Дэлхийн дизель түлшний зах зээлд хямрал өрнөж байгааг онцолж байна. Дизель түлшний нийлүүлэлтээс үүдэн тээврийн сүлжээнд тасалдал гарч болзошгүй аж.
Мөн Bloomberg-ээс “Дэлхийн бараг бүхий зах зээл дэх нийлүүлэлтийн хямрал нь инфляцыг өдөөж байгаатай адилаар бүс нутгуудад дизель түлшний хомсдол үүсэх аюул тулгарна” гэж анхааруулжээ. Дизель түлшний үнийн өсөлтийн эдийн засгийн нөлөөллөөр айл өрх, бизнес эрхлэгчдэд дарамт учирч, инфляцыг хурдасгах төлөвтэй байна.
Мөн АНУ-ын дизель түлшний нөөц 1982 оноос хойших хамгийн доод хэмжээндээ хүрсэн бөгөөд Эрчим хүчний мэдээллийн албанаас мэдэгдэж буйгаар тус улс 25 хоногийн дизель түлшний нөөцтэй гэв. /2022.11.26-ны байдлаар/
Нью-Йорк боомт дахь спот зах зээл дээрх дизель түлшний үнийн өсөлт
Түүнчлэн "Ройтерс" агентлагийн зах зээлийн ахлах шинжээч Жон Кемп “дизель түлшний хомсдол эдийн засаг уналт хүртэл үргэлжилнэ” гэж тодотгожээ.
АНУ-аас гадна баруун хойд Европ дизель түлшний хомсдолтой тулгарч магадгүй байна. Учир нь ирэх саруудад нөөц нь улам буурах төлөвтэй байна.
Италийн газрын тос боловсруулах үйлдвэрийн “Сарас СпА” компанийн гүйцэтгэх захирал асан Дарио Скаффарди "Энэ бол миний харж байсан хамгийн том дизель түлшний хямрал" гэж Bloomberg-т ярьжээ.
Дизель түлшний хомсдол үүсэх болсон шалтгаан нь:
Эх сурвалж: Oilprice.coт
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334