Чихрийн наймаачнаас суга үсэрч УИХ-ын гишүүн болсон Ж.Ганбаатар ураг садан, найз нөхөдтэйгээ нийлж Баянгол дүүргийг утгаар нь самарч буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, хотын дарга Д.Сумъяабазар нар мэдсэн болов уу гэж асуумаар байна.
Тухайлбал, өнгөрсөн 3 дугаар сарын 25-ны өдөр тус дүүргийн ИТХ хуралдаж Ж.Ганбаатарын гар хөл болсон Засаг дарга асан Ө.Сумъяабаатарыг албан тушаалаас нь 71.9 хувийн саналаар огцруулсан.
Энэ үйл явдлын дараа Ж.Ганбаатар БГД-ийн МАН-ын дарга гэх сэтрээрээ түрий барьж намынхаа гишүүдтэй уулзаж, бүлгээр оруулж дахин санал хураахад Ө.Сумъяабаатар дахиад л хана мөргөжээ. Угтаа бол тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид Ж.Ганбаатартай ажиллаж чадахгүй гэдгээ дахин нотлож харуулсан гэсэн үг.
Үнэндээ Ө.Сумъяабаатар Засаг дарга гэх нэртэй ч нидэр дээрээ түүнд ямар ч эрх мэдэл байхгүй. Түүний бүх эрх мэдлийг нь Ж.Ганбаатарын бэр Б.Нарангэрэл өөртөө төвлөрүүлж хэнд, ямар ажилд зориулж мөнгө өгөх, хэнийг дэмжих эсэхээ шийддэг байна.
Уг нь энэхүү ажлыг хуулиараа Засаг дарга Ө.Сумъяабаатар мэдэх ёстой ч түүнийг утсан хүүхэлдэй болгож гарын үсэг зурах төдий хүн болгосон нь харамсмаар. Нөхцөл байдал ийм хүнд болсон учраас арга буюу дүүргийн иргэдийн хурлынхан яаралтай хэлэлцэх асуудалд горимын саналаар оруулж ийнхүү Ж.Ганбаатарын бусармаг үйлдлийг таслан зогсоохын тулд арга буюу Ө.Сумъяабаатарыг албан тушаалаас нь огцруулах болжээ.
Ж.Ганбаатарын бэр Б.Нарангэрэлийн хувьд улсад ажилласан туршлага маш хомс. Хадам ахынхаа буянаар мэргэжилтнээс шууд л дарга болсон гэдгийг түүний намтар ийнхүү гэрчилж байна
Товчхондоо Ж.Ганбаатар 2016 оны УИХ-ын сонгуулиар ялалт байгуулж Б.Нарангэрэлийг ийнхүү Баянгол дүүрэгт тамгалж мэргэжилтнээс хэлтсийн дарга болтол нь улаан гэрлээр шуудруулсан гэсэн үг.
Ингээд ч зогсохгүй Б.Нарангэрэлийн намтар дотор 2014-2016 онд хийж байсан ажил нь давхцалтай байгаа нь мань хүн ёстой л “үлээчихсэн” гэх хардлагыг төрүүлэх биз.
Уг нь Ж.Ганбаатараас өөр ухаантай хүн байсан бол бэр болон өөрийг нь өдий зэрэгт хүргэсэн хурлын төлөөлөгч, найз нөхөд, ураг садныхаа оронд мерит зарчмаар албан тушаалын томилгоо хийлгэсэн бол өдийд нэр цэвэр улстөрч байх байв. Гэтэл наад захын улстөрч хүнд байх ёстой ёс зүйгээ умартаж ойрын хүмүүсээ албан тушаалд томилоод зогсохгүй бүхэл бүтэн дүүргийн санхүү хөрөнгө, тендер гээд бүх зүйлийг шуналтайгаар хамж идсэн нь түүний цаашдын улстөрд дөнгө болж зовж олсон карьераа алдахад хүрчхэв.
Өөрөөр хэлбэл, чихрийн наймаачнаас УИХ-ын гишүүн болсон тэр энэ эрх мэдлийг алдаж буй нь хайран ч түүний шуналыг одоо л зогсоохгүй бол бүхэл бүтэн дүүргийн ард иргэд, өөрийнх нь төлөө бүхнээ зориулсан олон хүн хохироход хүрсэн учраас л Ө.Сумъяабаатарыг огцруулсан хэрэг. Ингээд ч зогсохгүй МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан, хотын дарга Д.Сумъяабазар нарыг анхааралдаа ав гэж сануул уй юм.
Та бүхэн Ж.Ганбаатарын гар хөл болсон хүмүүс БГД-тэй холбоотой бүхий л тендер болон бусад асуудлыг яаж авсан тухайг эндээс уншина уу.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334
Dolgoon nuuriin batsuh hogiin hulgaich shuu
Хүнсний аюулгүй байдалд та анхаарлаа хандуулмаар байна .Сүүлийн үнэн худал нь мэдэгдэхгүй махыг хортой бодисоор угаалаа гэх шиг холбогдох газраар нь шалгуулж хариу өх хэрэгтэй байна .Худал цуурхал тараасан бол хатуу хариуцлага
Gadas tsarainii hogiin hulgaich j gomboo
avto kambinatad jolooch baisan hovdiin most sumiin haryat baasanjav hogiin hulgaich
Semjee odoo bolih boloogui yu
avto bus baaz2iin ediin zasagch Uranchimeg hogiin hulgaich urainhai