Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хороодын хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар наадмын нээлт, хаалт болон хүндэтгэлийн концертын найруулагчийг сонгон шалгаруулсан байна. Соёлын яамнаас 19 хүнийг танилцуулжээ.
Хуралдаанаар УДЭТ-ын найруулагч, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарыг найруулагчаар ажиллуулахаар болсон байна. Түүний хувьд 2016-2018 онуудад баяр наадмын найруулагчаар гурван жил дараалан ажилласан бөгөөд Төрийн хүндэтгэлийн концертын найруулагчаар хоёр удаа ажиллаж байсан туршлагатай.
Энэ жил Ардын хувьсгалын 101 жилийн баяр наадмыг 100 жилийн тэгш ойтой хамтатган өргөн дэлгэр тэмдэглэхээр Засгийн газрын тогтоол гарсан. Түүнчлэн өнөө жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохиож байгаа юм.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch