Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэх их айлыг МАН-ын салбар мэт болгосон Б.Оюунгэрэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр томилогдох гэж байгаад олон нийт эгдүүцэх боллоо.
Жендер, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл гээд нийгэмд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах шаардлагатай олон ажил бий. Гэвч тэдний эрхийг хамгаалж, өмгөөлж дуугарах байгууллага, газар үгүй мэт байсаар сүүлийн жилүүдийг өнгөрүүлсэн.
Уг нь хөөрхий удахгүй 100 жилийн ойтойгоо золгох гэж буй Монголын Эмэгтэйчүүдийн байгууллага цагтаа эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүд болон сурч, мэдэх, ажиллаж, хөдөлмөрлөх эрхүүдийнх нь төлөө тодорхой арга хэмжээ зохион байгуулж, ажилласаар ирсэн.
Харамсалтай нь 2018 онд Б.Оюунгэрэл тус байгууллагын ерөнхийлөгчөөр болсон нь МАН-ын дэргэдэх ТББ шиг л болгож орхисон. Үүнийх нь баталгаа нь 2020 онд УИХ-ын сонгуульд Орхон аймагт нэр дэвшиж өөрийгөө таниулах гээд бараагүй.
МАН-ын уриатайгаар “Хүчээ нэгтгэе” гэж сурталчлаад ч бараагүйн дээр ядаж л эмэгтэйчүүдийн холбооныхоо ажлыг “ХҮЧЭЭ НЭГТГЭЖ” байгаад ч болов хийсэнгүй, барсангүй.
Үргэлжид гадаад, дотоодод аялж, зугаалж өөрийнхөө зургийг цахим орчинд тавихаас хэтрээгүй мань хүн сүүлийн үед БНСУ-д эрх нь зөрчигдсөн охин “асуудал”-д хошуу дүрээд ч буруудсан. Үүнийг нь шүүмжилсэн олон нийтийг бүхэлд нь өөрийнх нь албан тушаалд шунасан хүмүүсийн “гар, хөл” боллоо гэж буруутгаад байгаа.
Үнэндээ иргэдийн зүгээс охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ажлаа хийж, үр дүнг нь харуулахгүй байгаа түүнийг МАН-ын гар, хөл болж байгаад л эгдүүцэж, чадахгүй бол бусад ТББ-ьай хамтрахыг санал болгосон төдий.
Гэтэл өнөөх Б.Оюунгэрэл нь андуурч, сандрахдаа Монголын эмэгтэйчүүдийн холбооноос холдуулах нь гэж айсандаа Ерөнхий сайдын дэргэд очиж “шивигнэхээр” болоод байгаа аж.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334
Энэ хүүхэн чинь нөгөө улаан гуталт мөн үү. Бас нэг фэйсчин л байх ч билээ. Ажил нь яг аль нь вэ гэдгийг мэдээгүй л явж байгаа хүн дэг ээ энэ