Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хотхоны цэцэрлэгт “үл таних эмэгтэй толгойн тус газарт цохиж гэмтээлээ" гэсэн дуудлага мэдээлэл 11 сарын 21-нд бүртгэгдсэн байна.
Дуулдлага мэлээллийн дагуух шалгалтаар, иргэн А-г иргэн 22 настай Ц гэх эмэгтэй толгойн тус газарт нь цохиж гэмтээсэн байсан бөгөөд Ц нь СЭМҮТ-ийн хяналтад байдаг тул тус эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн аж.
Уг хэрэгтэй холбоотойгоор шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн болон мэргэжлийн байгууллагуудын шинжээч нараар дүгнэлт гаргуулахаар ажиллаж байгаа юм байна.
Мөн Цахим орчинд бичлэг нь цацагдсан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваа бичлэгийг шалгаж холбогдох иргэнд зөрчлийн хэрэг нээн шалгалтын ажиллилагаа явуулж байгаа бөгөөд дээрх бичлэг нь мөн дүүрэгт 9 дүгээр сарын 1-2-нд шилжих шөнө болсон зөрчил юм байна.
Зөрчил гаргасан 34 настай иргэн Д нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Toyota Рrius-20, LEXUS 250 маркийн машиныг мөргөж бусдад хохирол учруулсан тухай эдгээр мэдээллийг өнөөдөр ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үедээ дурдлаа.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334