Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан "Цар тахлын хүнд хэцүү цаг үед иргэд, олон нийтийг халварын эрсдэлээс сэргийлэн ажилласан байгууллагуудын нэг бол мэргэжлийн хяналтынхан. Бүх хүчээ дайчлан ажилласан та бүхэнд талархаж байна. Гэвч өнгөрсөн хугацаанд зарим нэг хүний гаргасан алдаа, дутагдлаас болж нийт салбарын нэр хүнд сэвтэх эрсдэлтэй байсныг та бүхэн мэднэ. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг. Энэ мэт алдаа дутагдлыг арилгахын тулд хичээж ажиллах хэрэгтэй. Мэргэжлийн хяналтын байцаагч нар бол иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хамгийн ойрын зөвлөн туслагч, чиглүүлэгч нь байх ёстой. Төр бол ААН-үүдийн дарамтлагч биш, төрийн алба мэргэшсэн байх, төрийн хяналт шалгалтаар баталгаажсан үйлчилгээг иргэдэд хүргэдэг байх нь чухал" гэсэн юм.
Тэрбээр энэ үгийг МХЕГ-ын шинэ даргыг үүрэгт ажилд нь томилж, тамгыг нь гардуул өгөх үеэрээ хэлсэн юм.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334