Украины бүс нутагт хурцадмал байдал үүсэж байгаа энэ үед Орос Украины эсрэг томоохон цэргийн ажиллагаа явуулахаар төлөвлөж байна гэсэн мэдэгдлийг АНУ-аас гаргасан байна.
АНУ Украин дахь Элчин сайдын яамныхаа ажилтнуудыг гэр бүлийнхээ хамт эх орондоо харьж ирэхийг тушаажээ. Төрийн департамент болон, чухал бус ажилчдыг Украины бүс нутгийг орхин явахыг зөвшөөрч байгаагаа илэрхийлээд Украин дахь АНУ-ын иргэдийг тус бүс нутгаас явах талаар бодохыг уриалжээ.
Харин Орос улс Украин руу довтлохоор төлөвлөж байна гэсэн мэдээллийг няцаасаар байгаа юм.
АНУ-ын тал мэдээлэхдээ "ОХУ Украины эсрэг томоохон хэмжээний цэргийн ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл байна гэсэн ба мөн Аюулгүй байдлын нөхцөл нь урьдчилан таамаглах аргагүй бөгөөд хурдан хугацаанд амьдрах нөхцөл муудаж болно" гэж мэдэгдсэн байна.
Одоогийн байдлаар ОХУ-ын 100 мянга орчим цэрэг хил дээр байгаа ба Европт шинэ мөргөлдөөн гарах эрсдэлтэй байгааг НАТО-гийн цэргийн батлан хамгаалах эвслийн тэргүүн анхааруулсан байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334