Хан-Уул дүүргийн Өлзийт хорооллын айл өрхүүд хэдэн жил өвөлдөө эрчим хүчний гачланд орсоор энэ байдалтайгаа бараг л дасан зохицож байна.
Тэд өвөлдөө цахилгаан зуух хэрэглэнэ гэж санахын ч хэрэггүй. Яагаад гэвэл тогны хүч байх ёстой хэмжээндээ хүрдэггүй. Тиймээс плиткан дээр хоол цай хийнэ гэж санахын ч хэрэггүй. Утааг бууруулахад хувь нэмрээ оруулж цахилгаан халаалттай болсон өрхүүд хүндхэн байдал өвөлждөг гээд зовлон тоочвол дуусашгүй.
Гэтэл салбарын сайд нь өвөлд бэлэн. Өвлийн бэлтгэл ажил дууссан, 90-ээс дээш хувьтай...” гэх зэргээр ярьсаар өвөлтэй золгочхоод байгаа. Тэгвэл хотын захирагч өчигдөр нийслэлийн дулаан хангамж, эрчим хүчний хэрэглээний асуудал 1970-аад оны хэмжээнд очсон гэсэн. Түүний нууж хаагаагүй эл мэдээлэлд дурдсанаар хот цахилгааны 300 мВт-ын эх үүсвэрийн дутагдалтай яваа гэнэ.
Хотын түгжрэлийг шийдэх тухай цахилгаан машин, автобусыг дэмжинэ гэх зэргээр олон шинэ хувилбаруудыг хэлдэг ч 500 цахилгаан автобус орж ирэхэд 180 мВт-ын, хөнгөн галт тэрэг 18.2 км явлаа гэхэд 128 мВт эх үүсвэр хэрэгтэй гэсэн.
Тэгвэл эрчим хүчний энэ дутагдал зөвхөн ганц хоёрхон жилийн дотор бий болчхоогүй бөгөөд үе үеийн хотууд удирдлагууд анхаараагүйн гор өнөөдөр ийнхүү гарч буй юм.
Гэтэл нийслэлээс алсад байх Завхан аймагт "Борх" 5 мВТ-ын нарны цахилгаан станц, Улиастай суманд "Цэнгэг" 3.6 мВтц хүчин чадалтай эрчим хүч хуримтлуурын станцыг ашиглалтад оруулж 40 мянган хэрэглэгчийн ханган гэх эерэг мэдээг монголчууд бултаараа сонссон.
Товчхондоо бол дутагдалтай байгаа цахилгааны эх үүсвэрээ шийдтэл цахилгаан автобус, автомашин хөнгөн галт тэрэгний тухай ярих нь илүүц бөгөөд сэргээгдэх эрчим хүчээр ч болов энэ асуудлаа шийдэхгүй бол XXI зууны их хотын иргэд эрчим хүчний гачлантай байсаар байх нь, эрх баригчид аа.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334