УИХ-ын зарим гишүүн тойргийн иргэддээ гарын бэлэг тарааснаа олон нийтийн цахим сүлжээнд байршуулснаар багагүй баалуулж, муулууллаа.
Үнэндээ олон нийтэд л ил болгоогүй болохоос бараг бүх гишүүн тойргийнхоо ахмадуудад гарын бэлэг тарааж яваа.
Угаас жил бүр ахмадын болон цагаан сарын баярын өмнө байгууллага, аж ахуйн нэгжүүд ч өндөр настнуудаа хүлээн авч, хүндлэл үзүүлэн гарын бэлэг өгдөг. Улстөрч, УИХ-ын гишүүд ч мөн адил. Үүнийг нь хөгшид ч хүлээдэг болчихсон.
Харин тэрхүү гарын бэлгийг хэний ямар мөнгөөр авч иргэдэд тарааж байгаа нь хамгийн чухал асуудал. Татвар төлөгчдийн мөнгөнөөс үү, тойрогтоо хууль сурталчлах хөрөнгөнөөс үү гэдгийг тандах нь чухал.
Түүнээс тухайн УИХ-ын гишүүн өөрийн халааснаас тооцоо хийгээд хөрөнгөө гаргаж, бэлэг тарааж байгаа бол байдаг л үзэгдэл.
Учир нь Их Британи, Австрали, АНУ гээд өндөр хөгжилтэй гаднын орнуудад ч тухайн улсуудын ёс заншил, уламжлалыг дагаад улстөрчид нь олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулж, бэлэг тарааж, хоол хийж өгөх нь энгийн үзэгдэл. Гол нь тэрхүү үйл ажиллагааны зардал өөрөөс нь гарсан байх ёстой. Товчхондоо гадаадад бол байдаг л асуудал өрнөж байхад бид нийтээрээ жигшиж, ганц энэ удаа “БООВ” тараасан мэт шуугьж, зарим нэг улстөржих сонирхол нь ид гозолзож байгаа нөхөд бусдаас дэмжлэг авах гэсэн мэт элдэв хов хутгуурын үгс чулуудчихаад хараад, анаад сууж байх жишээтэй.
Үнэндээ өвөө, эмээ, хэн нэгэн буурлынд ороод үзээрэй хэзээ гэдэг нь бараг балрах шахсан хэн нэгэн УИХ-ын гишүүний өгсөн аяга, таваг эсвэл бүүр хуанли байж л байгаа.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334
Ёс заншлаа хүндэтгээд өөрийн хөрөнгөнөөс өгч байвал баярлалгүй яахав. Харин төсвөөс тойрогт зарцуулах мөнгөөр бол арай билээ. Манайх чухам хаанаас гэдгийг сэтгүүлчид олж мэдээлэх хэрэгтэй.