2022-05-12

НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал Дебора Комини-г хүлээн авч уулзлаа

By Сэтгүүлч С.Цээл.
  • 79
  • 0
  • 1

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.05.12) НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Дебора Комини тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хатагтай Дебора Комини-г манай оронд тавтай морилж, тухлан саатахыг хүсье гээд Монгол Улс 1961 онд НҮБ-д 101 дэх гишүүнээр элссэний 60 жилийн ойг өнгөрсөн онд тэмдэглэсэн бөгөөд НҮБ, түүний салбар нэгжүүдтэй хамтын ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлсээр ирсэн. Үүний нэг тод жишээ бол Монгол Улсын Их Хурлаас Парламентын боловсрол хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй Өсвөрийн парламент хөтөлбөрийг НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарын хөгжлийн агентлаг зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаад баяртай байна. Иймд бид НҮБ-ын Хүүхдийн сантай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, өргөжүүлэн хөгжүүлэх, Монголын хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг шийдвэр гаргагчдад хүргэх боломжийг олгох зорилгоор энэхүү хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Мөн энэхүү ажлын хүрээнд “Д парламент” хэмээх шинэ төслийг эхлүүлсэн. Энэ нь хууль боловсруулах үйл явцад өсвөр үеийнхний оролцоог татан оролцуулахад илүү шинэлэг арга байх болно гэдэгт эргэлзэхгүй байна гэв.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Дебора Комини хэлэхдээ, тэрбээр 2008-2010 онд Монгол Улсад ажиллаж байсан ба НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирлаар томилогдсноос хойш дахин зочилж байгаад туйлын баяртай байна. Учир нь “Өсвөрийн парламент 2021” хөтөлбөрийн хэрэгжилттэй өөрийн биеэр танилцах боломж олдож, Монголын парламент хүүхэд залуучуудынхаа дуу хоолойг сонсож, шийдвэр гаргах түвшинд хүргэх боломжийг нээн өгч байгаа нь энэхүү хөтөлбөр үр дүнгээ өгч байгаагийн илрэл юм. Иймд миний бие Монголын хүүхдүүд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтолд ихээхэн санаа зовниж байгаа тэдний дуу хоолойг цааш нь уламжлах болно гэв. Тэрбээр, 2019 онд НҮБ-ын Хүүхдийн сангаас Хүүхэд, залуучууд ба уур амьсгалын өөрчлөлтийн тунхаглалыг баталсан. Засгийн газар хоорондын уг Тунхаг бичигт Монгол Улсыг нэгдэхийг уриалж байна гэв. Мөн цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Уулзалтад НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Шадар Суурин төлөөлөгч Аяако Каино, Улсын Их Хурлын даргын зөвлөх О.Номинчимэг, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж болон албаны бусад хүмүүс байлцав.

Өсвөрийн парламент хөтөлбөрийн тухай

Парламентын боловсрол хөтөлбөрийн хүрээнд “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүүхдийн сан, People in Need, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг байгууллагууд хамтран 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 5 дугаар сарын хооронд зохион байгуулж, хөтөлбөрт оролцогчдын сонгон шалгаруулалтыг Ерөнхий боловсролын сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд улс орон даяар нээлттэй зарлан, 21 аймаг, Улаанбаатар хотын 900 гаруй сурагчаас 90 сурагчийг сонгон шалгаруулсан юм.

Энэхүү хөтөлбөр жил бүр зохион байгуулагдах бөгөөд “Өсвөрийн парламент-2021” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ 2022 оны 5 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд Улаанбатар хотноо зохион байгуулагдаж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзжээ

Дараагийн мэдээ

Элит шүүгч Ө.Батцэцэг анхны олон улсын тоглолтоо шүүлээ

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (1)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
  • Зочин • 5 өдөр өмнө Хариулах
    avto kambinatad jolooch baisan hovdiin hon adgiin hulgaichuud
Шадар сайд “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудалд ажиллав
Д.Ганзориг шүүгч жолоочоо согтуугаар зодсон гэх асуудлыг ЦЕГ шалгаж байгаа
Баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээг танилцууллаа  
Шаардлага хангасан 30 ферм байгуулснаар дотоодын сүүний хэрэгцээг бүрэн хангах боломжтой
Энэ замаар бүү зорчоорой
БНАСАУ-д хоногт 232 мянган тохиолдол бүртгэгдлээ
Бүтээгдэхүүн хуваах гэрээ Монгол Улсын маш олон хуулийг зөрчсөн
“Хутагтын хурд”-ууд хурдалж байна
“Хутагтын хурд”-ууд хурдалж байна
Хүнс үйлдвэрлэгчид урт хугацаатай, хүү багатай зээлийн дэмжлэг хүсэж байна
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг дагалдах дараах журмуудыг баталлаа
“Макс групп”  ажлын байрны өдөрлөгт урьж байна
“Нэгдсэн сургалт-2022” арга хэмжээг эхлүүллээ
Элсэн чихэр, ургамлын тос, цагаан будаа зэргийг гаалийн татвараас чөлөөлнө
Элсэн чихэр, ургамлын тос, цагаан будаа зэргийг гаалийн татвараас чөлөөлнө
“Амьдрах эрүүл орчин, хог хаягдал - асуудал шийдэл” хэлэлцүүлэг боллоо
Нийтийн тээврийн шинэчлэлийг 2024 он хүртэл хоёр үет шаттай хэрэгжүүлэхээр болжээ
УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Засгийн газар: Циркийн байрыг зориулалтын дагуу ашиглахыг үүрэг болгов
Дархан-Уул аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 105 мянган мод тариад байна
Зарим бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлнө
“Миний хөргөгч”-нд таныг сэрүүцүүлэх бэлэгнүүд орлоо
“Миний хөргөгч”-нд таныг сэрүүцүүлэх бэлэгнүүд орлоо
Хөнгөн үйлдвэрийн паркийн төслийг хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ
Осолдсон 54 метр өндөр краныг буулгана
Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголд урьж байна
Хилийн боомтод автомат удирдлагатай систем ашиглах эсэхийг хэлэлцэж байна
Япон туршилтын журмаар жуулчид хүлээн авна
Хятад-Европ чиглэлийн 1170 цуваа галт тэрэг зорчжээ
Хөгжлийн банкны асуудлаар нийт 61 хүнд  эрүүгийн хэрэг үүсгэжээ