УИХ-ын өнөөдрийн чуулганаар Зөвшөөрлийн тухай хууль дээр нэлээд тогтож ярьж байв. Үг хэлэх эрхээ эдэлсэн гишүүн С.Ганбаатар “Тоо гүйцээх гэж байгаа юм шиг ямар ч чанаргүй гурилдсан хууль их байна. Энэ хууль гэхэд 89 хуульд өөрчлөлт орж байгаа. Та нарын 1 нь уншаагүй байх.
УИХ-ын даргад 2022 оны 11 дүгээр сарын 21-нд өргөн барьсан гэж байгаа. Над дээр 2 өдрийн өмнө ирсэн. Би 63 орчим хувийг нь уншлаа.
Энэ бол гурилдалт. Ард түмний санал бодол энэ хуульд тусгагдах уу, Энэ бол бүтэн ном. Үг болгон дээр нь амьдрал, зовлон зүдүүр байгаа. Гэхдээ энэ зөвшөөрлийн хууль бол авилгыг өөгшүүлдэг хууль” гэв.
Харин УИХ-ын даргын зүгээс “С.Ганбаатар гишүүнд сануулга өгье. Өнгөрсөн 7 удаагийн чуулганы 5-ыг нь та тасалчхаад та гэнэт орж ирчхээд цочсон юм шиг юм битгий яриад бай. Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлж энэ стандартчилал, хуулийн хийдэл давхардлыг арилгах зорилгоор орж ирж байгаа.
Зөвшөөрлийн тухай хууль чинь таны яриад байгаа хээл хахуулийг бууруулах, ААН-н үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тоог хэд дахин бууруулж хөнгөлж, чөлөөлж байгаа мэргэжлийн холбоод төрийн бус байгууллагуудад эрх мэдлийг нь өгч байгаа.
Маш сайн, чөлөөт зах зээлийн зарчимд нийцсэн, ард түмнийг хүнд суртлаас салгаж байгаа хуулийг хэрэгжүүлэхийн тулд яаралтай өргөн барь гэж шаардаж шахаад энийг УИХ-д оруулж ирж хэлэлцэж байгаа юм. Хуулиа ойлгоогүй байж... Ядаж 1 дүгээр хуудсыг нь уншчих хэрэгтэй ш дээ” гэв.
Гэтэл С.Ганбаатар гишүүн уг хуулийнх нь 63 хувийг уншчихсан, авлига хээл хахуулийг гааруулах нь гээд байдаг.
Гэхдээ УИХ-ын чуулганаар баталж байгаа зарим хуулиуд чанаргүй болоод байна гэдэг асуудал яригдаж байгаа ч сайжруулах, чанартай болгоход анхаарч байгаа нь ч бас харагддаггүй нь үнэний ортой. Хууль чанаргүй болж байгаа нь гишүүдийн оролцоо, мэдлэг, мэдээлэл, сэтгэл зүтгэлээс шууд хамаарна.
Тэгээд ч хэлэлцэж байгаа асуудалд анхааралтай хандаж байхыг гишүүн Б.Энхбаяр ч бас л хэлж байв. Тэрбээр Зөвшөөрлийн тухай хуулийг дагаад Газрын хууль орж ирсэн байна. УИХ өчигдөрхөн л Газрын тухай багц хуулийг хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн шүү дээ” гэж байсан юм.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334
Занданшатар угаасаал хулгайч нарын гар хөл