Татварын Ерөнхий газрын татвар хураалтын удирдлага, арга зүйн газрын дарга Р.Мягмаржав НӨАТ-ын сугалааг дахин зохион байгуулна гэдэг тайлбар өглөө. Тэрбээр “Сугалааны урамшуулал хэрэгжээд долоон жил болсон. Иргэд, олон нийтээс сугалааг болиулах санал их гаргасан, иргэд сугалаанаас азтан болохгүй байна, шударга бус байна хэмээн шүүмжилсэн тул сугалааны урамшууллыг түр зогсоосон. Өнгөрсөн жилүүдэд зохион байгуулсан сугалааны азтан шалгаруулах явцыг эргэж харна. Цаашид сугалааг ямар хэлбэрээр, урамшууллыг хэрхэн оновчтой тогтоох вэ зэргийг судлахаар Сангийн яамтай хамтран ажиллаж байна. Сугалааны урамшууллыг ирэх оноос дахин эхлүүлэхээр төлөвлөж байна” гэсэн байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу буцаан олголт болон сугалааг 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхлүүлсэн юм.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334