Нүүрсний хулгайн бүлэглэл ил болохтой зэрэгцэн зарим албан тушаалтан гаднын орныг зорьж бултаж байна. Тэдний нэг нь “Эрдэнэс Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал.
АТГ Н.Удаанжаргалыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудлаар шалгаж байгаа бөгөөд зарим эх сурвалж мань хүний мэдлийн 700 мянган ам.долларын хадгаламж, 5 тэрбумын үл хөдлөх хөрөнгө нь илэрсэн гэж байгаа.
Харин түүний араас “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн дэд захирал Т.Сайнжаргал БНСУ-ыг зорьжээ. Т.Сайнжаргалын хувьд нүүрсний бүлэглэл, хулгайн асуудал эхэлмэгц үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн гэх мэдээлэл бий.
Н.Удаанжаргал, Т.Сайнжаргал нарыг МАН-ын залуучуудын байгууллага холбодог бөгөөд тэр шугамаараа төрийн өмчит төмөр замын компаниудад гүйцэтгэх болон дэд захирал болсон. Харамсалтай нь тэдний хамтын ажиллагаа нь төрийн гэхээс илүү хувийн ашиг сонирхолд нь шингэчихсэн бололтой.
Эх сурвалжуудын хэлж буйгаар Т.Сайнжаргал БНСУ-ыг зорьсон нь Н.Удаанжаргалтай холбоотой бөгөөд үг, хэлээ нийлүүлэхээс эхлээд тэдний дунд өмч, хөрөнгийн асуудал ч байгаа гэх юм билээ.
Учир нь мань Т.Сайнжаргал 2021 оны 3 дугаар сард “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн дэд захирлаар томилогдож байсан. Томилогдохоосоо 7 хоногийн өмнө хувь эзэмшиж байсан “Ширхэнцэг хараа” компаниасаа татгалзаж, үйл ажиллагааны чиглэлд нь нэмэлт өөрчлөлт оруулсан байгаа юм.
Тодруулбал “Ширхэнцэг хараа” ХХК 2021 оны 3 дугаар сарын 3-нд Төмөр замын суурь дэд бүтэц угсрах: Доод бүтэц барих /Далан, хоолой/ эрхтэй болсон байгаа юм. Гэхдээ энэ компани нь Төмөр замын тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрлөө 2019 оны 7 дугаар сарын 10-нд авсан байдаг.
Үүнээс өмнө буюу 2018 оны 12 дугаар сарын 5-нд Н.Удаанжаргал “Эрдэнэс тавантолгой төмөр зам”-ын гүйцэтгэх захирал болсон.
Ингээд Н.Удаанжаргал, Т.Сайнжаргал нарын хоршил эхэлсэн бөгөөд тэдний хөрөнгө барилгын салбарт шингэж, мөнгө угаасан байх магадлалыг бий болгодог.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334
ХӨГИЙН НАМЧИН ЦҮНХ БАРИГЧ БӨГС ДОЛООГЧ БАЦААН
УТАС ХӨВӨРНӨДӨ
Сайнжаргалыг гүтгээд нэмэргүй дээ. Үеийн залуучууд дундаа харин ч нэр цэвэр, аливаа ашиг сонирхолгүй, бусад залуучуудаа бодвол албан тушаалд амбицлаад байдаггүй залуу байх шүү. Мэдэх хүмүүс нь мэдэх л байх. Одоо аргагүй ажил алба хашдаг эд жагссан насан дээр нь нухчин дарах гэсэн ойрын хүмүүсийнх л явууллага байхдөө. Удаанжаргалыг нь бол мэдэхгүй юм
Хууль шалгаж тодруултал нэгнээ битгий яллаа.Хийсэн юмтай хүн гэж л харсан.Төмөр замаа анх удаа монгол хүн барьсан.Нээсэн.Нүүрсээ зөөж бн.
сайн хулгай хийсэн гэж баатар цолоор шагнажээ.БААТАР ХУ Л ГАЙЧ
Хүрэлсүх гэж лаларын пизда хулгайчуудаа өөгшүүлээд л сайн хулгайчд Баатар цолоор шагнадаг нь уламжилал ш дээ