Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн албан айлчлал Япон улсад үргэлжилж байна. Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж байгаа бөгөөд тэрбээр Япон Улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр буюу 11 дүгээр сарын 29-нд Токио хотноо буулаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч, У.Хүрэлсүх, гэргийг Л.Болорцэцэг нарыг Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд Ш.Такэи, Гадаад хэргийн яамны Ёслолын газрын захирал Т.Шимада, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал нарын албаны хүмүүс угтсан байна.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхитод бараалхаж, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай албан ёсны хэлэлцээ хийх юм.
Мөн Ерөниийлөгч У.Хүрэлсүх Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода, Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи болон Японы Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, хүндэт зөвлөх Т.Никай нарыг хүлээн авч уулзах ажээ.
Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд 2010 оноос хойш 12 жилийн дараа Япон Улсад хийж буй төрийн айлчлал нь Монгол, Японы харилцааг гүнзгийрүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, хоёр улсын хагас зуун жилийн хамтын ажиллагааг дүгнэж, ирэх 50 жилд хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой гэж үзэж буй юм байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334