БНХАУ-д Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно.
Мөн “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан мэдэгдэл” гаргаж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурснаар хоёр улсын хооронд хэлэлцэж буй асуудлуудад ахиц гарах хүлээлттэй байна.
Түүнчлэн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көциан, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхах юм.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334