Дэлхийн сувилагч нарын өдөр тохиож буй энэ мөчид манай сайт энэ өдрийн онцлох хүнээр СБД-ийн 7 дугаар хорооны “Энхсүндэр” Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Д.Чулуунцэцэгийг онцолж байна.
Түүнийг ийнхүү онцлох болсон шалтгаан нь тэрбээр аль эрт 10 гаруй жилийн өмнө гавьяаныхаа амралтанд гарсан ч залуустай мөр зэрэгцэн мэргэжлийн ажлаа хийж байгаа ахмад сувилагч юм.
Тэрбээр өнөөдөр 60 хол гарсан ч ийнхүү мэргэжлийн ажлаа хийж Монгол Улсдаа, тэр тусмаа эрүүл мэндийнхээ салбарт хувь нэмрээ оруулж явна.
Сайн сувилагч эмчийн түшиг тулгуур гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Тэр сайн сувилагч. Түүнийг оршин суугчид, бас хамт олон нь ч ингэж үнэлдэг юм билээ.
Орсон гарсанд хүнд сайхан сэтгэгдэл үлдээж чаддаг нь ч бас түүний нэгэн авьяас гэлтэй.
Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 20 мянган сувилагч хэрэгтэй байгаа ч 13 мянган сувилагч ажилладаг гэх статистик бий. Тэгвэл Д.Чулуунцэцэг сувилагч тэдгээр баатарлаг 13 мянгын нэг нь.
Олныг үл нуршин ахмад ажилтан сувилагч Д.Чулуунцэцэг танд нарт хорвоогийн нандин сайхан бүхнийг мянга мянган эгэл жирийн ардынхаа өмнөөс хүсэн ерөөе.
Цагаан өмсгөл шигээ хиргүй тунгалаг сэтгэлтэй эрхэм сувилагч нартаа ч бас баярын мэндийг энэ дашрамд дайя.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334