УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганаар Монгол Улсын 2023 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, гишүүд асуулт асууж, Засгийн газрын болон Ажлын хэсгийн гишүүд хариулт өгч байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Монгол Улсын ирэх жилийн хөгжлийн төлөвлөгөө гэх баримт бичиг батлах гэж байна. Баримт материалыг уншихаар хөгжил гэж юугаа үзээд байгаа юм. Аль үзүүлэлт нь гол үзүүлэлт юм. Иргэн хүнд хөгжил яаж хүрэх юм гэдэг нэг ч тоо баримт алга байна. Ажлын байр, цалин орлого яаж нэмэгдэх юм. Ажлын эрэмбэ дараалал алга байна. Гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар зургаан их наядын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн байна. Энэ ямар үндэслэлтэй вэ.
Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:
-Асгатын мөнгөний ордыг Ерөнхий сайд Баян-Өлгий аймагт айлчлах үеэр эдийн засгийн эргэлтэд оруулах талаар үүрэг даалгавар өгсөн. Үйлдвэржилтийн байнгын хороонд Асгатын мөнгөний ордыг эхний ээлжид хайгуулын ажилд зарцуулах ажил, технологийн туршилт шаардлагатай санхүүжилтийг “Эрдэнэс Монгол” компанийн зүгээс санхүүжилтийг босгох эсэх асуудлаар үүрэг даалгавар өгсөн. Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас геологи хайгуулын ажилд ямар хэмжээний орд, нөөцийг өсгөх боломжтой талаар тооцоо гаргаж тус компанид хүлээлгэн өгсөн. Асгатын мөнгөний ордод дөрвөн лиценз байдаг ч ганц лицензэд тооцоо хийсэн байдаг.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334