2022-05-13

Ерөнхий сайд аа, 114 даргатай ЭМДЕГ-ыг татан буулгая

By Сэтгүүлч Х.Маргад.
  • 9329
  • 1
  • 0

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар “Төрийн хэмнэлтийн тухай хууль”-ийн дагуу дэд дарга, орлогч, зөвлөхүүдийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гарсан. Хэдийгээр энэхүү шийдвэр гарсан ч зарим агентлагт Төрийн хэмнэлтийн тухай хууль үйлчлэх нь бүү хэл данхайсан бүтэцтэйгээр ажилласаар байх бололтой.

Эдгээрийн нэг нь ЭМДЕГ. Тус газар 298 ажилтантай хэрнээ үүний 114 нь удирдах албан тушаал хашиж буй нь нийгэмд асуудал дагуулав. Тиймээс тус газрыг татан буулгая гэх асуудал ч яригдаад эхэллээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “ЭМДЕГ гэх энэ том байгууллага цаашдаа байх ёстой юу гэж харж байна.Тус газарт төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжихгүй байна. ЭМДЕГ-т өнөөдөр 298 ажилтантай. Үүний удирдах ажилтан гэхэд 114 хүн. Гүйцэтгэх ажилтан нь 184 хүн. Өөрөөр хэлбэл, 3 хүний нэг нь хоёр хүнийг удирдаад явж байна. Энд нөгөө төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж байна уу. Та бүхэн 1.2 их наяд төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулсан байна. Үүний 3.5 сая монголчуудад хуваахад нэг иргэнд жилд дунджаар 400 мянган төгрөг оногдохоор байна” хэмээн шүүмжилсэн.

Товчхондоо өнгөрсөн сараас эхлэж яригдсан Төрийн хэмнэлтийн тухай хууль ЭМДЕГ-т хэрэгжихгүй байна гэдгийг УИХ-ын гишүүд тоо баримттайгаар шүүмжилж байна. Улсаараа хэмнэлтийн горимд шилжиж төсвөө танаж буй энэ цаг үед данхайсан том бүтэцтэй дээрх газар цаашид яг энэ бүтцээрээ явбал бид мянгантаа Төрийн хэмнэлтийн тухай хууль ярьж агентлагийн дэд дарга, орлогч, зөвлөхүүдийг ажлаас нь чөлөөлөөд ч хууль байгаа онож хэрэгжихгүй байна гэдгийг олон нийт шүүмжилж байна.

Төрийн хэмнэлтийн тухай хууль нь төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаандаа заавал дагаж мөрдөх хязгаарлалтуудыг хуульчлан тогтоож өгсөн ба тус хуульд төрийн байгууллагуудын үйл ажиллагааны зардлыг танах чиглэлээр нийт 39.1 тэрбум төгрөгийн хэмнэлтийг гаргахаар төлөвлөсөн.

Гэтэл Төрийн хэмнэлтийн тухай хуулиас гадуур данхайсан том бүтэцтэй буюу 114 хүн удирдах албан тушаал хашиж буй ЭМДЕГ-т хууль үйлчлэхгүй байгаа нь хачирхалтай. Эцэст нь төсөв мөнгө хязгаартай учраас данхайсан том бүтэцтэй буюу 114 даргатай ЭМДЕГ-ыг татан буулгахгүй бол даргын хэнээ туссан нөхдүүд татвар төлөгч таны, миний мөнгөөр туйлж төрийн хэмнэлтийн тухай хуулийг уландаа гишгэлж буйг Ерөнхий сайд анхааралдаа авах хэрэгтэй биз ээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 4 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзжээ

Дараагийн мэдээ

Зээлийн хүү ард түмнийг яллаж байна

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Шадар сайд “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудалд ажиллав
Д.Ганзориг шүүгч жолоочоо согтуугаар зодсон гэх асуудлыг ЦЕГ шалгаж байгаа
Баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээг танилцууллаа  
Шаардлага хангасан 30 ферм байгуулснаар дотоодын сүүний хэрэгцээг бүрэн хангах боломжтой
Энэ замаар бүү зорчоорой
БНАСАУ-д хоногт 232 мянган тохиолдол бүртгэгдлээ
Бүтээгдэхүүн хуваах гэрээ Монгол Улсын маш олон хуулийг зөрчсөн
“Хутагтын хурд”-ууд хурдалж байна
“Хутагтын хурд”-ууд хурдалж байна
Хүнс үйлдвэрлэгчид урт хугацаатай, хүү багатай зээлийн дэмжлэг хүсэж байна
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг дагалдах дараах журмуудыг баталлаа
“Макс групп”  ажлын байрны өдөрлөгт урьж байна
“Нэгдсэн сургалт-2022” арга хэмжээг эхлүүллээ
Элсэн чихэр, ургамлын тос, цагаан будаа зэргийг гаалийн татвараас чөлөөлнө
Элсэн чихэр, ургамлын тос, цагаан будаа зэргийг гаалийн татвараас чөлөөлнө
“Амьдрах эрүүл орчин, хог хаягдал - асуудал шийдэл” хэлэлцүүлэг боллоо
Нийтийн тээврийн шинэчлэлийг 2024 он хүртэл хоёр үет шаттай хэрэгжүүлэхээр болжээ
УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Засгийн газар: Циркийн байрыг зориулалтын дагуу ашиглахыг үүрэг болгов
Дархан-Уул аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 105 мянган мод тариад байна
Зарим бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлнө
“Миний хөргөгч”-нд таныг сэрүүцүүлэх бэлэгнүүд орлоо
“Миний хөргөгч”-нд таныг сэрүүцүүлэх бэлэгнүүд орлоо
Хөнгөн үйлдвэрийн паркийн төслийг хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ
Осолдсон 54 метр өндөр краныг буулгана
Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголд урьж байна
Хилийн боомтод автомат удирдлагатай систем ашиглах эсэхийг хэлэлцэж байна
Япон туршилтын журмаар жуулчид хүлээн авна
Хятад-Европ чиглэлийн 1170 цуваа галт тэрэг зорчжээ
Хөгжлийн банкны асуудлаар нийт 61 хүнд  эрүүгийн хэрэг үүсгэжээ