээд авахад гайхаж байсан
Дундын зуучлагчгүй махны худалдаа маргаашнаас эхэлнэ
Талибанд үлдсэн Америкийн зэвсгүүд тэдэнд нэмэр болох уу
Шатахуун түгээгчийг буудаж хөнөөжээ
Тусгаарлагдаж байсан 14 настай охин хүчиндүүлжээ
МАН-ыг бужигнуулах маапааныг АН эхлүүлжээ
Хотын даргын ах дүү нар Богд-Уул, Нүхт, Зайсангийн 15.5 га газарт эзэн суужээ
А.Сарнай нөхөртөө амьдрал бэлэглэжээ
Хууль зүйн сайдын ДУУЛИАНТ баривчилгаа юу болов
Х.Баттулга хувийн компаниудаараа дамжуулан “хөл” штабуудаа “нээжээ”
УУХҮ-ийн сайд Г.Ёндон маргааш ОГЦОРНО
Булганы залуу “Ухань хотоос ирсэн” гэж согтуурхжээ
Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татаж, нэр дэвшихгүй боллоо
Д.Энхбатын Тайланд дахь тансаг хаус ил боллоо