Хуульч Б.Ариунболд: Дээд шүүх хамгийн сүүлд С.Эрдэнийг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан

By Сэтгүүлч Х.Маргад.
  • 105
  • 0
  • 0

Өнөөдөр хуульч Б.Ариунболд мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ, Монгол Улсад мэдээлэл авах эрх гэж бий. Ардчилсан намын жирийн гишүүн, хуульч хүний хувьд  АН-ын даргын бүртгэлийн асуудал тодорхой маргаантай байгаатай холбогдуулаад УДШ-ийн бүртгэл дээр эцсийн байдлаар ямар мэдээлэл байгаа гэдгийг тодруулахаар УДШ-д өргөдөл гаргасан. Өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар УДШ-д АН-ын  даргыг  итгэмжлэхгүйгээр төлөөлөх эрхтэй ямар этгээд байна гэдэг мэдээллийг авсан юм. 2022.03.18-ны өдөр 05.18, 11,  14 гэдэг УДШ-ийн тамгын газрын албан тоотоор хариу өгсөн байгаа. Төрийн нууц болон байгууллагын нууцад хамаарахгүй нийтэд илэрхий мэдээллийг сонирхсон иргэдэд хүргэж өгдөг.

Миний мэдээлэл авах зорилго нь АН-ыг итгэмжлэхгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байгаа юу, үгүй юу гэдэг асуудлаар л хандсан юм. Тэгэхээр ирүүлсэн албан тоотоор 2020.12.16-ны өдрөөс 2021.02.18-ны өдрийг хүртэл Зандаахүүгийн Энхболдыг сонгогдсоныг УДШ дээр бүртгэгдсэн, Сономзундуйн Эрдэнийг сонгогдсоныг бүртгэсэн.

Түүний дараагаар Цэвэгдоржийн Тувааныг бүртгүүлэх хүсэлтийг үндэслээд УДШ цахим бүртгэл дээрээ бүртгэсэн.

Дараа нь Ц.Тувааныг үүрэг гүйцэтгэгчээр бүртгэснийг хасаж, цахим бүртгэлд АН-ын даргаар бүртгүүлэх С.Эрдэнийн хүсэлтийг хангахаас УДШ татгалзсан гэсэн ийм бүртгэлийг албан ёсоор УДШ Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан иргэддээ мэдээлэл өгөх үүргийнхээ хүрээнд өгсөн.

Яагаад энэхүү мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагуудад өгч байна вэ гэхээр, ойлгомжгүй байдал үүсч жирийн гишүүд, дэмжигчдэд тодорхой мэдээллийг хүргэх үүднээс мэдээлэл хийж байна.

Түүнчлэн УДШ-ийн 2021.11.15-ны өдөр УДШ-ийн Ерөнхий шүүгч дараах мэдэгдлийг өгсөн. 2021.11.15-ны өдрийн байдлаар АН-ын даргын бүртгэл нь УДШ-ийн цахим бүртгэлийн санд АН-ыг итгэмжлэхгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байхгүй болохыг танд мэдэгдье гэсэн албан бичгийг ирүүлсэн байдаг.

Үүнтэй холбогдуулаад УДШ-ээс цахим сайтаа шинэчилсэн байна.

Тиймд та бүхэн тус сайт руу ороод УДШ-ийн цахим бүртгэлийн сан дахь мэдээллийг бүрэн авах боломжтой. Улсын Бүртгэлийн Ерөнхий хуульд зааснаар цахим бүртгэл нь албан ёсны эх сурвалж болдог бөгөөд цаасан бүртгэлтэйгээ адил байдаг хуультай.  Монгол Улсад бүртгэлтэй бүх намуудын бүртгэл энэхүү сайт дээр байршиж байгаа. Үүн рүү ороод үзэхээр хамгийн сүүлд АН-ын дэд дарга Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсныг бүртгэж, 2021.01.14-ны өдрийн 04-р тогтоолоор УДШ-ийн цахим бүртгэлээс Ц.Тувааныг хассан. Мөн С.Эрдэнийг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан гэсэн албаны эх сурвалж байгаа юм.

Тийм учраас УДШ-ийн бүртгэлд хэн нэгэн албан ёсоор бүртгэлгүй, нээлттэй байж байгаа. УДШ-ээс тодорхой асуудлаар буюу өнгөрсөн хавар 2021 оны 4-р сард АН-ын даргад нэр дэвшсэн хоёр нэр дэвшигчийг буюу даргаар сонгогдсон хоёр хүнийг бүртгэхээс татгалзсан байдаг. Энэ нь ямар үндэслэлтэй вэ гэхээр танай  намын хүрээнд намын даргын хоёр сонгууль явагдсан байна. Энэ нь өөрөө дүрэмд нийцэхгүй байна гэсэн шалтгаанаар буцаасан. Өөрөөр хэлбэл АН дотооддоо маргаанаа шийдвэрлэх замаар нэг сонгууль хийж УДШ-д өөрийн даргыг бүртгүүлэхийг УДШ олгож, бүртгэлийг бүртгэхээс татгалзсан.

Өнөөдрийн эрх зүйн зохицуулалтаар улс төрийн нам дотор үүсээд байгаа маргааныг ямар нэгэн шүүх байгууллага, тэр дундаа УДШ шийдвэрлэхгүй гэж үзээд АН-ыг дотооддоо маргаанаа шийдвэрлээд ирэх хариултыг ирүүлсэн. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзжээ

Дараагийн мэдээ

Далайн захиргаанд 25 хүн байгааггийн 5 нь мэргэжлийнхэн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Шадар сайд “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудалд ажиллав
Д.Ганзориг шүүгч жолоочоо согтуугаар зодсон гэх асуудлыг ЦЕГ шалгаж байгаа
Баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээг танилцууллаа  
Шаардлага хангасан 30 ферм байгуулснаар дотоодын сүүний хэрэгцээг бүрэн хангах боломжтой
Энэ замаар бүү зорчоорой
БНАСАУ-д хоногт 232 мянган тохиолдол бүртгэгдлээ
Бүтээгдэхүүн хуваах гэрээ Монгол Улсын маш олон хуулийг зөрчсөн
“Хутагтын хурд”-ууд хурдалж байна
“Хутагтын хурд”-ууд хурдалж байна
Хүнс үйлдвэрлэгчид урт хугацаатай, хүү багатай зээлийн дэмжлэг хүсэж байна
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг дагалдах дараах журмуудыг баталлаа
“Макс групп”  ажлын байрны өдөрлөгт урьж байна
“Нэгдсэн сургалт-2022” арга хэмжээг эхлүүллээ
Элсэн чихэр, ургамлын тос, цагаан будаа зэргийг гаалийн татвараас чөлөөлнө
Элсэн чихэр, ургамлын тос, цагаан будаа зэргийг гаалийн татвараас чөлөөлнө
“Амьдрах эрүүл орчин, хог хаягдал - асуудал шийдэл” хэлэлцүүлэг боллоо
Нийтийн тээврийн шинэчлэлийг 2024 он хүртэл хоёр үет шаттай хэрэгжүүлэхээр болжээ
УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Засгийн газар: Циркийн байрыг зориулалтын дагуу ашиглахыг үүрэг болгов
Дархан-Уул аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 105 мянган мод тариад байна
Зарим бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлнө
“Миний хөргөгч”-нд таныг сэрүүцүүлэх бэлэгнүүд орлоо
“Миний хөргөгч”-нд таныг сэрүүцүүлэх бэлэгнүүд орлоо
Хөнгөн үйлдвэрийн паркийн төслийг хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ
Осолдсон 54 метр өндөр краныг буулгана
Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголд урьж байна
Хилийн боомтод автомат удирдлагатай систем ашиглах эсэхийг хэлэлцэж байна
Япон туршилтын журмаар жуулчид хүлээн авна
Хятад-Европ чиглэлийн 1170 цуваа галт тэрэг зорчжээ
Хөгжлийн банкны асуудлаар нийт 61 хүнд  эрүүгийн хэрэг үүсгэжээ