Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ээлжит II хуралдаан өнгөрөгч сарын сүүлчээр болж ур хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан оролцож, 9 асуудал хэлэлцсэн билээ.
Энэ үеэр нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлын хүрээнд БНХАУ-аас 2023 оны 1 сарын 5-нд 100 автобус, 2 дугаар сарын эхээр 124 автобус оруулж ирнэ гэж мэдээлж байсан.
Тэгвэл өнөөдөр тэдгээр автобуснуудыг үйлдвэрээс нь ийнхүү ачиж эхэлсэн байна.
©2021 Вэб хөгжүүлсэн TSAST SOLUTION LLC : 76771111, 88014334