2022-05-13

“Улаанбаатар марафон-2022”-д технологийн дэвшил ашиглана

By Сэтгүүлч С.Цээл.
  • 93
  • 0
  • 0

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээнийг тавдугаар сарын 28-ны бямба гарагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Цар тахлын улмаас хоёр жил завсарласан тус тэмцээнийг энэ жил хэрхэн зохион байгуулах хийгээд шинэ, содон зүйлс юу байгаа тухайд хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өглөө. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын Спорт, нийтийн биеийн тамирын хэлтсийн дарга А.Болдмаа, "High Payment Solutions" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Наранбат, Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Өнөрбаяр нар оролцож, дараах мэдээллийг өгсөн юм.

Марафоны маршрутад өөрчлөлт ороогүй

Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын Спорт, нийтийн биеийн тамирын хэлтсийн дарга А.Болдмаа:

-“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээнийг  2014 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Цар тахлын улмаас хоёр жил завсарласан хэдий ч иргэд маань идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна. Гүйлтийг олон төрлийн зай, төрлөөр зохиодог бөгөөд энэ жилийн бэлтгэл ажлыг хангаж байгаа. Уламжлал ёсоор тав, арван км, хагас, бүтэн марафон болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүйлт, гэр бүлийн гүйлтийг  зохион байгуулна. Гүйлтэд оролцогчид Сүхбаатарын талбайгаас гараанаас гарч, Сүхбаатарын талбайд барианд орно. Маршрутад өөрчлөлт ороогүй, хуучин маршрутаар явна. Энэ жилийн хувьд бүртгэл болоод гүйлтийн зохион байгуулалтад техникийн шинэ дэвшлийг ашиглана. Төлбөрийг хялбарчилж, тамирчдын амжилтыг хэмжихэд ихээхэн дэвшил гарч байгаа. Гүйлтийг иргэдэд ээлтэй байдлаар зохион байгуулахын тулд нийслэлийн харьяа газрууд хамтран ажиллаж байна. Нийслэлийн Нийтийн тээврийн газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн удирдах газар, Боловсролын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрууд хамтран ажиллаж байгаа. Гүйлтэд оролцогчид HiPay аппликейшн ашиглан бүртгүүлэхээс гадна нийслэлийн болон дүүргүүдийн биеийн тамир спортын хороо, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо зэрэг газарт биеэр очиж, мэдээлэл авч, бүртгүүлж боломжтой гэлээ.

Олон улсад хүлээн зөвшөөрсөн шинэлэг технологийг нэвтрүүлнэ

"High Payment Solutions" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Наранбат:

-Бид санаачилга гарган, НЗДТГ, Нийслэлийн Биеийн тамир, спортын газартай  хамтран хөгжүүлэлт хийж, www.ubmarathon.hipay.mn вэб сайт болон HiPay аппликейшнээр иргэд амар хялбараар бүртгүүлэх боломжийг бүрдүүлсэн. Дөрвөн төрлийн гүйлтээс шалтгаалаад төлбөр нь өөр өөр байх бөгөөд түүнийгээ сонгон дурын банкны картаар төлбөрөө төлж, бүртгүүлэх боломжтой. “Улаанбаатар марафон” олон улсын марафон. Тиймээс олон улсын хэмжээнд зохион байгуулж, оролцогч тамирчдынхаа хурд, амжилтыг хэмждэг байх нь зохимжтой. Гүйлтэд оролцогчид хэдэн км цагийн хурдтай гүйж, хэддүгээр байр эзэлсэн бэ гэдгийг хэмждэг технологи байдаг. Тэрхүү технологийг Монгол Улсад анх удаа, нэвтрүүлж “Улаанбаатар марафон-2022”-д ашиглана.  Оролцогч, гүйгчдэд уламжлал ёсоор дугаар, пайз тарааж өгнө. Тэрхүү дугаар дээр уншигч төхөөрөмж суулгах бөгөөд гүйлтийн замд хурдыг хэмжих юм. Бүртгэлийг автоматжуулснаар дараа, дараагийн жилүүдийн амжилтын түүх ч бүртгэгдээд явах юм.

Энэхүү марафонд эрүүл мэндийн гүйлт буюу 5 км-т нийт оролцогчдын 90 орчим хувь нь оролцдог онцлогтой. Тэдгээр хүмүүс нийгмийн оролцоогоо олонд мэдээлэх сонирхолтой байж болох юм. Тиймээс гүйлтэд оролцогчийн амжилтыг харуулсан гэрэл зураг, мэдээллийг харуулсан батламжийг дижитал байдлаар гаргаж өгөхөөр төлөвлөсөн. Мөн марафонд оролцогч байгууллагуудын мэдээллийг ч бүртгэлжүүлнэ. Бид богино хугацаанд технологийн шинэчлэл хийж, марафонд оролцогчдод амар хялбар байдлаар бүртгүүлэх, амжилтаа баталгаажуулах боломж олгож байна хэмээлээ.

Марафонд гадаадын тамирчид оролцоно

Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо жил бүр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээний зохион байгуулалтыг хариуцан ажилладаг. Тус холбооны гүйцэтгэх захирал С.Өнөрбаяр “Тэмцээний үеэр тамирчдад зориулсан усны дөрвөн цэгээс гадна эрсдэлээс хамгаалсан эмнэлгийн тусламж, үйлчилгээ ажиллана” гэдгийг онцолсон юм. “Улаанбаатар марафон-2022” гүйлтийн тэмцээнд олон улсын тамирчид ч мөн оролцож байгаа аж. Одоогийн байдлаар Кени болон Япон Улсын тамирчид оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Өмнөх мэдээ

МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзжээ

Дараагийн мэдээ

Нийслэлийн онцлох 10 гэр бүлийг алдаршуулав

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Шадар сайд “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудалд ажиллав
Д.Ганзориг шүүгч жолоочоо согтуугаар зодсон гэх асуудлыг ЦЕГ шалгаж байгаа
Баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээг танилцууллаа  
Шаардлага хангасан 30 ферм байгуулснаар дотоодын сүүний хэрэгцээг бүрэн хангах боломжтой
Энэ замаар бүү зорчоорой
БНАСАУ-д хоногт 232 мянган тохиолдол бүртгэгдлээ
Бүтээгдэхүүн хуваах гэрээ Монгол Улсын маш олон хуулийг зөрчсөн
“Хутагтын хурд”-ууд хурдалж байна
“Хутагтын хурд”-ууд хурдалж байна
Хүнс үйлдвэрлэгчид урт хугацаатай, хүү багатай зээлийн дэмжлэг хүсэж байна
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг дагалдах дараах журмуудыг баталлаа
“Макс групп”  ажлын байрны өдөрлөгт урьж байна
“Нэгдсэн сургалт-2022” арга хэмжээг эхлүүллээ
Элсэн чихэр, ургамлын тос, цагаан будаа зэргийг гаалийн татвараас чөлөөлнө
Элсэн чихэр, ургамлын тос, цагаан будаа зэргийг гаалийн татвараас чөлөөлнө
“Амьдрах эрүүл орчин, хог хаягдал - асуудал шийдэл” хэлэлцүүлэг боллоо
Нийтийн тээврийн шинэчлэлийг 2024 он хүртэл хоёр үет шаттай хэрэгжүүлэхээр болжээ
УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Засгийн газар: Циркийн байрыг зориулалтын дагуу ашиглахыг үүрэг болгов
Дархан-Уул аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 105 мянган мод тариад байна
Зарим бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлнө
“Миний хөргөгч”-нд таныг сэрүүцүүлэх бэлэгнүүд орлоо
“Миний хөргөгч”-нд таныг сэрүүцүүлэх бэлэгнүүд орлоо
Хөнгөн үйлдвэрийн паркийн төслийг хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ
Осолдсон 54 метр өндөр краныг буулгана
Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголд урьж байна
Хилийн боомтод автомат удирдлагатай систем ашиглах эсэхийг хэлэлцэж байна
Япон туршилтын журмаар жуулчид хүлээн авна
Хятад-Европ чиглэлийн 1170 цуваа галт тэрэг зорчжээ
Хөгжлийн банкны асуудлаар нийт 61 хүнд  эрүүгийн хэрэг үүсгэжээ