Камерун Улсын нийслэл “Яунде” хотын “Поль Бия” цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа Африкийн цомын тэмцээний шигшээ багуудын шөвгийн 16-гийн тоглолтыг үзэхээр ирсэн хөгжөөн дэмжигчид мөргөлдөөн үүсгэсэн байна.
Мөргөлдөөний улмаас 8 хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан гэх мэдээлэл байна.
Камеруны шинэ цэнгэлдэх хүрээлэн 60 мянган хүний багтаамжтай. Ковидын хязгаарлалтын улмаас 80 хувиас илүү дүүргэлт хийхийг хориглосон байгаа нь хөгжөөн дэмжигчидийн дунд мөргөлдөөн үүсгэх нөхцөл болжээ.
Камеруны төв бүсийн захирагч Насери ”Пол Бия”-д болж буй асуудлаар “AP News”-д хэлэхдээ олон хүн амиа алдаж магадгүй байна гэжээ. Тоглолтыг зохион байгуулж байгаа албаны хүмүүсийн хэлснээр цэнгэлдэх хүрээлэнгийн суудал дүүрсэн ч 50.000 орчим хүн орохыг оролдсон гэжээ.
Шархадсан хүмүүсийн зарим нь цөхрөлтгүй дайрах байдалтай байгаа ба “Африкийн хөл бөмбөгийн холбоо” “CAF мэдэгдэлдээ "Одоогоор нөхцөл байдлыг судалж юу болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хичээж байна” гэжээ.
Six people are reported to have been killed and dozens hurt in a crush outside a stadium hosting an Africa Cup of Nations match in Cameroon.
— Charles Ayitey (@CharlesAyitey_) January 24, 2022
Video footage showed football fans struggling to get access to the Paul Biya stadium in a neighbourhood of the capital Yaounde. pic.twitter.com/a6WLbFZORj
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334