Нийслэлийн 7 дүүрэгт 12 түр амбулатори байгуулсан бөгөөд уг газраар ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэд үйлчлүүлж рентген шинжилгээ өгөх боломжтой.
Түр булаториуд ажлын өдрүүдэд 09:00-20:00 цаг, амралтын өдрүүдэд 10:00-15:00 цагт ажиллана. Мөн тус амбулаториудад хүүхдийн болон дотрын эмч ажиллах бөгөөд “Улаан бүс”-д тооцогдох учраас ковидоор өвдсөн нь шинжилгээгээр батлагдаагүй иргэд очиж хүндрэл учруулахгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулжээ.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334