УИХ-ын гишүүн Н.Ганибал сүүлийн үед нэлээд нухацтай дугардаг болоод байгаа. Тэрбээр Газар чөлөөлөх тухай хууль болох хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлхэлцэж байх үеэр нэлээд том баримт дэлгэсэн байна.
Тухайлбал Богд уулын эргэн тойронд байгаа газрууд газар ашиглах гэрээгээр олгогдсон, дээр нь үл хөдлөх хөрөнгө баригдсан байдаг хэрнээ кадастрын нэгдсэн санд бүртгэлгүй байдаг тухай хэлсэн. Түүний мэдээлснээр Богд уулын эргэн тойронд 1400 гаруй ийм газар байдаг байна.
Мөн нийслэлийн маань эргэн тойронд ашигт малтмалын 180 орчим лиценз олгосон байдаг ч мөн л кадастрт оруулалгүйгээр үйл ажиллагаа явуулж байгааг хэлээд Газрын тухай хуулийг сайжруулах гэж шинэчилж буй ч энэ тухай огт тусгаагүй байгааг шүүмжилсэн.
Түүнийхээр бол газрын төлбөрийн мөнгө зохих газартаа буюу татварт олигтой төвлөрөхгүй байгаа нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй газрууд мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдэхгүй байгаатай холбоотой гэнэ.
Гишүүн бүр манай танай намын ажил, асуудал гэлгүй Газрын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгад өөрийн гэсэн байр сууриа энэ мэтээр илэрхийлж гэмээнэ жинхэнэ сайн хууль төрөх учиртай бөгөөд газар олгож буй нь ч өмчилж авч буй нь ирээдүйн үр дагавар сөрөг нөлөөх бодолцож нийгмийн зайлшгүй хэрэгцээг ухамсарлах учиртай юм. Тэгж гэмээнэ улс орон хөгжих учиртай.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334