УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна.
Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газар өмчлөлийн тухай хуульд зааснааар Монгол Улсын иргэн нь насанд хүрээгүй байсан ч газар өмчлөх эрхтэй. Тэгвэл хуулийн шинэ төсөлд заавал 18 нас хүрч байж газар өмчлөх, дэд бүтэцтэй газар газар өмчлүүлэх, ААН-д нэгжид газар өмчлүүлэхгүй, ашиглуулах зэрэг зохицуулалт тусгаж буй юм.
Энэ асуудлаар гишүүд асуулт асууж хариулт авсан. Энэ үеэр Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Монгол Улсын иргэдийн 19.8 хувь буюу 663.116 иргэн газраа үнэ төлбөргүй өмчилсөн. Гэсэн ч хуулийн хэрэгжилт хангалтгүй, иргэд газраа өмчилж чадахгүй байна гэдэг асуудал гардаг. Ийм учраас газар өмчлөлийг хугацаагүй болгосон. Мөн иргэн нь 18 нас хүрч байж газар өмчлөх бөгөөд дэд бүтэцтэй газар л өмчлөх эрх өгөхийн зэрэгцээ 30 хоногийн хугацаанд газар өмчлөх эрхийг нь шийдэж өгнө” хэмээн хэлсэн юм.
Өнөөдрийн байдлаар иргэдийн газар өмчлөхийг зогсоогоод байгаа юм . Тэгвэл шинэ хуулиар иргэдэд газар өмчлөх асуудал хугацаагүй болж буй юм байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334
Avch vzeegvi hvmvvsn yaj hamragdah ve site edr bnu